Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 315/ШШ2025/00176

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би, 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, Худалдааны гудамжны ... тоотод байрлах, Өсөхдэлгэр ******* ХХК-ийн 

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 4 дүгээр баг, Хатавч баян булаг гудамжны .. тоотод оршин суух, *******ын *******т холбогдох 

зээлээр худалдсан барааны үлдэгдэл төлбөр 562,768 (Таван зуун жаран хоёр мянга долоон зуун жаран найм) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Өсөхдэлгэр ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бараа зээлээр худалдан авах гэрээ хийсэн. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3,362,768 төгрөгийг бараа зээлээр авч, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 2,800,000 төгрөгийг нь төлсөн. Тиймээс үлдэгдэл 562,768 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Б.******* нэхэмжлэлийн шаардлага 562,768 төгрөгийг 2025.05.20-ны өдөр төлсөн гэх тайлбарыг ирүүлсэн байна. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлээр худалдсан барааны үлдэгдэл төлбөр 562,768 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 562,768 төгрөгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ы тайлбараар тогтоогдож байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,533 төгрөгийн тал хувь 8,766.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,766.5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь: 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага зээлээр худалдсан барааны үлдэгдэл төлбөр 562,768 төгрөгийг хариуцагч Б.******* төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,533 төгрөгийн тал хувь 8,766.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 8,766.5 төгрөгийг хариуцагч Б.*******ээс тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ П.БОЛОРМАА