Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 315/ШШ2025/00158

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, ... тоотод байрлах, Өсөхдэлгэр ******* ХХК-ийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух,  Пүрэв-Очирын *******т холбогдох 

зээлээр худалдсан барааны үнэ 2,074,800 (Хоёр сая далан дөрвөн мянга найман зуу) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: П.******* нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,074,800 төгрөгийн бараа зээлээр худалдан авсан. Уг төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 2,074,800 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлнө гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч П.*******т холбогдуулан зээлээр худалдсан барааны үнэ 2,074,800 (Хоёр сая далан дөрвөн мянга найман зуу) төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч П.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,074,800 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,147 төгрөгийн тал хувь 24,073.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,073.50 төгрөгийг хариуцагч П.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлээр худалдсан барааны үнэ 2,074,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.******* 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48,147 төгрөгийн тал хувь 24,073.50 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 24,073.50 төгрөгийг хариуцагч П.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА