Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00163

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Чулуут гудамжны ... тоотод оршин суух, *******ийн *******н 

А.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Б.******* нь А.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие А.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар шүүхэд өмнө нь хандаж байсан. Гэтэл хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дагуу А.*******ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжаар эрэн сурвалжилж олж ирсэн. Гэтэл А.******* нь хамтдаа амьдарна гэхээр нь итгээд хамт амьдарсан боловч дахин намайг орхиод явсан. Одоо хүүхдэдээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэхээр А.******* нь үндсэн хаягтаа амьдрахгүй, утас нь холбогдохгүй, ямар утасны дугаартай байгаа нь мэдэгдэхгүй, БНХАУ-ын Улиастай хотод амьдарч байгаа сураг гараад хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. Иймд А.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс Б.*******н иргэний үнэмлэхийн лавлагаа, Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, Б.******* (РД:*******)-ийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.******* нь А.*******ийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Нэхэмжлэгч Б.******* нь А.*******ийг иргэний хэрэгт хариуцагчаар татаж, шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч А.*******ийн оршин суугаа хаяг тодорхой бус, хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан А.*******аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлаар шүүхэд хандаж байсан боловч хамт амьдарна гэхээр нь нэхэмжлэлээсээ татгалзаж байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш холбоо барихгүй алга болсон. Дахин шүүхэд хандах гэхээр оршин суух хаяг нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулах саналтай гэх тайлбар, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтаар тогтоогдож байна. (хх-6х)  

4. Иймд Б.*******н А.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* регистртэй, ******* овогт *******ын *******ийг эрэн сурвалжилсугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан А.*******ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА