| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00203/И |
| Дугаар | 311/ШШ2025/00333 |
| Огноо | 2025-07-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 311/ШШ2025/00333
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ....... газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн ....... сумын ....... багийн ........ тоот хаягт оршин суух Ж.Н........д холбогдох,
Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1.506.100 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн, 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ...... газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Н......... нь иргэн П.Ц........ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн байна. Хохирогч П.Ц.......т эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн зардал 1,506,100 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт "Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.", мөн хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө." гэж зааснаар Ж.Н......н гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид олгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор төрийн ашиг сонирхлыг хамгаалж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах нь хууль тогтоомжийн шаардлагад нийцнэ. Дээрх хууль тогтоомжид зааснаар Ж.Н........ нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсны улмаас эрүүл мэндийн даатгалын байгууллага буюу төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул гэм хорын хохирол гаргуулахаар прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иргэн Ж.Н.......ээс даатгуулагч П.Ц......т олгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 1,506,100 (нэг сая таван зуун зургаан мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн ....... тоот дансанд төвлөрүүлэх, Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Талууд харилцан тохиролцож 741.584 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд 2026 оны 1 дүгээр сарын дотор төлж барагдуулахаар тохиролцлоо. Цаашид энэ асуудлаар гомдол гаргахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Завхан аймгийн ........ газар Ж.Н.......д холбогдуулан эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1.506.100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулж уг гэрээнд талууд харилцан тохиролцож 741.584 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд 2026 оны 1 дүгээр сарын дотор төлж барагдуулахаар тохиролцлоо гэжээ.
Дээрх эвлэрлийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.
Завхан аймгийн ....... газрын 2025 оны 04-р сарын 04-ний өдрийн 1/233 тоотоор прокурор Б.С........ыг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлж үүрэг хүлээнэ гэжээ.
Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С....... нь нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх эрхтэй байна гэж үзэв.
Ийнхүү талуудын харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Н.......ээс 22.348 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгохоор шийдвэрлэлээ.
Зохигчид захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Завхан аймгийн ...... газрын нэхэмжлэлтэй, Ж.Н........д холбогдох иргэний хэргийн зохигч эвлэрэн хэлэлцэж хариуцагч Ж.Н......ээс 741.584 төгрөгийг 2026 оны 01-р сард багтааж Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Н........ээс 22.348 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч Ж.Н......... нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ