Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 315/ШШ2025/00160

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8-р хороо, ******* банк ХК-ийн  

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Дэнж гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******,  

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Дэнж гудамжны ... тоотод оршин суух, *******ийн ******* нарт холбогдох 

зээлийн гэрээний үүрэгт 12,244,881 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч ******* банк ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Э.*******, Б.******* нар нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус банктай ******* дугаартай зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, 365 хоногт 19.2 хувийн хүүтэй цалингийн зээл авсан. Мөн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгаж үндсэн гэрээнд заасан ******* тоот зээлийн дансны дугаарыг ******* тоот дансны дугаар болгон өөрчлөв. Э.*******, Б.******* нар нь ******* дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн. Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 12,244,881 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Э.*******, Б.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид зээлийн мөнгөн дүнг нэг дор төлөх боломжгүй байна. Тиймээс 2025 оны 06 дугаар сараас эхлэн 6 сарын дотор төлж барагдуулах бөгөөд сар бүр 2,000,000 төгрөгийг, сүүлийн сард 2,244,881 төгрөгийг төлж дуусгах саналтай байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,244,881 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Э.*******, Б.******* нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 12,244,881 төгрөгийг 6 хувааж төлөхийг зөвшөөрч, 2025 оны 6-10 дугаар саруудад 2,000,000 төгрөг, 2025 оны 11-р сард 2,244,881 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ууганбаяртай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,869 төгрөгийн тал хувь 105,434.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 105,434.5 төгрөгийг хариуцагч Э.*******, Б.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 12,244,881 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.*******, Б.******* нар 6 хувааж төлөхийг зөвшөөрч, 12,244,881 төгрөгийг 6 хувааж төлөхийг зөвшөөрч, 2025 оны 6-10 дугаар саруудад 2,000,000 төгрөг, 2025 оны 11-р сард 2,244,881 төгрөг төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,869 төгрөгийн тал хувь 105,434.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 105,434.5 төгрөгийг хариуцагч Э.*******, Б.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА