| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Ганчимэг |
| Хэргийн индекс | 126/2025/0024/З/Т |
| Дугаар | 126/ШШ2025/0022 |
| Огноо | 2024-10-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 126/ШШ2025/0022
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий Д.С************-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага
Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах
2. Хэргийн нөхцөл байдал.
Нэхэмжлэгч Д.С************ нь Шинэ мөрөн худалдааны төвийн гадна талбайд газар эзэмших эрхийн гэрчилгээгүйгээр тус худалдааны төвд түрээс төлж, павилон байгуулан үйл ажиллагаа явуулж байсан.
Нэхэмжлэгчдээс Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2025 оын 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 126/ШЗ2025/0258 дугаар захирамжаар Ю.С************ нарын нэр бүхий иргэдийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 2025 оын 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах хэргээс Д.С************-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 2025 оын 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг тусгаарласан.
3.Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тухай
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.С************ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ миний бие Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар чөлөөлөх тухай 215 дугаар мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэдгийг нэхэмжлэгчид танилцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С************-ын нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасан тул нэхэмжлэгч Д.С************-ын нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С************-ын Хөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан 2025 оын 04 дүгээр сарын 16-ны өдрийн газар албадан чөлөөлөх тухай 215 тоот мэдэгдэл хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ГАНЧИМЭГ