| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00148/И |
| Дугаар | 315/ШШ2025/00167 |
| Огноо | 2025-05-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00167
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Green town хотхоны ... тоотод оршин суух, *******ы *******ийн
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Х.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Жамъяндорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Х.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ерөнхий зоотехникчээр, Түвшинширээ сумын Мал эмнэлэг үржлийн албанд 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал зүйчээр тус тус ажилласан. Тиймээс дээрх жилүүдэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11/174 дугаартай цалингийн лавлагаа, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.*******, Л.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ерөнхий зоотехникчээр, Түвшинширээ сумын Мал эмнэлэг үржлийн албанд 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал зүйчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч Х.******* нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ерөнхий зоотехникчээр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мал эмнэлэг, Үржлийн албанд 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал зүйчээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 11/174 дугаартай Х.*******ийн 1988-1994 онуудад Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд зоотехникчээр, тус сумын Мал эмнэлэг үржлийн албанд мал зүйчээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичилт бүхий лавлагаа, Х.*******т 1988 онд олгосон 1983-1994 онуудын тушаалын бичилт бичилт бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх 6-10х),
5. Гэрч Д.*******ы: Х.******* 1988 онд сургуулиа төгсөөд 07 дугаар сарын үед Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн Мал эмнэлэгт зоотехникчээр ажилд орж байсан. 1991 он хүртэл нэгдлийн Мал эмнэлгийн зоотехникчээр ажилласан. 1991-1994 оныг дуустал Түвшинширээ сумын Мал эмнэлэг үржлийн албаны мэргэжилтнээр ажилласан. Би Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1981-1995 он хүртэл дизельчин, цахилгаанчнаар ажиллаж байсан учраас Х.*******ийн ажиллаж байсан байдлыг сайн мэднэ. гэх мэдүүлэг (хх-22х)
6. Гэрч Л.*******гийн: Би 1984 оны 08 дугаар сард Түвшинширээ сумын Худалдаа бэлтгэлийн ангид эдийн засагчаар ажилд орж 2008 он хүртэл тасралтгүй ажилласан. Х.******* Улаанбаатар хотын Хөдөө аж ахуй дээд сургуулийг зоотехникчээр 1988 онд төгсөөд 07 дугаар сард нь Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдлийн зоотехникчээр ирж байсан. 1991 оны эхээр нэгдэл татан буугдсан. Ингээд Түвшинширээ сумын Мал эмнэлэгт зоотехникч, мал зүйчээр ажилд орж 1994 оныг дуустал тасралтгүй ажилласан. Үүнээс хойш ажлаа сольж Түвшинширээ суманд Засаг даргаар ажилласан. Би Х.*******ийн эхнэртэй нь ойр харилцаатай, мөн бид нэг суманд хамт байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-23х)
7. Иймд Х.*******ийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ерөнхий зоотехникчээр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мал эмнэлэг, Үржлийн албанд 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал зүйчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы *******ийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мөнхманлай нэгдэлд 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сумын ерөнхий зоотехникчээр, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Мал эмнэлэг, Үржлийн албанд 1991 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал зүйчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА