Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00186

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг, Мандах гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******гийн

*******тай хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2025 оны 05 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Т.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Т.******* нь талийгаач *******тай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие нөхөр *******тай 2020 оноос хойш хамт амьдарч 2 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр хамтран амьдраад 5 жил гаруй хугацаа болсон. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Миний нөхөр Эрдэнэбулга нь 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зуурдаар таалал төгсөж, би 0-2 насны 2 хүүхэдтэйгээ үлдсэн. Хоёр хүүхдэдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн боловч талийгаач бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан тул боломжгүй байна. Иймд Т.******* намайг талийгаач *******тай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс Т.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Т.*******гийн оршин суугаа хаягийн лавлагаа, *******, ******* нарын төрсний гэрчилгээний хуулбар, ******* (РД:*******)-ийн нас барсны гэрчилгээний хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р багийн Засаг даргын 2025.05.27-ны өдрийн 77 дугаартай тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Т.******* нь талийгаач *******тай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. ******* овогт *******ын ******* нь овогт ын талийгаач Эрдэнэбулгатай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн ...Миний бие нөхөр *******тай 2020 оноос хойш хамт амьдарч 2 хүүхэд төрүүлж өсгөн хүмүүжүүлсэн. Бид хоёр хамтран амьдраад 5 жил гаруй хугацаа болсон. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Миний нөхөр Эрдэнэбулга нь 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зуурдаар таалал төгссөн. гэх тайлбар, ******* (РД:), ******* (РД:) нарын төрсний гэрчилгээ (эцэг *******, эх Т.******* гэх бичигт бүхий), Э.Эрдэнэбулгын нас барсны гэрчилгээний хуулбар (2025.04.27-нд нас барсан гэх бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р багийн Засаг даргын 2025 оны 77 дугаартай тодорхойлолт (Т.*******, ******* нар 2020-2021 онуудад тус багт амьдарч байсан гэх бичилт бүхий) (хх 6-9х), 

5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: Т.*******, ******* нар 2020 онд танилцаж, 2022 онд гэр бариад тусдаа гарч байсан. Бид бэр болох Т.*******г албан ёсоор гуйсан байсан. Гэхдээ хоёр хүүхэд минь хурим найраа бол хийгээгүй. Манай хүү 2025 оны 04 дүгээр сард зуурдаар нас барсан. Т.*******, ******* нарын дундаас 2022 оны 10-р сард охин Пүрэвдолгор, 2024 оны 09-р сард охин Есүгэн нар мэндэлсэн. Хоёр хүүхэд гэрлэлтээ батлуулахгүйгээр хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авсан байсныг нь би саяхан мэдсэн. гэх мэдүүлэг (хх-21х), 

6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: Т.******* 2021 онд Баяндэлгэр сум руу физикийн багшаар ажиллахаар явсан. Тэгээд тэндээ *******тай нийлж гэр бүл болсон. Урьд нь бие биеэ таньдаг байсан байх. ******* нь Баяндэлгэр сумын сургуульд тогоочоор ажилладаг байсан. Энэ хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Том нь одоо 3 настай, бага нь 2024 оны 09 дүгээр сард төрсөн. Т.*******, ******* нар 2021 оны улсын баяр наадмын өмнө гэр барьж тусдаа гарч байсан. Тэгээд гэрээ ачаад Баяндэлгэр суманд очиж амьдарсан. Гэр бүлийн батлахтай гэж бодож байсан ч саяхан буяны ажлын үеэр гэрлэлтээ батлуулаагүй нь мэдсэн. Энэ хоёр хүүхэд 2021 оноос хойш тасралтгүй хамт амьдарсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ. (хх-22х)  

8. Иймд Т.******* нь талийгаач *******тай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.  

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын ******* нь овогт ын талийгаач Эрдэнэбулгатай 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА