| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашгайн Отгончулуун |
| Хэргийн индекс | 317/2025/01007/И |
| Дугаар | 317/ШШ2025/00948 |
| Огноо | 2025-07-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2025/00948
| 2025 07 02 | 317/ШШ2025/00948 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймаг, *** сум, *** баг, *** гудамж, *** тоотод оршин суух, Б*** овогт Д***н Б*** /РД:***/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Алтанчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*** нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Б*** нь Төв аймгийн ***ын САА-Д 1988.07.21-ний өдрөөс 1988.10.20 хүртэл туслах ажилтнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдан халагдаж ирээд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ***ын САА-д тракторчоор ажиллаж байгаад, аж ахуйн нэгжийн хуулийн дагуу Төв аймгийн *** сумын *** Хувьцаат компанид 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчоор тасралтгүй ажилласан юм байна. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр нь баталгаажихгүй, ***ын САА-аас 1988 онд цэрэгт явахдаа халагдсан, мөн цэргээс ирээд ***ын САА-д 1990 онд ажилд орсон тушаалууд нь олдохгүйгээс өндөр насны тэтгэврээ тогтоолгож чадахгүйд хүрээд байгаа юмаа. Иймд Д.Б***ыг ***ын САА-д 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, мөн САА-д 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчоор, *** ХК-нд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тракторчоор тус тус ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б*** нь ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т Иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, 135.2-т эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тохиолдлуудыг тодорхойлсон байх ба 135.2.6-д хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Нэхэмжлэгч Д.Б*** нь Төв аймгийн ***ын сангийн аж ахуйд 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл туслах ажилтнаар, мөн ***ын сангийн аж ахуйд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчоор, *** ХК-нд 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тракторчоор ажиллаж байсан болох нь:
- Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа, холбогдох баримтууд /хх-ийн 4-11/,
- Гэрч Ч.Н***н хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 12, 29-32/,
- Гэрч Д.Б***н №*** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14, 33-36/,
- 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа /хх-ийн 15/,
- Даатгуулагчийн ажилласан жилийн тооцоо /хх-ийн 16/,
- Д.Б***ын № дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Б*** /РД:***/-ын ХААТР-1 маягтын хуулбар,
- Төв аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 06 дугаар сарын 27-ний өдрийн *** дугаартай архивын лавлагаа, холбогдох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж, түүнд бичигдсэн байдлыг үндэслэн хүсэлтийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б*** овогт Д***н Б*** /РД:***/-ыг
- Төв аймгийн ***ын сангийн аж ахуйд 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилтнаар,
- Төв аймгийн ***ын сангийн аж ахуйд 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тракторчоор,
- Төв аймгийн *** ХК-д 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд тракторчоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНЧУЛУУН