| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0161/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2018-04-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 70
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч С.Сугар
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч О.Бүтэмж
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хаалттай явуулсан Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны яллагдагч Халиун овогт Б.Бт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 173000070014 дугаартай эрүүгийн хэргийг Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны ирүүлснийг 2018 оны 3 сарын 28-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 15 нас 9 сар 17 хоногтой, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх эгч, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, СЮ02250819, Халиун овгийн Б.Б
Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтээр /
Өсвөр насны яллагдагч Б.Б нь С.Төгсбаатартай бүлэглэн -2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Онцсурын 1-2 тоотод оршин суух иргэн М.Энхбаярын гэрээс шүр 2 ширхэг, алтан ээмэг, монетон бөгж 2 ширхэг, шүр шигтгэсэн эмэгтэй хүний мөнгөн бөгж, эрэгтэй хүний мөнгөн бөгж, хормойн мөнгөн боолт, дунд гарын Чуна манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 7.000.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэнжийн 5-5 тоотод оршин суур иргэн Ц.Болдбаатарын гэрээс Sumsung Note-1 маркын гар утас, Чингис архи, Экс архи, Хятад архи, DVD тоглуулагч, сумын алдарт уяачийн малгайн мөнгөн тэмдэг, Oriflime нүүр цэвэрлэх ком, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 680.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Банзарын 1-2 тоотод оршин суух иргэн С.Доржийн хашаанаас Даюунг маркын мотоциклийг хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Банзарын 3-3 тоотод оршин суух иргэн Ш.Отгонбаярын гэрээс Dollar маркын үнэртэй ус, набор, зэрэг эд зүйл хулгайлан авч 36.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Нуурын задгайд оршин суух иргэн О.Эрдэнэсувдын гэрээс Iphone-5 маркын гар утсыг хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Өсвөр насны шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн :... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч маш их гэмшиж байна. Хэнтий аймгаас Төгсбаатар ирээд манайд хүрээд ир гээд намайг дуудаад байсан. Хамгийн анх Болдоо гэдэг айл руу орж ноте-1 гар утас, 1 шил архи, 200.000 төгрөг авсан. Дараа нь Отгонбаяр гэдэг айл руу орж набор, үнэртэй ус авсан. Доржийнхоос мотоцикль авсан. Эрдэнэсувд гэдэг айлаас Iphone гар утас авсан. Энх-Оюун гэдэг айлаас бөгж аваагүй, Төгсбаатар авсан байх.... Өөр ярих зүйл байхгүй гэжээ.
- Хохирогч М.Энхбаярын “...Манайх Мөнххаан сумаас урагш 12 километрт “Хоолой худаг” гэдэг газарт хэдэн малтай байдаг юм. Манай нэг гэр сумын төвд Онц сурын нүүрний эгнээ, зүүн талаасаа 2 хашаанд байдаг юм. Тэгээд би 2017 оны 06 дугаар сарын 29-ны орой сумын төвийн гэрээсээ хөдөө малтай гэр рүүгээ яваад, 2017 оны 07-р сарын 08-ны өдөр гэртээ ирсэн чинь манай байшингийн доод давхрын урд 2 цонхны зүүн талын цонх дутуу хаагдсан байдалтай байсан. Тэгээд гэр рүүгээ ороод очтол манай гэрт байсан хүүхдийн мөнгө цуглуулдаг гахайг хагалаад дотор нь байсан мөнгийг нь авчихсан байхаар нь эд зүйлсээ шалгаад үзэхэд телевизорийн сууринд байсан чуна манан хөөрөг, бөгж хийх гэж байсан бөөрөнхий нэгтийн мөнгөний хэмжээтэй шүр-1, урт нь 1.5 сантметр, өргөн нь 1 сантметр хэмжээтэй дөрвөлжин шүр-1, эхнэрийн цэцгэн хэлбэртэй, сувдан шигтгээтэй 2 цэнгийн алтан ээмэг 1 хос, 1.5 цэнгийн монетон бөгж 1 хос, 2 цэнгийн монетон бөгж 1 хос, шүрэн шигтгэсэн мөнгөн бөгж эмэгтэй хүний 3 цэнгийн мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний шүрэн шигтгээтэй 3 цэнгийн мөнгөн бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний 5 лангийн мөнгөн хормойн боолт 1 ширхэг гэсэн эд зүйлс алга болсон. ...Надад одоо Б.Б, С.Төгсбаатар нараас нэхэмжлэх зүйл болон гомдол, тэмцэл байхгүй болсон. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан болно” гэх мэдүүлэг,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний комиссын “12.000 төгрөг, шүр 2 ширхэг, 2 цэнгийн алтан ээмэг 1 хос, 1.5 цэнгийн монетон бөгж 1 хос, 2 цэнгийн монетон бөгж 1 хос, шүрэн шигтгэсэн мөнгөн бөгж эмэгтэй хүний 3 цэнгийн мөнгөн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний шүрэн шигтгээтэй 3 цэнгийн мөнгөн бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний 5 лангийн мөнгөн хормойн боолт 1 ширхэг 6.600.000 төгрөг” гэсэн үнэлгээ,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 170-р хуудас/
- С.Төгсбаатарын яллагдагчаар өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 01-ны орой 19 цагийн үед Мөнххаан төвд Онц сурын байрны нүүрний эгнээд байдаг 2 давхар байшингийн доод давхрын 2 цонхны зүүн талын цонхоор Базаргүрийн хамт орж улаан толгойтой хөөрөг, алтан ээмэг, шүртэй мөнгөн бөгж, нэгтийн мөнгөний хэмжээтэй бөөрөнхий хэлбэртэй шүр нэг ширхэг, 1.5 см*1см хэмжээтэй хавтай дөрвөлжин шүр нэг ширхэг, мөнгөн хормойн боолт 1 ширхэг, шүр шигтгэсэн мөнгөн эмэгтэй хүний бөгж, мөнгөний гахайн дотор байсан 10 гаран мянган төгрөг байсныг авсан” гэх мэдүүлэг,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-165-169-р тал/,
- Хохирогч Ц.Болдбаатарын “...Манайх Мөнххаан сумын төвд Дэнжийн 5-5 тоотод байдаг юм. Харин малтай гэр Мөнххаан сумаас зүүн хойш 30 км “Ар-Ламт” гэдэг газар байдаг болохоор хөдөө малтай гэр рүүгээ 2017 оны 06 дугаар сарын 29-ний өглөө үүрээр 04 цагийн үед явсан юм. Тэгээд мал дээрээ байж байгаад шөнө 23 цагийн үед гэртээ ирсэн чинь манай байшингийн урд 2 цонхны баруун талынх нь цонх онгойчихсон, жижиг өрөөний цонхны гадна талынх нь шил хагарсан байхаар хаалгаа нээж орж үзтэл гэрт телевизорийн суурин дээр байсан дэлгэцнийхээ баруун дунд хэсэгтээ хагарсан сэвтэй хар өнгийн Самсунг нөт-1 маркийн гар утас, 1 литрийн саарал чингис архи 1 ширхэг, 05 литрийн экс архи 1 ширхэг, хятад могойтой архи 1 ширхэг, хар өнгийн DVD тоглуулагч, сумын алдарт уяачын малгайн мөнгөн тэмдэг 1 ширхэг, орифлеймээс авсан байсан хэрэглээгүй эрэгтэй хүний сахлын хөөс, саван, нүүр цэвэрлэгч, шампунь гэсэн ком, шургуулганд байсан хар цүнхэнд байсан 200.000 төгрөг алга болсон байсан” гэсэн мэдүүлэг,
- Хохирогч Ц.Болдбаатарын хүсэлт /хх-ийн 240 дүгээр тал/
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний комиссын “хар өнгийн Самсунг нөт-1 маркийн гар утас, 1 литрийн саарал чингис архи 1 ширхэг, 05 литрийн экс архи 1 ширхэг, хятад могойтой архи 1 ширхэг, хар өнгийн DVD тоглуулагч, сумын алдарт уяачын малгайн мөнгөн тэмдэг 1 ширхэг, oriflamme-с авсан байсан хэрэглээгүй эрэгтэй хүний сахлын хөөс, саван, нүүр цэвэрлэгч, шомпунь гэсэн ком, шургуулганд байсан хар цүнхэнд байсан 200.000 нийт 680.000 төгрөг” гэсэн үнэлгээ,
- С.Төгсбаатарын яллагдагчаар өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед би Базаргүрийн хамт явж байгаад Мөнххаан сумын төвд Дэнжийн 5-5 тоотод урагшаа харсан цэнхэр хаалгатай шар өнгийн байшингийн урд талын цонхоор орж дэлгэцнийхээ баруун дээд буланд хагарсан хар өнгийн самсунг нөт-1 маркийн гар утас, 1 литрийн саарал чингис архи 1 ширхэг, 0.5 литрийн экс архи 1 ширхэг, хятад могойтой архи 1 ширхэг, хар өнгийн DVD тоглуулагч 12 ширхэг, сумын алдарт уяачын малгайн мөнгөн тэмдэг нэг ширхэг, орфлэймийн саван, хөөс, шампунь, нүүр цэвэрлэгч, хар цүнхнээс 200.000 төгрөг байсан хулгайлсан” гэсэн мэдүүлэг,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 210 дугаар тал/
- Хохирогч С.Доржийн “...Манай Мөнххаан сумын төвд Банзрын байрны 1-4 тоот хашаанд байдаг юм. Би 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ангийн нийллэгэнд Бүрэнцогт багийн төв рүү явахдаа өөрийнхөө улаан өнгийн Даюун маркийн мотоциклыг хашаандаа үлдээгээд явсан юм. Тэгээд би тэндээсээ Хэнтий аймаг яваад 2017 оны 07-р сарын 04-ний өдөр ирсэн чинь хашаанаас миний мотоцикль алга болсон байсан. ...Би өөрийнхөө мотоциклыг бүрэн бүтэн хүлээж авлаа одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,
- С.Загдсүрэнгийн “...Манай дүү хөдөөнөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирээд манай хашаанд мотоциклоо орхиод ангийнхаа нийллэгт явлаа гээд хэд хоног алга болсон юм. Тэгсэн 07 дугаар сарын 02-ны өглөө би гэрээсээ өглөө 09 цагт ажилдаа яваад шөнө 22 цагийн үед мотоцикль нь байхаар нь дүүг ирээд аваад явсан гэж бодож байсан чинь дүү 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирээд мотоцикль яасан гэхээр нь би анх алга болсон юм байна гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний комиссын “Даюунг маркын мотоцикль 1.400.000 төгрөг” гэсэн үнэлгээ,
- С.Төгсбаатарын яллагдагчаар өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 02 өдөр 10 цагийн үед цагийн үед Базаргүр бид 2 явж байгаад Мөнххаан сумын төвд Базрын 1-3 тоотод урагшаа харсан хаалгатай хашаанд байсан 2 давхар хүрэн өнгийн дүнзэн байшингийн урд талд байсан улаан алаг өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн дугааргүй даюун маркийн мотоциклыг хулгайлж аваад бид 2 Хэнтий аймаг руу гарч найз Хосбаяр гэж найзынхаа хашаанд аваачиж үлдээгээд буцаад Мөнххаан сумруу гүүрэн дээрээс унаанд суугаад Мөнххаан сумад 17 цагийн үед ирсэн” гэсэн мэдүүлэг,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-2-ийн 3 дугаар тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-ийн 245 дугаар тал/
- Ш.Отгонбаярын “...Манайх Мөнххаан сумын төвд Банзрын 3-3 тоотод байдаг юм. Тэгээд манай гэрийнхэн Хэнтий аймаг хувийн ажлаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яваад 2017 оны 07 дугаар сарын 06-ний шөнө ирсэн чинь манай байшингийн урд 2 цонхны баруун талын цонх онгойсон байдалтай байхаар нь гэрээ нээж үзэхэд манай авдарт байсан эрэгтэй хүний үнэртэй ус, набор гэсэн эд зүйл алга болсон байсан. Надад гомдол тэмцэл байхгүй” гэсэн мэдүүлэг,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний комиссын “эрэгтэй хүний үнэртэй ус, набор 36.000 төгрөг” гэсэн үнэлгээ,
- С.Төгсбаатарын яллагдагчаар өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 02 өдөр 09 цагийн үед цагийн үед Базаргүр бид 2 явж байгаад Мөнххаан сумын төвд Базрын 3-3 тоотод хаалаггүй хашаанд байсан байшингийн урд талын цохоор орж DOLLAR гэсэн ногоон өнгийн тагтай үнэртэй ус, улаан алаг хайрцагтай набор 1 ширхэгийг хулгайлж авсан” гэсэн мэдүүлэг,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-2-ийн 31 дүгээр тал/
- Хохирогч О.Эрдэнэсувдын “...Манайх Мөнххаан сумын төвд Нуурын задгайд хашаа байшинтай. Өөрсдөө Мөнххаан сумаас 30 километр Бадрах гэдэг газарт маркийн мотоциклыг хашаандаа үлдээгээд явсан юм. Тэгээд би тэндээсээ Хэнтий аймаг яваад 2017 оны 07-р сарын 04-ний өдөр ирсэн чинь хашаанаас миний мотоцикль алга болсон байсан. ...Би өөрийнхөө мотоциклыг бүрэн бүтэн хүлээж авлаа одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг,
- С.Загдсүрэнгийн “...Манай дүү хөдөөнөөс 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирээд манай хашаанд мотоциклоо орхиод ангийнхаа нийллэгт явлаа гээд хэд хоног алга болсон юм. Тэгсэн 07 дугаар сарын 02-ны өглөө би гэрээсээ өглөө 09 цагт ажилдаа яваад шөнө 22 цагийн үед мотоцикль нь байхаар нь дүүг ирээд аваад явсан гэж бодож байсан чинь дүү 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ирээд мотоцикль яасан гэхээр нь би анх алга болсон юм байна гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний комиссын “Даюунг маркын мотоцикль 1.400.000 төгрөг” гэсэн үнэлгээ,
- С.Төгсбаатарын яллагдагчаар өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 02 өдөр 10 цагийн үед цагийн үед Базаргүр бид 2 явж байгаад Мөнххаан сумын төвд Базрын 1-3 тоотод урагшаа харсан хаалгатай хашаанд байсан 2 давхар хүрэн өнгийн дүнзэн байшингийн урд талд байсан улаан алаг өнгийн хятад улсад үйлдвэрлэсэн дугааргүй даюун маркийн мотоциклыг хулгайлж аваад бид 2 Хэнтий аймаг руу гарч найз Хосбаяр гэж найзынхаа хашаанд аваачиж үлдээгээд буцаад Мөнххаан сум руу гүүрэн дээрээс унаанд суугаад Мөнххаан сумад 17 цагийн үед ирсэн” гэсэн мэдүүлэг,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-2-ийн 3 дугаар тал/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-ийн 245 дугаар тал/
- Ш.Отгонбаярын “...Манайх Мөнххаан сумын төвд Банзрын 3-3 тоотод байдаг юм. Тэгээд манай гэрийнхэн Хэнтий аймаг хувийн ажлаар 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яваад 2017 оны 07 дугаар сарын 06-ний шөнө ирсэн чинь манай байшингийн урд 2 цонхны баруун талын цонх онгойсон байдалтай байхаар нь гэрээ нээж үзэхэд манай авдарт байсан эрэгтэй хүний үнэртэй ус, набор гэсэн эд зүйл алга болсон байсан. Надад гомдол тэмцэл байхгүй” гэсэн мэдүүлэг,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний комиссын “эрэгтэй хүний үнэртэй ус, набор 36.000 төгрөг” гэсэн үнэлгээ,
- С.Төгсбаатарын яллагдагчаар өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 02 өдөр 09 цагийн үед цагийн үед Базаргүр бид 2 явж байгаад Мөнххаан сумын төвд Базрын 3-3 тоотод хаалгагүй хашаанд байсан байшингийн урд талын цохоор орж DOLLAR гэсэн ногоон өнгийн тагтай үнэртэй ус, улаан алаг хайрцагтай набор 1 ширхэгийг хулгайлж авсан” гэсэн мэдүүлэг,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-2-ийн 31 дүгээр тал/
- Хохирогч О.Эрдэнэсувдын “...Манайх Мөнххаан сумын төвд Нуурын задгайд хашаа байшинтай. Өөрсдөө Мөнххаан сумаас 30 километр Бадрах гэдэг газарт малтай гэр маань байдаг. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 06-ны хооронд манай сумын төв дээр байдаг гэр эзэнгүй байсан юм. Тэгсэн манай гэрийн зүүн хойд талын цонхоор хүн орж гэрт гал тогооны өрөөнд хоолны шүүгээн дээр байсан I Phone-5 маркын гар утас, I Phone-5 маркын гар утасны хагарсан нүүр алга болсон байсан. ...би алдсан утсаа олоод авсан болохоор одоо надад гомдол, тэмцэл байхгүй” гэсэн мэдүүлэг,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний комиссын “I Phone-5 маркын гар утас, I Phone-5 маркын гар утасны дэлгэц 400.000 төгрөг” гэсэн үнэлгээ,
- С.Төгсбаатарын яллагдагчаар өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 04-ны орой 22 цагийн үед Базаргүр бид 2 явж байгаад Мөнххаан сумын төвд Нуурын байрны урд хэсэгт баруун тийшээ хаалгатай хашаанд байсан улаан тоосгон байшингийн зүүн хойд цонхоор орж цагаан өнгийн дэлгэц нь хагарчихсан IPONE-5, IPONE5 гар утасны хагархай дэлгэцийн хамт хулгайлж авсан” гэсэн мэдүүлэг,
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-2-ийн 68 дугаар тал/
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-2-ийн 77 дугаар тал/
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг /33 минут 22 секунд/ /хх-ийн 26-29 дүгээр тал
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол / хх-н 1, 208, 244, 29, 104, х /
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургууд / хх-н 3-7, 72-79, 103-109, 165-169, 210-214, 245-248 х, 2-р хх-н 31-35 х, 106-110 /
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг / хх-н 11-12, 80-84, 112-113, 136-140 х, 2-р хх, 2-4 х /,
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2017 оны 07 сарын 13-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ / хх-н 49, 78, 109, 204, 215, 2-р хавтас х 1, 37, 74, 112, /,
- Б.Бийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 58 х /,
- Б.Бийн төрсний гэрчилгээний хуулбар / хх-н 53 х /
- Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн засаг даргын 2017 оны 07 сарын 31-ний өдрийн 157 дугаартай тодорхойлолт, / хх-н 51 х / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Өсвөр насны яллагдагч Б.Б нь С.Төгсбаатартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Онцсурын 1-2 тоотод оршин суух иргэн М.Энхбаярын гэрээс шүр 2 ширхэг, алтан ээмэг, монетон бөгж 2 ширхэг, шүр шигтгэсэн эмэгтэй хүний мөнгөн бөгж, эрэгтэй хүний мөнгөн бөгж, хормойн мөнгөн боолт, дунд гарын Чуна манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 7.000.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэнжийн 5-5 тоотод оршин суух иргэн Ц.Болдбаатарын гэрээс Sumsung Note-1 маркын гар утас, Чингис архи, Экс архи, Хятад архи, DVD тоглуулагч, сумын алдарт уяачийн малгайн мөнгөн тэмдэг, Oriflime нүүр цэвэрлэх ком, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 680.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Банзарын 1-2 тоотод оршин суух иргэн С.Доржийн хашаанаас Даюунг маркын мотоциклийг хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Банзарын 3-3 тоотод оршин суух иргэн Ш.Отгонбаярын гэрээс Dollar маркын үнэртэй ус, набор, зэрэг эд зүйл хулгайлан авч 36.000 төгрөгийн хохирол,
- 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Нуурын задгайд оршин суух иргэн О.Эрдэнэсувдын гэрээс Iphone-5 маркын гар утсыг хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Бийн хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч М.Энхбаяр, Ц.Болдбаатар, С.Дорж, Ш.Отгонбаяр, О.Эрдэнэсувд, гэрч С.Загдсүрэн, Д.Ариунмөнх, нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хөрөнгө битүүмжлэх тогтоол, гэрэл зураг зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь С.Төгсбаатартай бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Банзарын 1-2 тоотод оршин суух иргэн С.Доржийн хашаанаас Даюунг маркын мотоциклийг хулгайлан авч 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн, Өсвөр насны яллагдагч Б.Бийн С.Төгсбаатартай бүлэглэн, орон байранд нэвтэрч 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Онцсурын 1-2 тоотод оршин суух иргэн М.Энхбаярын гэрээс шүр 2 ширхэг, алтан ээмэг, монетон бөгж 2 ширхэг, шүр шигтгэсэн эмэгтэй хүний мөнгөн бөгж, эрэгтэй хүний мөнгөн бөгж, хормойн мөнгөн боолт, дунд гарын Чуна манан хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 7.000.000 төгрөгийн хохирол, 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Дэнжийн 5-5 тоотод оршин суух иргэн Ц.Болдбаатарын гэрээс Sumsung Note-1 маркын гар утас, Чингис архи, Экс архи, Хятад архи, DVD тоглуулагч, сумын алдарт уяачийн малгайн мөнгөн тэмдэг, Oriflime нүүр цэвэрлэх ком, бэлэн 20.000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 680.000 төгрөгийн хохирол, 2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Банзарын 3-3 тоотод оршин суух иргэн Ш.Отгонбаярын гэрээс Dollar маркын үнэртэй ус, набор, зэрэг эд зүйл хулгайлан авч 36.000 төгрөгийн хохирол,2017 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Нуурын задгайд оршин суух иргэн О.Эрдэнэсувдын гэрээс Iphone-5 маркын гар утсыг хулгайлан авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлүүд нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжүүдийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал, тэдгээр нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, эд зүйл авах, шунахай сэдэлт, зорилгоор, санаатайгаар дэлгүүрийн үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд цоожийг эвдэх, түлхүүр тааруулах зэргээр нууцаар нэвтэрч, эд зүйл, мөнгийг хууль бусаар авч бусдын өмчлөх эрхэнд зориуд хохирол учруулсан байна.
Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Бийг С.Төгсбаатартай бүлэглэн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан хулгайн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар, өсвөр насны шүүгдэгч Б.Бийг С.Төгсбаатартай бүлэглэн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1,17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Базаргүрийн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал, хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Өсвөр насны шүүгдэгч С.Базаргүрийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэргийн улмаас хохирогч нарт бага хэмжээний хохирол учирсан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлуудыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ял оногдуулж мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн эдлэх ялыг хоёр дахин багасгах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцүүлэн эдлэх ялыг хоёр дахин багасгаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх, шүүгдэгч Б.Б нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн учраас эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ялыг хорих ялын нэг хоногт тооцож хорих ялд шилжүүлэн оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Бийн холбогдсон дээрх хэргүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ” хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасныг үндэслэвэл, хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй байна.
Үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг ” Хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр энэ бүлэгт заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй гэж давхар зохицуулж, тодорхойлсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг нь өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, зохицуулалт болохыг дурдая.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэдгээрээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдая.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.7, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Өсвөр насны шүүгдэгч Халиун овгийн Б.Бийг С.Төгсбаатартай бүлэглэж, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Бийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны ялтан Б.Бт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 дахин багасгаж 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2, 2.2-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Бд эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн1-т зааснаар оногдуулсан 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ялыг хорих ялын нэг хоногт тооцож 15 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 1 жил 15 хоногийн хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд зааснаар өсвөр насны ялтан Б.Бт оногдуулсан 1 жил 15 / нэг жил арван таван / хоногийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Өсвөр насны шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 52 / тавин хоёр / хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны ялтан Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нарт учирсан хохирлууд нөхөн төлөгдсөн, тэдгээр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР