| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00394/И |
| Дугаар | 310/ШШ2025/00402 |
| Огноо | 2025-07-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 310/ШШ2025/00402
| 2025 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 310/ШШ2025/00402 | Дундговь аймаг |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* // нь******* ХК /РД:/-д 10861478.74 /арван сая найман зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун далан найман төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөгийг 2025 оны 07 сарын 26-нд 500000 /таван зуун мянган/ төгрөг, 2025 оны 08 сарын 26-нд 2072300 /хоёр сая далан хоёр мянга гурван зуун/ төгрөг, 2025 оны 09 сарын 26-нд 2072300 /хоёр сая далан хоёр мянга гурван зуун/ төгрөг, 2025 оны 10 сарын 26-нд 2072300 /хоёр сая далан хоёр мянга гурван зуун/ төгрөг, 2025 оны 11 сарын 26-нд 2072300 /хоёр сая далан хоёр мянга гурван зуун/ төгрөг, 2025 оны 12 сарын 26-нд 2072300 /хоёр сая далан хоёр мянга гурван зуун/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 188734 /нэг зуун наян найман мянга долоон зуун гучин дөрвөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 94367 /ерэн дөрвөн мянга гурван зуун жаран долоон/ төгрөгийг, хариуцагч*******гаас 94367 /ерэн дөрвөн мянга гурван зуун жаран долоон/ төгрөгийг тус тус гаргуулан******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ