Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/12

 

 

Д.Ц*******д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокур******* Э.Гантулга,

Шүүгдэгч Д.Ц*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг *******олцуулан

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ё*******гийн даргалж хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокур*******ын эсэргүүцэл, шүүгдэгч Д.Ц*******ийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Ц*******д холбогдох эрүүгийн 2415000000004 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, Д*******гийн Ц*******.

Д.Ц******* 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б******* аймгийн С******* сум, Х******* 3 дугаар багийн нутаг “Б******* *******” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мах идэж байхдаа эхнэр Ж.Б*******ийг хэрүүл маргаан өдөөснийг “төвөгшөөх байдлаар цаашаа бай” гээд өөрөөсөө холдуулах з*******илготойго******* түлхэх явцдаа мах идэж байсан хутгатай гараараа эхнэр Ж.Б*******ийн гэдэс рүү хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Б******* аймгийн Прокур*******ын газраас Д.Ц*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д*******гийн Ц*******д холбогдох эрүүгийн 2415000000004 дугаартай хэргийг Б******* аймгийн прокур*******ын газарт буцааж,

Шүүгдэгч Д.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 26 см урттай ажлын хэсгийн урт 15 см, бариулын урт 11 см урттай модон иштэй хутгыг 1 ширхгийг хураан авсан болохыг дурдаж,

Хэргийг прокур*******т буцаасан шийдвэрийг прокур*******, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокур******* Э.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эсэргүүцэлдээ: ... Яллагдагч Д.Ц******* нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б******* аймгийн С******* сум Х******* 3 дугаар багийн нутаг “Б******* *******” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мах идэж байхдаа эхнэр Ж.Б*******ийг хэрүүл маргаан өдөөснийг “төвөгшөөх байдлаар цаашаа бай” гээд өөрөөсөө холдуулах з*******илготойго******* түлхэх явцдаа мах идэж байсан хутгатай гараараа эхнэр Ж.Б*******ийн гэдэс рүү хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх хэрэгт холбогдуулан Д.Ц*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалт явуулж, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 03 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар харьяаллын дагуу Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж “Хэргийн зүйлчлэл тохироогүй, Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлд хуульчлагдаагүй ялын санал гаргасан” гэж дүгнэн хэргийг прокур*******т буцаасан нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Захирамжийн 1 дэх заалтын тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, х******* уршигт з*******иуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэжээ. Харин мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, х******* уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, х******* уршиг учирсан, эсхүл хохирол, х******* уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, х******* уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №634 дугаартай тогтоолд “...Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай х******* уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай х******* уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү х******* уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Санаатай гэмт хэргийн тухайд “гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр х******* уршигт з*******иуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг” гэсэн байх ба яллагдагч Д.Ц*******ийн тухайд “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой байх хугацаандаа гэртээ *******ж ирэн мах идэж байх явцад эхнэр Ж.Б******* нь хэрүүл маргаан өдөөснийг төвөгшөөж, уг хэрүүл маргааныг дэвэргэхгүй байх, даамжруулахгүй байх з*******илго******* цаашаа бай унт гээд гараараа түлхэх үйлдэл хийжээ. Ингэхдээ гартаа хутга байсныг анзаараагүй, хутгатай гараараа түлхсэнээ мэдээгүй гэх нөхцөл байдал нь нийгэмд аюултай х******* уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү х******* уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандсан” гэж үзэх үндэслэл болж байна.

Энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Б*******ийн “...Д.Ц******* миний гэдэс рүү хутгаар хатгахдаа санаатай бол хатгаагүй. Би нөхрийнхөө хажууд нь очоод хэрүүл маргаан хийгээд зогсоод байхаар цаашаа бол гээд манай нөхөр намайг мах идэж байсан хутгатай гараараа түлхсэн чинь хутга нь миний гэдэс рүү *******сон...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-16-р ху/,

Гэрч Б.Дын “...Анх дуудлага дээр ирэхэд гэмтэл авсан гэх Б******* нь гэртээ *******он дээр ухаангүй байдалтай хэвтэж байсан. С******* сумын 3-р багийн эмч Н.Очгэрэл, гэмтэл авсан хүний нөхөр болох Ц******* нар байсан. Б*******ийн нөхөр болох Ц*******ээс асуухад Ц******* нь надад хэлэхдээ манай эхнэрийг авраад өгөөч мах идэж байхад олон юм яриад байхаар нь гэнэт би гартаа байсан хутгаар хатгачихсан гэж хэлж байсан... гэх мэдүүлэг/ХХ-ийн 30-31-р ху/

Гэрч Л.Тын “...Тэгээд хаалга тогшоод байхаар нь сэрсэн чинь манай найз Д.Ц******* нэлээн сандарчихсан би эхнэрээ хутгаар гэдэс рүү хатгачихлаа эхнэр маань гараад алга болчихлоо гэж хэлсэн... Д.Ц******* надад хэлэхдээ хөгшин чинь Ж.Б*******ийг хутгаар хатгачих шиг боллоо гэж хэлэхээр нь би яаж байгаа юм чи арай үгүй биз дээ чи гэсэн Д.Ц******* надад нэрээ нээрээ Б******* гэрээс гараад алга болчихлоо гэж хэлчхээд гэр лүүгээ *******ж гар чийдэн авч гарч ирээд өвсний хашааныхаа тэндээс эхнэрээ олоод ирсэн... гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-35-р ху/ зэргээр яллагдагч Д.Ц*******ийн гэмт хэрэг үйлдэх болсон санаа, сэдэлт, з*******илго нь өөрийн эхнэр Ж.Б*******ийг хутгалъя, эрүүл мэндэд нь хохирол санаатай учруулна гэсэн з*******илгогүйгээр гагцхүү хэрүүл маргааныг даамжруулж, үргэлжлүүлэхгүй байх з*******илго******* унт гэж хэлэн түлхэх буюу өөрөөсөө холдуулах з*******илготой байснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл бусдын эрүүл мэндэд хохирол учруулъя гэсэн шууд санаатай үйлдэл хийсэн нь гэх нөхцөл байдалтай тогтоогдохгүй байна.

Мөн яллагдагч Д.Ц*******, хохирогч Ж.Б******* нар нь урьд гэр бүлийн таарамжгүй харьцаатай, хэн хэнийхээ биед халдаж, хууль бус үйлдэл гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон яллагдагч Д.Ц*******ийн хувийн байдлыг тод*******хойлсон баримт бичгүүдээр тогтоогдож байна.

Гэтэл шүүхээс гэрч Б.Д, Л.Т, хохирогч Ж.Б******* нарын мэдүүлгийг үндэслэн яллагдагч Д.Ц******* нь ‘Ж.Б*******ийн биед хүнд хохирол санаатай учруулсан” гэж дүгнэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүхийн үндэслэл болгосон дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэгт яллагдагч Д.Ц******* нь эхнэрээ шууд санаатай хутгалж биед нь хүнд хохирол учруулсан гэх үг, үсэг, утга байхгүй, харин хохирогч Ж.Б******* өөрөө мөрдөн байцаалтын шатанд "... манай нөхөр намайг цаашаа бай гээд миний гэдэс рүү түлхэх шиг болсон, тэгээд би гэдэс рүү хутга *******охыг мэдээд гараад гүйсэн, яагаад гүйсэн гэдгээ сайн санахгүй байна...Д.Ц******* миний гэдэс рүү хутгаар хатгахдаа санаатай бол хатгаагүй...” гэж мэдүүлдэг, яллагдагч Д.Ц******* мөн адил мэдүүлэг өгдөг, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг бусад байдлаар нотлогдон тогтоогдож байхад хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд байгаагүй гэрч нарын мэдүүлгийг “санаатай гэмт хэрэг үйлдсэн” гэх хэргийн нотлох баримтын үндэслэл болгож байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэж хуульчилсан ба яллагдагч Д.Ц*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн болно.

Өөрөөр хэлбэл шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн субъект нь “заавал тод*******хой ажил мэргэжил эрхэлдэг бөгөөд уг ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон, эсхүл тод*******хой үйл ажиллагаа явуулах эрх эзэмшдэг бөгөөд уг эрхээ хуулийн дагуу эзэмшээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон хүн байхаар хуульчилсан байна” эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол” гэх хуулийн зүйл, заалтыг эрс үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин яллагдагч Д.Ц*******тэй прокур*******оос ял тохиролцохдоо нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах саналын хувьд уг гэм буруутай этгээд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бүрэн бус дунд боловсролтой, цаашид нийтийн албанд томилогдох бүрэн боломжтой /жишээ нь: багийн Засаг дарга, сумын иргэдийн хурлын төлөөлөгч гэх мэт/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан дээрх эрх хасах ялыг сонгон хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хөнгөрүүлж санал гаргасан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тод*******хой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар х*******иглохыг эрх хасах ял гэнэ гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, х******* уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно...” гэж тус тус тод*******хой зааж өгсөн байна.

Гэтэл шүүхээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хамаарах гэмт хэрэг нь заавал эрх хасах ялтай бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээд буюу субъект нь тод*******хой ажил мэргэжил эрхэлдэг бөгөөд уг ажил үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон, эсхүл тод*******хой үйл ажиллагаа явуулах эрх эзэмшдэг бөгөөд уг эрхээ хуулийн дагуу эзэмшээгүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон хүн байхаар хуульчилсан байна” гэж хуульд байхгүй тайлбар хийж, шүүгдэгч Д.Ц*******ийг малчин, нийтийн албанд ажилладаггүй, ямар нэг тод*******хой үйл ажиллагаа явуулах эрхээ хууль ёсо******* эзэмшээгүйн улмаас энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоогүй хүн гэж тод*******хойлон нийтийн албанд ажиллах эрх хасах ял оногдуулах субъект биш гэж үзэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй байдлаар ялгаварлан гадуурхахгүй” байх гэсэн шударга ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1,2, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан прокур*******ын эсэргүүцэл бичив“ гэв.

 

Шүүгдэгч Д.Ц******* шүүхэд гаргасан гомдолдоо: “...Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 51 дугаартай шүүгчийн захирамжийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад гомдол гаргаж байна.

Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, прокур*******той ял тохиролцон хэрэг шүүхэд ирсэн. Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд прокур*******той тохиролцсон саналын хүрээнд шийдвэр гаргалгүй, хэргийн үйл баримтад бодитой дүгнэлт хийлгүй, хэт яллах талыг барьж миний эрх зүйн байдлыг хүндрүүлэн хэргийг прокур*******т буцааж шийдвэрлэсэнд гомдолтой байна

Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн тав дахь хэсэгт заасан “прокур*******ын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг д*******дуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргаж” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож миний эрх зүйн байдлыг д*******дуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Ц*******д холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдол болон прокур*******ын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

2.Б******* аймгийн Прокур*******ын газраас шүүгдэгч Д.Ц*******ийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Б******* аймгийн С******* сум, Х******* 3 дугаар багийн нутаг “Б******* *******” гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мах идэж байхдаа эхнэр Ж.Б*******ийг хэрүүл маргаан өдөөснийг “төвөгшөөх байдлаар цаашаа бай” гээд өөрөөсөө холдуулах з*******илготойго******* түлхэх явцдаа мах идэж байсан хутгатай гараараа эхнэр Ж.Б*******ийн гэдэс рүү хатгасны улмаас эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, нарийн гэдэсний чацархайн судас тасарсан гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд ...яллах дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлд хуульчлагдаагүй ялын санал гаргасан гэж дүгнэн хэргийг прокур*******т буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцэх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокур*******ын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэлээ.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр т*******гох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар з*******чих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар х*******их ял шийтгэнэ” гэж хуульчилсан байна.

5.Шүүгдэгч Д.Ц*******ийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хуульд заасан бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул прокур*******ын гаргасан эсэргүүцэл нь  үндэслэлтэй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан байна.

6.Улсын дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №634 дугаартай тогтоолд “...Аливаа болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай х******* уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай х******* уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү х******* уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.

Санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсэж хийсэн, эсхүл тэр х******* уршигт з*******иуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг” гэж тайлбарласан.

7.Шүүгдэгч Д.Ц*******ийн тухайд “архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтолттой, гэртээ мах идэж байх явцад эхнэр Ж.Б*******тэйгээ хэрүүл маргаан хийж байгаад түүнийг цаашаа бай гээд хутгатай гараараа түлхэх үйлдэл хийхдээ гэдэс рүү хатгаж, хүнд зэргийн гэмтэл учруулсан.

Шүүгдэгч Д.Ц******* нь хохирогч Ж.Б*******ийн биед хүнд зэргийн гэмтлийг учруулах үйлдэл хийхдээ бусдын эрүүл мэндэд хохирол учруулъя гэсэн санаа з*******илго байгаагүй, хохирол, х******* уршигт з*******иуд хүргээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Б*******, гэрч Б.Д, гэрч Л.Т нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

8.Мөн шүүгдэгч Д.Ц*******, хохирогч Ж.Б******* нар нь урьд гэр бүлийн таарамжгүй харьцаатай, хэн хэнийхээ биед халдаж, хууль бус үйлдэл гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон Д.Ц*******ийн хувийн байдлыг тод*******хойлсон баримт бичгүүдээр тод*******хойлогдож байна.

9.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр т*******гох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар з*******чих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар х*******их ял шийтгэхээр хуульчилсан байна.

Прокур*******оос ял тохиролцохдоо шүүгдэгч Д.Ц*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялын саналыг  ирүүлсэн нь уг гэм буруутай этгээд урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, бүрэн бус дунд боловсролтой, цаашид нийтийн албанд томилогдох бүрэн боломжтой бөгөөд сонгуулийн жил /жишээ нь: багийн Засаг дарга, сумын иргэдийн хурлын төлөөлөгч гэх мэт/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10.Шүүгдэгч Д.Ц*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокур*******ын эсэргүүцэл, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

 

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Д.Ц*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дот******* Монгол Улсын Дээд шүүхэд *******олцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.АЗЖАРГАЛ

     

                                              ШҮҮГЧИД                                Л.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                 

                                                                                              Л.ХИШИГДЭЛГЭР