Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 315/ШШ2025/00170

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, ... тоотод оршин суух, *******гийн *******ийн 

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: С.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие Мал эмнэлгийн газрын Ариун цэврийн станцад 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл цэвэрлэгчээр, Хүнсний үйлдвэрийн хүүхэд саатуулах газарт 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал асрагч, тогоочоор, Билгэх баян бүрд ХХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан. Тиймээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв. 

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 11/119, 11/120 дугаартай лавлагаанууд, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар хүнс ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, гурилын үйлдвэрийн мэдээлэл бүхий зурагт хэвлэлийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Ч.*******, М.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч С.******* нь Мал эмнэлгийн газрын Ариун цэврийн станцад 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл цэвэрлэгчээр, Хүнсний үйлдвэрийн хүүхэд саатуулах газарт 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал асрагч, тогоочоор, Билгэх баян бүрд ХХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар хүнс ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт, гурилын үйлдвэрийн мэдээлэл бүхий зурагт хэвлэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар С.******* нь Мал эмнэлгийн газрын Ариун цэврийн станцад 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл цэвэрлэгчээр, Хүнсний үйлдвэрийн хүүхэд саатуулах газарт 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал асрагч, тогоочоор, Билгэх баян бүрд ХХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдохгүй байна. 

4. Тухайлбал нэхэмжлэгч С.*******ийн ажиллаж байсан гэх цалингийн тодорхойлолтууд, ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд, хөдөлмөрийн дэвтрүүд болон түүний ажиллаж байсан нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой түүнийг нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй. Тус хэрэгт гэрч Ч.*******, М.******* нарын нэхэмжлэгч С.******* тус байгууллагуудад ажиллаж байсан гэх мэдүүлэг, тус байгууллагуудын тодорхойлолтууд авагдсан боловч зөвхөн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Мөн Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газар, Сүхбаатар хүнс ХХК-ийн тодорхойлолтууд нь ямар эх сурвалжийг үндэслэн гарсан болох нь тодорхойгүй, тухайн эх сурвалж болсон нотлох баримтууд болон хуулбар нь хэрэгт авагдаагүй, мөн Билгэх баян бүрд ХХК-ийн хэвлэлд гарган гэрэл зурагт миний зураг байгаа гэж тайлбарлах боловч ямар цаг хугацаанд тус байгууллагад юу хийж, тогтоогдохгүй байна гэж үзээд тус тодорхойлолтууд болон хэвлэмэл хуудсыг шүүх нотлох баримтаар болно. 

5. Иймд нэхэмжлэгч С.*******ийн Мал эмнэлгийн газрын Ариун цэврийн станцад 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл цэвэрлэгчээр, Хүнсний үйлдвэрийн хүүхэд саатуулах газарт 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал асрагч, тогоочоор, Билгэх баян бүрд ХХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн *******ийн Мал эмнэлгийн газрын Ариун цэврийн станцад 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарыг хүртэл цэвэрлэгчээр, Хүнсний үйлдвэрийн хүүхэд саатуулах газарт 1992 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оныг дуустал асрагч, тогоочоор, Билгэх баян бүрд ХХК-д 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА