Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 146/ШШ2025/00156

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь 

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ч овогт А.А, Х овогт Э.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2020 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 19-ний өдөр том хүү А.У, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бага охин А.А нарыг эцэг А.А-ийн асрамжид үлдээсүгэй.

3.    Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т зааснаар мөн хуульд заасан үүргээ биелүүлэхийг эх Э.М-д энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг А.А-д тус тус даалгасугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

5.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 03 өдрийн дотор гэрлэлтийг бүртгүүлсэн иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Бат-Отгонд даалгасугай.

6.    Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг, гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн хамтран өвчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг тус тус дурдсугай

7.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

8.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА