Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00169

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг, ... тоотод оршин суух, *******ын *******н 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч О.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал угаагч, индүүдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11/117 дугаартай цалингийн лавлагаа, 1988 оны төлийн баярын үеийн гэх гэрэл зураг, гэрч асуулгах хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх У.*******, М.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч О.******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 01 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал угаагч, индүүдэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. О.******* нь нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарыг дуустал индүүдэгчээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын 2025 оны 11/117 дугаартай О.*******н 1989 оны 1-3 дугаар саруудын цалингийн лавлагаа, 1988 оны 09 дүгээр сард төлийн баярт Сүхбаатар сумын НААҮГ-ийн ажилчид хамт олноороо авхуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг (хх 6-7х),  

5. Гэрч У.*******ын: О.*******тай 1988, 1989 онуудад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуй үйлчилгээний газар хамт ажиллаж байсан. Би 1983-1993 он хүртэл 10 жил оёдолчин, мастераар ажилласан О.******* 1988, 1989 онуудад Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуй үйлчилгээний газрын Хими цэвэрлэгээний тасагт угаагч, индүүдэгчээр ажиллаж байсан. Сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн цагаан хэрэглэлийг угаадаг байсан. О.******* бид хоёр 2, 3 жил хамт ажилласан учраас ажиллаж байсан байдлыг нь мэднэ. Хэрэгт авагдсан гэрэл зураг бол 1988 оны 09 дүгээр сард Баянгол бригадын төлийн баяраар Сүхбаатар сумын Нийтийн ахуй үйлчилгээний газрын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж үйлчилгээ үзүүлсэн үеийн зураг байна. О.******* урд талын эгнээний зүүн гар талаасаа 3-т байна. Цагаан цамцтай сууж байна. гэх мэдүүлэг (хх-19х), 

6. Гэрч М.*******ийн: Би 1988 онд 10 дугаар анги төгсөөд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуй үйлчилгээнд оёдолчноор орж байсан. Намайг ажилд ороход О.******* Сүхбаатар сумын Нийтийн ахуй үйлчилгээний хими цэвэрлэгээний тасагт угаагч, индүүдэгчээр ажиллаж байсан. Би 1993 он хүртэл ажилласан. О.******* хэзээ ажлаасаа гарсныг бол санахгүй байна. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн гэрэл зурагт би арын эгнээний баруун гар талаасаа 2-т зогсож байна. О.******* урд талын эгнээний зүүн гар талаасаа 3-т цагаан цамцтай сууж байна. 1988 оны намар байгууллагаараа нэг баярт явж байсан. Яг ямар баярт явж байснаа санахгүй байна. Энэ зурагт манай Нийтийн ахуй үйлчилгээний газрын ажилчид бүгд байна. Албаны ажлаар л явсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-20х). 

7. Иймд О.*******н Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарыг дуустал индүүдэгчээр ажиллаж байсан ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Харин нэхэмжлэгчийн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал угаагч, индүүдэгчээр ажилласан гэх нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гэрчүүдийн мэдүүлгээр тогтоох боломжгүй гэж шүүх үзлээ. 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын *******н Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 03 дугаар сарыг дуустал индүүдэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Нэхэмжлэгч О.******* нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Нийтийн ахуйн үйлчилгээний төвд 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оныг дуустал, 1989 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал угаагч, индүүдэгчээр ажилласан талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА