| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00165/И |
| Дугаар | 315/ШШ2025/00171 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00171
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, ... тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг, Чулуутын ... тоотод оршин суух, *******гийн *******
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Хатавч дэнж гудамжны ... тоотод оршин суух, *******ы *******д холбогдох
зээлээр худалдсан барааны үнэ 3,209,955 (Гурван сая хоёр зуун есөн мянга есөн зуун тавин тав) төгрөг тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь 3,209,955 төгрөгийн бараа зээлээр авсан. Уг төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 3,209,955 төгрөгийг 11 хувааж 2025 оны 06-р сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 300,000 төгрөгийг, сүүлийн сар буюу 2026 оны 04-р сарын 20-ны өдөр 209,955 төгрөгийг төлж, тохиролцох хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагчийн эвлэрэн хэлэлцэх тухай саналыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлээр худалдсан барааны үнэ 3,209,955 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан ярилцаж, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 3,209,955 төгрөгийг 11 хувааж, 2025 оны 6-12-р сар, 2026 оны 01, 02, 3-р саруудын 20-нд тус бүр 300,000 төгрөг, 2026 оны 4-р сарын 20-нд 209,955 төгрөг тус тус төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******тай тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,310 төгрөгийн тал хувь 33,155 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,155 төгрөгийг хариуцагч Б.*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зээлээр худалдсан барааны үнэ 3,209,955 (Гурван сая хоёр зуун есөн мянга есөн зуун тавин тав) төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* 11 хувааж, 2025 оны 6-12-р сар, 2026 оны 01, 02, 3-р саруудын 20-нд тус бүр 300,000 төгрөг, 2026 оны 4-р сарын 20-нд 209,955 төгрөг тус тус төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,310 төгрөгийн тал хувь 33,155 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 33,155 төгрөгийг хариуцагч Б.*******гээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА