Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2025/00161

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ******* ******* финанс ББСБ ХХК-ийн, 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар баг, .. тоотод оршин суух, *******ын *******т хол*******ох 

зээлийн гэрээний үүрэгт 6,149,152.54 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 6,170,152.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар байгуулсан гэрээний дагуу 93001-105319 дугаартай зээл 281 хонгийн хугацаа хэтэрч зээлийн гэрээнд заасан хугацааг ноцтой зөрчиж байна. Иймд үндсэн зээл 4,765,536.76 төгрөг, зээлийн хүү 1,355,370.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,242.50 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 6,170,152.54 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.******* миний бие ******* ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Г.*******т хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 6,149,152.54 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 6,170,152.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага 6,170,152.54 төгрөгийг төлж биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хариуцагч нь зээлийн төлбөрийг төлж барагдуулсан гэх, хариуцагчийн 2025.05.07-ны өдөр төлж барагдуулсан гэх бичгээр ирүүлсэн тайлбаруудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,672.45 төгрөгийн тал хувь 56,836.23 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 56,836.23 төгрөгийг хариуцагч Г.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 6,149,152.54 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг нийт 6,170,152.54 төгрөгийг хариуцагч Г.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,672.45 төгрөгийн тал хувь 56,836.23 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 56,836.23 төгрөгийг хариуцагч Г.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА