| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 159/2025/0047/З |
| Дугаар | 159/ШШ2025/0075 |
| Огноо | 2025-10-22 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 159/ШШ2025/0075
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, хариуцагч Н.Захирахбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг оролцуулан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн эзэмшлийн 20 нэгж талбарын газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй шийдвэрлэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Н.Захирахбаатар нар шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“...Энэхүү "Эвлэрлийн гэрээ"-г Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1., 68.2.-т заасны дагуу нэг талаас нэхэмжлэгч "М" ХХК-ийг итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж байгаа Х*******ын О******* /РД:*******/ нөгөө талаас хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Н.Захирахбаатар /РД:*******/ нар сайн дурын үндсэн дээр, харилцан тохиролцож, дараах нөхцөлөөр байгуулав.
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү гэрээний зорилго нь Сэлэнгэ аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа "М" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдох "Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмшийх эрхийн хугацааг сунгахыг даалгах" шаардлага бүхий маргааныг талууд энэхүү гэрээнд заасан нөхцөлөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан шүүхийн маргааныг дуусгавар болгоход оршино.
Хоёр. Гол нөхцөл
2.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газруудын газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэнэ.
2.2. Нэхэмжлэгч “М” ХХК нь жил бүр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын удирдлагатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж хамтарч ажиллана. Талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд гэрээг жил бүр дүгнэнэ.
2.3. Нэхэмжлэгч “М” ХХК нь өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, Ишгэнт 1, 112 хаягт байрлах нэгж талбарын 43120000525 дугаартай, 4674537 м.кв тариалангийн талбай, мөн хаягт байрлах нэгж талбарын 4312000526 дугаартай 3918604 м.кв тариалангийн талбайн хашааг зөвхөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дээрх нэгж талбарын дугаар бүхий тариалангийн талбайн дундуур дайран өнгөрөх хурдан морь уралдуулах замыг чөлөөлөх зорилгоор саадгүй нээнэ.
2.4. Үндэсний их баяр наадмаас бусад зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцож, гэрээний 2.3-т заасан нэгж талбар дугаартай тариалангийн талбайн хашааг нээж болно.
2.5. Нэхэмжлэгч “М” ХХК нь өөрийн эзэмшлийн 4312000525 нэгж талбайн дугаартай, 467.45 га, 4312000526 нэгж талбайн дугаартай 391.86 га, 4312000530 нэгж талбайн дугаартай 38.38 га тариалангийн талбайн ойролцоо ухсан нүхийг шороогоор булж битүүлнэ.
2.6. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт байрлах "Монгол-Ангус" ХХК-ийн эзэмшлийн
1) 0000009175 гэрчилгээний дугаартай, 4312000530 нэгж талбайн дугаартай 1313000421 э-дугаартай, 38.38 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
2) 0000009174 гэрчилгээний дугаартай, 4312000531 нэгж талбайн дугаартай 1313000418 э-дугаартай, 101.52 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
3) 0000009077 гэрчилгээний дугаартай, 4312000524 нэгж талбайн дугаартай 1313000405 э-дугаартай, 171.3 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
4) 0000009061 гэрчилгээний дугаартай, 4312000525 нэгж талбайн дугаартай 1313000228 э-дугаартай, 467.45 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
5) 0000009180 гэрчилгээний дугаартай, 4312000526 нэгж талбайн дугаартай 1313000414 э-дугаартай, 391.86 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
6) 0000009080 гэрчилгээний дугаартай, 4312000545 нэгж талбайн дугаартай 1313000420 э-дугаартай, 246.81 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
7) 0000009059 гэрчилгээний дугаартай, 4312000547 нэгж талбайн дугаартай 1313000234 э-дугаартай, 331.29 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
8) 0000009055 гэрчилгээний дугаартай, 4312000544 нэгж талбайн дугаартай 1313000236 э-дугаартай, 16.52 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
9) 0000009063 гэрчилгээний дугаартай, 4312000489 нэгж талбайн дугаартай 1313000229 э-дугаартай, 11.43 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
10) 1000000009060 гэрчилгээний дугаартай, 4312000549 нэгж талбайн дугаартай 1313000235 э-дугаартай, 15.26 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
11) 0000009162 гэрчилгээний дугаартай, 4312000542 нэгж талбайн дугаартай 1313000408 э-дугаартай, 582.53 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
12) 0000009092 гэрчилгээний дугаартай, 4312000478 нэгж талбайн дугаартай 1313000419 э-дугаартай, 25.9 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
13) 0000009058 гэрчилгээний дугаартай, 4312000613 нэгж талбайн дугаартай 1313000232 э-дугаартай, 137.76 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
14) 0000009160 гэрчилгээний дугаартай, 4312000487 нэгж талбайн дугаартай 1313000409 э- дугаартай, 297.38 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
15) 0000009193 гэрчилгээний дугаартай, 4312000483 нэгж талбайн дугаартай 1313000407 э-дугаартай, 53.87 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
16) 0000009066 гэрчилгээний дугаартай, 4312000543 нэгж талбайн дугаартай 1313000230 э-дугаартай, 289.83 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
17) 0000009093 гэрчилгээний дугаартай, 4312000388 нэгж талбайн дугаартай 1313000416 э-дугаартай, 101.82 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
18) 000009178 гэрчилгээний дугаартай, 4312000527 нэгж талбайн дугаартай 1313000417 э-дугаартай, 62.26 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,"
19) 0000009067 гэрчилгээний дугаартай, 4312001280 нэгж талбайн дугаартай 1313000231 э- дугаартай, 35.57 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
20) 4312000609 нэгж талбайн дугаартай 96 га талбайн хэмжээтэй тариалангийн газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамжийг гаргаж, egazargov.mn сайтад “М” ХХК-ийн дээрх газруудын эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан мэдээллийг оруулж баталгаажуулна,
2.7. Талуудын эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж гарснаар талууд тухайн маргаанаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
2.8. Энэхүү “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу гарах шүүгчийн захирамжийг холбогдох тал заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгүүлнэ.
Гурав. Гэрээ хүчин төгөлдөр болох
3.1. Энэхүү гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2-д заасны дагуу Талууд гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
3.2. Талууд Эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгч, шүүгчийн захирамжаар баталгаажуулна.
Дөрөв. Бусад зүйл
4.1. Гэрээг 3 хувь үйлдэх бөгөөд хувь тус бүр хууль зүйн хувьд адил хүчинтэй. Талууд тус бүр нэг хувийг хадгална.
4.2. Энэхүү гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.” гэх гэрээг харилцан тохиролцож байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулан ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогч нарын эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1., 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
1.Тус шүүх “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн эзэмшлийн 20 нэгж талбарын газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй шийдвэрлэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 24-нд хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2. Нэхэмжлэгч “М” ХХК-ний 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр албан бичгээр тухайн хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.О*******ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрхийг эдлэж, үүргийг хүлээж оролцохыг мөн хуулийн 28.2.5. дахь хэсэгт заасан эвлэрэх бүрэн эрхийг тусгайлан олгож, 2 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгосон байна. (6 дугаар х.х-ийн 7 хуудас )
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ:” 20.1.1.-д “ ... хариуцагчтай эвлэрэх” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэгт “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “... нэхэмжлэгчтэй эвлэрэх, ..” гэж, 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна.” 28.2. дэх хэсэгт “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: 28.2.5.-д эвлэрэх;” гэж тус тус заасан.
4. Шүүх хуралдааны үед, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдох “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “М” ХХК-ийн эзэмшлийн 20 нэгж талбарын газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй шийдвэрлэхгүй байгаа Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгахыг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О*******, хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга Н.Захирахбаатар нар харилцан тохиролцож 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан нь хууль зөрчөөгүй байна.
6. Шүүх хуралдаанд бичгээр гаргаж өгсөн гэрээний гол нөхцлийг хэргийн оролцогч хэн алин хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг гэрээний “ Хоёр. Гол нөхцөл 2.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газруудын газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэнэ.
2.2. Нэхэмжлэгч “М” ХХК нь жил бүр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын удирдлагатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж хамтарч ажиллана. Талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд гэрээг жил бүр дүгнэнэ.
2.3. Нэхэмжлэгч “М” ХХК нь өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, Ишгэнт 1, 112 хаягт байрлах нэгж талбарын 43120000525 дугаартай, 4674537 м.кв тариалангийн талбай, мөн хаягт байрлах нэгж талбарын 4312000526 дугаартай 3918604 м.кв тариалангийн талбайн хашааг зөвхөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дээрх нэгж талбарын дугаар бүхий тариалангийн талбайн дундуур дайран өнгөрөх хурдан морь уралдуулах замыг чөлөөлөх зорилгоор саадгүй нээнэ.
2.4. Үндэсний их баяр наадмаас бусад зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцож, гэрээний 2.3-т заасан нэгж талбар дугаартай тариалангийн талбайн хашааг нээж болно.
2.5. Нэхэмжлэгч “М” ХХК нь өөрийн эзэмшлийн 4312000525 нэгж талбайн дугаартай, 467.45 га, 4312000526 нэгж талбайн дугаартай 391.86 га, 4312000530 нэгж талбайн дугаартай 38.38 га тариалангийн талбайн ойролцоо ухсан нүхийг шороогоор булж битүүлнэ.
2.6. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт байрлах "Монгол-Ангус" ХХК-ийн эзэмшлийн
1) 0000009175 гэрчилгээний дугаартай, 4312000530 нэгж талбайн дугаартай 1313000421 э-дугаартай, 38.38 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
2) 0000009174 гэрчилгээний дугаартай, 4312000531 нэгж талбайн дугаартай 1313000418 э-дугаартай, 101.52 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
3) 0000009077 гэрчилгээний дугаартай, 4312000524 нэгж талбайн дугаартай 1313000405 э-дугаартай, 171.3 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
4) 0000009061 гэрчилгээний дугаартай, 4312000525 нэгж талбайн дугаартай 1313000228 э-дугаартай, 467.45 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
5) 0000009180 гэрчилгээний дугаартай, 4312000526 нэгж талбайн дугаартай 1313000414 э-дугаартай, 391.86 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
6) 0000009080 гэрчилгээний дугаартай, 4312000545 нэгж талбайн дугаартай 1313000420 э-дугаартай, 246.81 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
7) 0000009059 гэрчилгээний дугаартай, 4312000547 нэгж талбайн дугаартай 1313000234 э-дугаартай, 331.29 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
8) 0000009055 гэрчилгээний дугаартай, 4312000544 нэгж талбайн дугаартай 1313000236 э-дугаартай, 16.52 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
9) 0000009063 гэрчилгээний дугаартай, 4312000489 нэгж талбайн дугаартай 1313000229 э-дугаартай, 11.43 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
10) 1000000009060 гэрчилгээний дугаартай, 4312000549 нэгж талбайн дугаартай 1313000235 э-дугаартай, 15.26 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
11) 0000009162 гэрчилгээний дугаартай, 4312000542 нэгж талбайн дугаартай 1313000408 э-дугаартай, 582.53 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
12) 0000009092 гэрчилгээний дугаартай, 4312000478 нэгж талбайн дугаартай 1313000419 э-дугаартай, 25.9 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
13) 0000009058 гэрчилгээний дугаартай, 4312000613 нэгж талбайн дугаартай 1313000232 э-дугаартай, 137.76 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
14) 0000009160 гэрчилгээний дугаартай, 4312000487 нэгж талбайн дугаартай 1313000409 э- дугаартай, 297.38 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
15) 0000009193 гэрчилгээний дугаартай, 4312000483 нэгж талбайн дугаартай 1313000407 э-дугаартай, 53.87 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
16) 0000009066 гэрчилгээний дугаартай, 4312000543 нэгж талбайн дугаартай 1313000230 э-дугаартай, 289.83 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
17) 0000009093 гэрчилгээний дугаартай, 4312000388 нэгж талбайн дугаартай 1313000416 э-дугаартай, 101.82 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
18) 000009178 гэрчилгээний дугаартай, 4312000527 нэгж талбайн дугаартай 1313000417 э-дугаартай, 62.26 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,"
19) 0000009067 гэрчилгээний дугаартай, 4312001280 нэгж талбайн дугаартай 1313000231 э- дугаартай, 35.57 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
20) 4312000609 нэгж талбайн дугаартай 96 га талбайн хэмжээтэй тариалангийн газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамжийг гаргаж, egazargov.mn сайтад “М” ХХК-ийн дээрх газруудын эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан мэдээллийг оруулж баталгаажуулна,
2.7. Талуудын эвлэрлийг баталж, шүүгчийн захирамж гарснаар талууд тухайн маргаанаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
2.8. Энэхүү “Эвлэрлийн гэрээ”-ний дагуу гарах шүүгчийн захирамжийг холбогдох тал заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар гүйцэтгүүлнэ.” гэсэн нөхцөлийг гэрээнд тусгаж, хэргийн оролцогч нар харилцан буулт хийж, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлсон. (6 дугаар х.х-ийн 9-11 хуудас )
7. Уг хэрэг маргаанд холбогдох Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл. “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах” 37.1. дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоног өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд баримт бичгүүдийг хавсаргана: 37.1.1.газар эзэмших гэрчилгээ, 37.1.2.газрын төлбөрийг төлсөн баргимт, 37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт.” Мөн хуулийн 37.2. дахь хэсэгт “Аймаг, сумын Засаг дарга, ... хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн газрын даамал, ... цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна.” гэж заасан хуулийн зохицуулалттай байна.
8. Хэргийн оролцогч нар шүүх хуралдаанд гаргаж өгсөн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн ...... нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, ..., шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо харилцан тохиолцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтанд нийцсэн, хуульд харшлаагүй байна.
9. Иймд хэргийн оролцогч нар эвлэрсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй, шүүгчийн захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг, нэхэмжлэгч “М” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйл, 109 дүгээр зүйлийн 109.1., 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1., 37.2. дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг “Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан газруудын газар эзэмшүүлэх гэрээний биелэлтийг дүгнэнэ. Нэхэмжлэгч “М” ХХК нь жил бүр Сэлэнгэ аймгийн Хушаат сумын удирдлагатай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж хамтарч ажиллана. Талууд гэрээний нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд гэрээг жил бүр дүгнэнэ. Нэхэмжлэгч “М” ХХК нь өөрийн эзэмшлийн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, Ишгэнт 1, 112 хаягт байрлах нэгж талбарын 43120000525 дугаартай, 4674537 м.кв тариалангийн талбай, мөн хаягт байрлах нэгж талбарын 4312000526 дугаартай 3918604 м.кв тариалангийн талбайн хашааг зөвхөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дээрх нэгж талбарын дугаар бүхий тариалангийн талбайн дундуур дайран өнгөрөх хурдан морь уралдуулах замыг чөлөөлөх зорилгоор саадгүй нээнэ. Үндэсний их баяр наадмаас бусад зайлшгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын хүсэлтийг үндэслэн талууд харилцан тохиролцож, гэрээний 2.3-т заасан нэгж талбар дугаартай тариалангийн талбайн хашааг нээж болно. Нэхэмжлэгч “М” ХХК нь өөрийн эзэмшлийн 4312000525 нэгж талбайн дугаартай, 467.45 га, 4312000526 нэгж талбайн дугаартай 391.86 га, 4312000530 нэгж талбайн дугаартай 38.38 га тариалангийн талбайн ойролцоо ухсан нүхийг шороогоор булж битүүлнэ. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг дарга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт байрлах "Монгол-Ангус" ХХК-ийн эзэмшлийн
1) 0000009175 гэрчилгээний дугаартай, 4312000530 нэгж талбайн дугаартай 1313000421 э-дугаартай, 38.38 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
2) 0000009174 гэрчилгээний дугаартай, 4312000531 нэгж талбайн дугаартай 1313000418 э-дугаартай, 101.52 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
3) 0000009077 гэрчилгээний дугаартай, 4312000524 нэгж талбайн дугаартай 1313000405 э-дугаартай, 171.3 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
4) 0000009061 гэрчилгээний дугаартай, 4312000525 нэгж талбайн дугаартай 1313000228 э-дугаартай, 467.45 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
5) 0000009180 гэрчилгээний дугаартай, 4312000526 нэгж талбайн дугаартай 1313000414 э-дугаартай, 391.86 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
6) 0000009080 гэрчилгээний дугаартай, 4312000545 нэгж талбайн дугаартай 1313000420 э-дугаартай, 246.81 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
7) 0000009059 гэрчилгээний дугаартай, 4312000547 нэгж талбайн дугаартай 1313000234 э-дугаартай, 331.29 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
8) 0000009055 гэрчилгээний дугаартай, 4312000544 нэгж талбайн дугаартай 1313000236 э-дугаартай, 16.52 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
9) 0000009063 гэрчилгээний дугаартай, 4312000489 нэгж талбайн дугаартай 1313000229 э-дугаартай, 11.43 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
10) 1000000009060 гэрчилгээний дугаартай, 4312000549 нэгж талбайн дугаартай 1313000235 э-дугаартай, 15.26 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
11) 0000009162 гэрчилгээний дугаартай, 4312000542 нэгж талбайн дугаартай 1313000408 э-дугаартай, 582.53 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
12) 0000009092 гэрчилгээний дугаартай, 4312000478 нэгж талбайн дугаартай 1313000419 э-дугаартай, 25.9 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
13) 0000009058 гэрчилгээний дугаартай, 4312000613 нэгж талбайн дугаартай 1313000232 э-дугаартай, 137.76 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
14) 0000009160 гэрчилгээний дугаартай, 4312000487 нэгж талбайн дугаартай 1313000409 э- дугаартай, 297.38 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
15) 0000009193 гэрчилгээний дугаартай, 4312000483 нэгж талбайн дугаартай 1313000407 э-дугаартай, 53.87 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
16) 0000009066 гэрчилгээний дугаартай, 4312000543 нэгж талбайн дугаартай 1313000230 э-дугаартай, 289.83 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
17) 0000009093 гэрчилгээний дугаартай, 4312000388 нэгж талбайн дугаартай 1313000416 э-дугаартай, 101.82 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
18) 000009178 гэрчилгээний дугаартай, 4312000527 нэгж талбайн дугаартай 1313000417 э-дугаартай, 62.26 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,"
19) 0000009067 гэрчилгээний дугаартай, 4312001280 нэгж талбайн дугаартай 1313000231 э- дугаартай, 35.57 га талбайн хэмжээтэй тариалангийн талбай,
20) 4312000609 нэгж талбайн дугаартай 96 га талбайн хэмжээтэй тариалангийн газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан захирамжийг гаргаж, egazargov.mn сайтад “М” ХХК-ийн дээрх газруудын эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан мэдээллийг оруулж баталгаажуулна.” гэж дурдсан нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрсэн нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “М” ХХК нь маргаан бүхий асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА