| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 311/2025/00302/И |
| Дугаар | 311/ШШ2025/00328 |
| Огноо | 2025-07-18 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 311/ШШ2025/00328
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ...... дүүрэг, ....... хороо, ........ давхарт байрлах, ........ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн ........сумын ........ баг завсрын хороо, ....... гудамж, ..... тоот хаягт оршин суух хаягтай Б.Э..... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5.587.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч .....ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Э...... нь 2023.09.16-ны өдөр .... ХХК-тай Гар утас, төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, "SAMSUNG S23 ultra маркийн гар утсыг нийт 4,368,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023.09.16- 2025.09.16 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 182,000 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.Хариуцагч нь 2023.12.01 өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 4.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд 5,587,305 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Хариуцагч Б.Э......шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...2023 оны 09-р сарын 16-нд ....... ХХК-с гар утас зээлээр худалдан авсан. Ажилгүй байсан тул зээлээ төлж барагдуулаагүй болно. .... ХХК-с нэхэмжилж байгаа 5.587.305 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч .... ХХК нь хариуцагч Б.Э.....д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.587.305 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Э.... нь нэхэмжлэгч ...... ХХК-ийн нэхэмжлэлтэй, 5.587.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104.347 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч ...... ХХК-ийн 5.587.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э..... бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.347 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 52.174 төгрөгийг, улсын орлогын .......данснаас 52.174 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ