| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00132/И |
| Дугаар | 315/ШШ2025/00165 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багт оршин суух, *******ы *******ийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: А.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч А.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдлийн Баян бригадад 1985-1990 оныг дуустал малчнаар ажилласан. Архивын цалингийн лавлагаа түүхэд зарим оных дутуу гарсан. Би нэгдэлд хонь хариулдаг байсан. Тиймээс миний 1985-1990 онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 11/158 дугаартай цалингийн лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, Хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөлтийн баталгаажилтын хуудас, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1985-1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч А.******* нь Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Батлан хамгаалахын төв архивын 2024.09.13-ны өдрийн 08/1074 дугаартай 1988-1990 онуудад цэргийн алба хаасан тухай лавлагаа, А.*******ийн 1991-1994 онууд, 1985-1988, 1990 онуудын цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрүүдийн хуулбар (хх 5-12х),
5. Гэрч *******ын: Манайх, А.*******ийнхтой Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Бөгтөр гэх газар Эх орны төлөө нэгдлийн хонин суурь хамт малладаг байсан. А.******* суурийн туслах малчнаар ажиллаж байсан. Цэрэгт хэзээ явсныг нь сайн мэдэхгүй байна. 1990 онд Эх орны төлөө нэгдэл хувьчлалд ороход А.*******ийнх, манайх хоёр Бөгтөр гэх газар байсан хонины хаваржааны хашааг хувааж авч байсан. Тиймээс би А.*******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. А.*******ийг бид Мэндээ гэж дууддаг байсан. Одоо ч Мэндээ гэж дууддаг. Нэгдэл хувьчлалд ороход хувийн мал аж ахуйтан болсон. Манай нэгдэлд *******ын ******* гэж хүн бол байсан. Өөр ******* гэж бол байгаагүй. гэх мэдүүлэг, (хх-26х)
6. Гэрч *******ын: Бид Баяндэлгэр сумын Баян багт айл саахалт байсан. А.*******ийн аав нь ******* гэж малчин хүн байсан. А.******* сургууль, соёл төгсөөгүй тул багаасаа Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан. 1985 оноос эхлэн ажилласан санаж байна. Эх орны төлөө нэгдэл 1991 онд тарж, Эх орны төлөө компани болсон. Нэгдэл тартал малчнаар тасралтгүй ажилласан. Бид айл саахалт байсан учраас А.*******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. Тухайн үед манай нэгдэлд *******ын ******* гэж хүн бол байсан. Өөр ******* гэж байгаагүй. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-27х)
7. Иймд А.*******ийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуусал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Харин нэхэмжлэгчийн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэг авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй үгүйсгэгдэж байх ба энэ хугацаанд цэргийн алба хааж байсан болох нь Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 08/1074 дугаартай лавлагаагаар тогтоогдож байх тул малчнаар ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны дуусталх хугацаанд малчнаар ажилласан гэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ы *******ийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оныг дуусталх хугацаанд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА