| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00123/И |
| Дугаар | 315/ШШ2025/00188 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 315/ШШ2025/00188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод оршин суух, *******ын *******ын
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.******* (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Миний бие 1983 онд Барилга техник мэргэжлийн сургуулийг төгссөн. Ингээд сургуулиа төгсөөд Барилга угсралтын конторын Бетон цехэд бетончноор ажиллаж байгаад 1989 онд Анагаах ухааны дунд сургуульд явсан. Тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн. Иймд миний 1983 оны 07-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 07-р сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 11/117 дугаартай тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983.11.28-ны өдрийн 470 дугаартай, 1984.04.23-ны өдрийн 190 дугаартай, 1985.06.24-ний өдрийн 163 дугаартай, 1986.05.23-ны өдрийн 142 дугаартай, 1987.09.24-ний өдрийн 209 дугаартай, 1988.04.26-ны өдрийн 65 дугаартай, 1989.08.10-ны өдрийн 222 дугаартай тушаалуудын хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 07-р сарын 31-ний өдрийг дуустал бетончноор ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Б.******* нь Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 07-р сарын 31-ний өдрийг дуустал бетончноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1983.11.28-ны өдрийн 470 дугаартай тушаал (*******ыг суртлын бригадын концертын бэлтгэлд томилсон), Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1984 оны 190 дугаартай, 1985 оны 163 дугаартай, 1986 оны 142 дугаартай, 1987 оны 209 дугаартай, 1988 оны 65 дугаартай тушаалууд (бетончин Б.*******д ээлжийн амралт олгосон), Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1989 оны 222 дугаартай Б.*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал (хх 7-13х),
5. Гэрч *******гийн шүүхэд мэдүүлсэн: Б.******* Дорнод аймгийн Техник мэргэжлийн сургуулийг төгсөөд 1983 онд Сүхбаатар аймгийн Барилга материалын үйлдвэрийн баазын бетон цехэд ээлжийн ажилтнаар ажилд орж байсан. Ээлжийн ажилчид нь дээврийн цутгамал бетон, кольцо, суурийн блок зэргийг хийдэг байсан. Тухайн үед 2-3 ээлжээр тасралтгүй ажилладаг байсан. Б.******* тэндээ тасралтгүй ажиллаж байгаад 1989 онд Ангаахын сургуульд суралцахаар явсан. Бид тэр болтол хамт ажиллаж байсан. Би 1980-1993 он хүртэл Барилга материалын үйлдвэрийн баазын бетон цехэд тасралтгүй ажилласан. гэх мэдүүлэг (хх-24х),
6. Гэрч *******гийн шүүхэд мэдүүлсэн: Б.******* 1983 оны 05-р сард Дорнод аймгийн Барилгын Техник мэргэжлийн сургуулийг бетончноор төгссөн. Тэгээд сургуулиа төгсөөд 1983 оны 06-р сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Барилга, барилгын материал үйлдвэрийн бетон цэхийн 2-р ээлжид бетончин, нормчноор ажилд орсон. 1989 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Би 1978-1994 он хүртэл бригадын дарга, ээлжийн мастераар ажилласан. Б.*******тай 1983-1989 онуудад хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан байдлыг нь мэднэ. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-25х).
7. Иймд Б.*******ын Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 07-р сарын 31-ний өдрийг дуустал бетончноор ажиллаж байсан ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын *******ын Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторт 1983 оны 07-р сарын 20-ны өдрөөс 1989 оны 07-р сарын 31-ний өдрийг дуустал бетончноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА