| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00102/И |
| Дугаар | 315/ШШ2025/00152 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2025/00152
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 2 дугаар хороо, ... төвийн ... тоотод байрлах, ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар багт оршин суух, *******н *******т холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 16,832,731.86 (Арван зургаан сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун гучин нэгэн төгрөг, наян зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь У.*******ын хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 13,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 2.9 хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийх ба хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.2 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 1,194,849.24 төгрөг, хүү 9,978,150.76 төгрөг төлсөн ба үлдсэн мөнгийг гэрээний үүргийн дагуу төлөөгүй. Иймд У.*******аас үндсэн зээл 11,805,150.76 төгрөг, хүү 2,175,523.54 төгрөг, алданги 2,852,057.56 төгрөг нийт 16,832,731.86 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: У.******* нь 2022 онд ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-аас авсан зээлийг тодорхой шалтгааны улмаас төлөөгүй удсан нь үнэн. Төлбөрийг 2025 оны 08 дугаар сард багтаан төлөх хүсэлтэй байна. Хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч У.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,832,731.86 (Арван зургаан сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун гучин нэгэн төгрөг, наян зургаан мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч У.******* нь нэхэмжлэлийн шаардлага 16,832,731.86 төгрөгийг 2025 оны 08 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,113.65 төгрөгийн тал хувь 121,056.83 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 121,056.83 төгрөгийг хариуцагч У.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,832,731.86 (Арван зургаан сая найман зуун гучин хоёр мянга долоон зуун гучин нэгэн төгрөг, наян зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.******* нь 2025 оны 08 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,113.65 төгрөгийн тал хувь 121,056.83 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 121,056.83 төгрөгийг хариуцагч У.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА