Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2024/ДШМ/13

 

Б.Н******* холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралда*******:

 

Прокурор П.Шижиртуяа,

Шүүгдэгч Б.Н*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нарыг оролцуулан

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ё******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/37 дуга*******ай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н*******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Н*******ад холбогдох 2415000000015 дуга*******ай эрүүгийн хэргийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б*******ийн Н*******.

 

Б******* аймаг дахь Сум дундын эрүүгийн Шүүхийн 2002 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 174 дуга*******ай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан.

 

Б.Н******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг А*******ийн өргөн чөлөө 1-******* тоотод хохирогч Б.М*******тай ахуйн шинжтэй маргаан хийж, улмаар нүүрэнд цохиж зодсон үйлдлийн улмаас Б.М*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Б******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б*******ийн Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ад 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас заасан газ******* өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоож,

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхээс зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Н*******ад сануулж,

Шүүгдэгч Б.Н******* нь хохирогч Б.М*******ын эмчилгээ хийлгэсэн  болон замын зардал болох 228,300 төгрөгийг шүүхийн шат******* төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогч Б.М******* нь эмчилгээ хийлгэсэн болон бусад зардлын талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Н******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Б******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,

Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Н*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Н******* нь давж заалдах гомдолдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон шүүгдэгч Б*******ийн Н******* миний бие нь Б******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 2024/ШЦТ/37 шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж хохирогч Б.М*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ сайн дураар хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргахгүй байгаа бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал болох 228.300 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар надад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд дараах хүндрэл учирч байна. Үүнд:

Би ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Манай эхнэр жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа бөгөөд надаас өөр ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг хүн байхгүй ба би л ганцаараа ажил хийж өрхийн амьжиргаагаа залгуулдаг болно.

Миний бие П******* Л******* ХХК-д хүнд даацын авто машины усны жолоочоор ажилладаг.

Тиймээс надад ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх боломж олгож анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралда******* оролцсон прокурор П.Шижиртуяа дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 37 дуга*******ай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Н*******, хохирогч Б.М*******ыг зодож, биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэсэн. Уг эрүүгийн хариуцлагын төрлийг шүүгдэгч Б.Н*******ын хувьд эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Тухайн үед улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Н*******ад торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналыг шүүхэд гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл нь торгох, нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн 3 төрлийн сонгомол санкцтай. Шүүхээс шүүгдэгч Н*******ад нийтэд тустай ажил хийх ялыг сонгож хэрэглэснийг буруутгах хууль зүйн үндэслэл, нотлох баримт байхгүй, шүүх ямар учраас нийтэд тустай ажил хийх ял оногдуулж байгаа талаар тодорхой бичсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлыг харгалзан тодорхой тусгаж, дурдаж байна.:: Шүүгчдэгч нийтэд тустай ажил хийх ял шийтгүүлснээрээ амьдрал маань хэцүүдэх гээд байна гэх зүйлийг ярьж байгаа нь Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Үүнтэй холбоотой шүүгчдэгч Б.Н*******ад зайлшгүй торгох ял шийтгэл оногдуулах нь зохимжтой байна гэх нотлох баримт байхгүй байна. Шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н*******ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Н*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

2.Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

3.Шүүгдэгч Б.Н******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б******* аймгийн Б******* сумын 5 дугаар баг А*******ийн өргөн чөлөө 1-******* тоотод байрлах төрсөн дүү Б.М*******ын гэрт түүнтэй аав, ээж хоёрынхоо өгсөн 5,000,000 төгрөгийг авах талаар маргалдан, улмаар нүүрэн тус газар нь цохиж түүний биед “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт” бүхий гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл,  “зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.М*******ын: “...Өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ хүүхдүүдийнхээ хамтаар байж байтал манай ах Н******* нь эхнэр Яын хамтаар ирсэн. Тэгээд би мэнд мэдээд байж байтал Н******* ах надаас мөнгө нэхсэн. Тухайн мөнгө нь болохоор манай аав, ээж хоёр Н******* ахад өгөх гээд хадгалж байсан мөнгийг нь би 2022 онд 5 сая төгрөгийг аваад хүнд зээлчихсэн чинь тухайн хүн нь зээлсэн мөнгөө эргүүлж өгсөн бөгөөд өгсөн мөнгөөр нь аав ээжийн гэрт, өвөлжөө зэрэгт зарцуулж дууссан. Тэгээд надаа мөнгө байхгүй байсан учир би Н******* ахад тэр мөнгө дуусчихсан гэж хэлэхэд Н******* ах над руу эвлүүлдэг шоо шидсэн бөгөөд тухайн шоо нь намайг оноогүй.Тэгтэл над руу гүйж ирээд миний зүүн талын нүд хэсэгт гараараа нэг удаа, тэгээд зүүн талын чамархай хэсэгт нэг удаа гараараа цохисон. Тэр үед эхнэр нь ирээд салгасан улмаар би цагдаад дуудлага өгсөн. Н******* ах эхнэр Я болон 1 хүүхдийн хамтаар өөрсдийн байр******* амьдардаг. Н******* ах одоогийн эхнэртэйгээ хамт амьдраад 1 жил орчим болж байгаа бөгөөд өөрийнх нь хүүхэд нь биш байгаа юм.

Миний хувьд гомдолтой байна. Эмчилгээний зардалд одоогийн байдлаар 228,237 зарцуулсан. Улаанбаатар хот орж дахин үзүүлж нүдний ухархайн цөмрөл дээрээ хугарал хийлгэх эсэхийг үзүүлээрэй гэсэн тул нэхэмжлэх мөнгөний хэмжээ ахин нэмэгдэх бөгөөд би тухай бүр зардлаа гаргаж өгнө...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6, 7 дахь тал/,

Гэрч А.Төгсбуянгийн: “...Би хэрэг болсон 2024 оны 01 сарын 05-ны өдөр ажил дээрээ байсан бөгөөд над руу манай охин Мишээл 7 настай над руу утсаар яриад манай ээжийг Н******* ах зодчихлоо гэхээр нь би гэртээ яваад очтол Н******* ах байхгүй явчихсан байсан бөгөөд манай эхнэр Б.М******* нь цагдаад дуудлага өгчихсөн гэж байсан бөгөөд цагдаа нар ирсэн. Тэгээд ил харахад нэг нүд нь бага зэрэг хөхөрсөн байдалтай байсан бөгөөд толгой өвдөөд байна гээд уйлчихсан сууж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад манай эхнэр Б.М******* нь гал тогооны орчимд зогсож байхад Н******* ах эхлээд эвлүүлдэг шоо шидсэн тухайн шоо нь оноогүй бөгөөд Б.Н******* ах гялс гүйж ирээд миний нүүр лүү хоёр удаа цохчихсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Б******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Эын 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 20 дуга*******ай шинжээчийн:

1.Иргэн Б******* овогтой М*******ын биед: Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3.Хэрэг болсон гэх цаг хугаца******* үүсгэгдсэн байх боломжтой.

4.Тухайн гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Магадлуулагч Б.М*******ын биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,

Шүүгдэгч Б.Н*******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: ...2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн мөнгийг авахаар өөрийн төрсөн дүү М*******ын гэрт очсон. Улмаар би мөнгөө нэхтэл мөнгө байхгүй би хүнд зээлээд эргүүлж аваад тэгээд аав, ээжийн малын хашааг янзлахад зарцуулаад дуусчихсан одоо өгөх мөнгө байхгүй гэхээр нь би уурлаад М*******ын зүүн нүд орчимд баруун гараараа нэг цохисон. Түүнээс хойш дахин гар хүрээгүй бөгөөд хэрүүл маргаан хийж байгаад салаад гэртээ ирчихсэн байх үед цагдаа нар ирсэн. ...гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/ ,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н*******: “....Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллага******* бүх зүйлээ үнэнээр нь хэлсэн. Өөр нэмж ярих зүйлгүй...” гэх тайлбар,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М*******ын өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт ирээд мөнгөө нэхсэн. ...Би уг мөнгийг тухай тухай үед нь мал ачихад, хөрзөн хуулахад, аав, ээжийн малын хашаа хороо янзлахад зарцууллаа гэж хэлдэг байсан. Тэгэхэд надтай цуг яваад ажил төрлөө амжуулаад явж л байсан. Мөнгөө надаас нэхэхээр нь дуусчихсан гэж тайлбарлахын хооронд гүйж ирээд хоёр удаа цохисон. Би энэ хэрэг гарснаас хойш ахыг ирж уучлалт гуйх болов уу гэж зөндөө харсан. Өдий болтол надаас уучлалт гуйгаагүй, өөрийнхөө гэмийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм шиг байна лээ. ...Би өнөөдрийн шүүх хуралда******* биечлэн оролцож толгойд нь юм ойлгуулах, ухамсарлаж ойлгуулахын тулд мэдүүлэг өгч байна. Өөр хэлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

4.Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.

 

5.Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

6.Шүүгдэгч Б.Н******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт /...ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно / заасны дагуу  өөрийн хувийн байдалтай холбоотой 9 хуудас баримтыг давж заалдах гомдлын хамт шүүхэд хавсарган ирүүлсэн.11.6

Давж заалдах шатны шүүх, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн шинээр гарган өгсөн баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжилж,  үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсний үндсэн дээр анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр торгох ял болгож хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Н******* нь давж заалдах гомдолдоо П******* Л******* ХХК-д хүнд даацын авто машины усны жолоочоор ажилладаг талаарх баримтыг хавсаргаж, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эхнэр нь жирэмсэн удахгүй төрөх гэж байгаа, өөр ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэдэг хүн байхгүй талаар дурдсан нь холбогдох нотлох баримтаар нотлогдож  байх тул түүний хувийн байдал болон жирэмсэн эхнэрийнх нь нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.

7.Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/37 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Б******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/37 дуга*******ай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 

2 дахь заалтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй гэж,

3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ад оногдуулсан 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугаца******* хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай гэж,

4 дэх заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н*******ад оногдуулсан торгох ялыг шүүгдэгч нь тогтоосон хугаца******* биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н*******ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АЗЖАРГАЛ

 

                                         ШҮҮГЧИД                          Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                    Л.ХИШИГДЭЛГЭР