| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00121/И |
| Дугаар | 315/ШШ2025/00151 |
| Огноо | 2025-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 315/ШШ2025/00151
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Сүхбаатар талбай 5, ******* банкны төв байранд байрлах, ******* банк ХК-ийн,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 1 дүгээр баг, ... гэх газар нутаглах, *******гийн *******ид холбогдох
зээлийн гэрээний үүрэгт 7,262,413.63 (Долоон сая хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун арван гурван төгрөг, жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч *******гийн ******* нь ******* банктай 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ЗГ-2000748005 тоот Дижитал зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 1705239869 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч А.******* нь 31-R000748005 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн. 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 81 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 7,262,413.63 төгрөгийн өр үүсгэсэн. Иймд зээлдэгч А.*******оос ******* банктай байгуулсан ЗГ-R000748005 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,965,644.22 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 291,051.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 5,717.60 төгрөг нийт 7,262,413.63 төгрөгийг гаргуулж ******* банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 7,262,413.63 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүрийн 15-ны өдөр буюу 9 сарын хугацаанд сар бүр 806,934.85 төгрөг төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч А.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,262,413.63 (Долоон сая хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун арван гурван төгрөг, жаран гурван мөнгө) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,262,413.63 төгрөгийг 9 хувааж 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 806,934.85 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,149 төгрөгийн тал хувь 65,574.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 65,574.50 төгрөгийг хариуцагч А.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 7,262,413.63 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* нь 9 хувааж 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 806,934.85 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,149 төгрөгийн тал хувь 65,574.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 65,574.50 төгрөгийг хариуцагч А.*******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА