Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 311/ШШ2025/00329

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би

Нэхэмжлэгч: Завхан аймгийн .......сумын ....... багт үйл ажиллагаа явуулах, ......... .... салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ...... сумын .......баг, ........ тоот хаягт оршин суух, Б......ын Ч..........,

Хариуцагч: Завхан аймгийн ...... сумын ........ баг, завсрын хороо ...... тоот хаягт оршин суух, Б........ын Э........нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3.502.93751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ........ Завхан салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Ч..... Б.Э....... нар нь ...... Завхан аймаг дахь салбараас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ...... тоот зээлийн гэрээ байгуулан 3,780,000 (гурван сая долоон зуун наян мянга) төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй авсан. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 3,135,638.20, үндсэн зээлийн χγγ 359,838.96, нэмэгдүүлсэн хүү 7,460.35 төгрөг, нийт 3,502,937.51 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Ч.... шүүхэд гаргасан тайлбартаа: ...би эрүүл мэндийн шалтгааны улмаас удаа дараа УБ хот руу эмчилгээнд явж зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Одоо ч УБ хотод эмчилгээ үргэлжлүүлж хийлгэж байна. Иймд миний учир байдлыг харгалзан 2025 оны 7, 8, 9, 10 сард 4 хувааж зээлээ төлнө гэжээ.

Хариуцагч Б.Э.....шүүхэд гаргасан тайлбартаа: Ч......йн зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн. Уг зээлийг ..... төлж барагдуулна. Миний бие 3 хүүхдийн хамт өрх толгойлсон эмэгтэй энэ зээлийг төлөлцөж чадахгүй. Иймд би товлосон хугацаанд нь зээлээ төлж барагдуулахыг шахаж зээлийг төлүүлнэ гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж...... шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Б.Ч....... Б.Э....... нар нь 2025 оны 7, 8, 9 саруудад зээлээ хувааж төлөхөөр болсон тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ...... салбар нь хариуцагч Б.Э......, Б.Ч...... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.502.93751 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой хугацаанд хувааж төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцсон талаар шүүхэд тайлбараа ирүүлсэн байна.

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30.000 төгрөгийн тал хувийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ........ салбарын 3.502.93751 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э....., Б.Ч......нар бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 15.000 төгрөгийг, улсын орлогын ...... данснаас 15.000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ