Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 315/ШШ2025/00190

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, *******ын *******ын

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Мөнхжаргал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Ш.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч Ш.******* нь Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980.06.18-ны өдрөөс 1982.05.24-ний өдрийг хүртэл ажилчнаар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1982.05.24-ний өдрөөс 1983.06.27-ны өдрийг хүртэл, 1986.09.03-ны өдрөөс 1989.10.18-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989.10.18-ны өдрөөс 1990.04.17-ны өдрийг хүртэл нормчноор, 1990.04.17-ны өдрөөс 1990.12.31-ний өдрийг дуустал Барилга угсралтын конторын бага механикжуулалтын слесариар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.  

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ш.*******оос *******т олгосон итгэмжлэл, гэрч асуулгах хүсэлт, Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын даргын 1980.06.18-ны өдрийн 53 дугаартай тушаал, БЦСЗ-ын ангийн даргын 1981.11.12-ны өдрийн 28 дугаартай тушаал, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982.05.24-ний өдрийн 144 дугаартай, 1982.11.23-ны өдрийн 382 дугаартай, 1983.06.30-ны өдрийн 243 дугаартай, 1986.09.11-ний өдрийн 242 дугаартай, 1989.06.08-ны өдрийн 153 дугаартай, 1989.10.18-ны өдрийн 286 дугаартай, 1990.04.25-ны өдрийн 118 дугаартай тушаалуудын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024.07.19-ний өдрийн 08/476 дугаартай лавлагаа, *******ын *******ын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025.03.06-ны 11/103 дугаартай, 2025.03.19-ний өдрийн 11/123, 11/124 дугаартай лавлагаанууд, *******ын *******ын МҮЭ-ийн гишүүний бат илэрхийлэх, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.30-ны өдрийн 101/ШШ2024/02900 дугаартай шийдвэр, М.*******, Ё.******* нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ш.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн 22-р хорооны Засаг даргын 2025.03.13-ны өдрийн 145 дугаартай тодорхойлолт, Э.*******ын цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. 

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан. 

ҮНДЭСЛЭХ нь: 

1. Нэхэмжлэгч Ш.******* нь Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980.06.18-ны өдрөөс 1982.05.24-ний өдрийг хүртэл ажилчнаар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1982.05.24-ний өдрөөс 1983.06.27-ны өдрийг хүртэл, 1986.09.03-ны өдрөөс 1989.10.18-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989.10.18-ны өдрөөс 1990.04.17-ны өдрийг хүртэл нормчноор, 1990.04.17-ны өдрөөс 1990.12.31-ний өдрийг дуустал Барилга угсралтын конторын бага механикжуулалтын слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв. 

3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. 

4. Нэхэмжлэгч Ш.******* нь Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980.06.18-ны өдрөөс 1982.05.24-ний өдрийг хүртэл ажилчнаар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1982.05.24-ний өдрөөс 1983.06.27-ны өдрийг хүртэл, 1986.09.03-ны өдрөөс 1989.10.18-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989.10.18-ны өдрөөс 1990.04.17-ны өдрийг хүртэл нормчноор, 1990.04.17-ны өдрөөс 1990.12.31-ний өдрийг дуустал Барилга угсралтын конторын бага механикжуулалтын слесариар тус тус ажилласан болох нь Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1980 оны 53 дугаартай тушаал (Э.*******ыг ажилд томилсон), БЦСЗ-ын ангийн даргын 1981 оны 28 дугаартай тушаал (Э.*******ыг шилжүүлэн ажиллуулсан), Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын даргын 1982 оны 144 дугаартай тушаал (Э.*******ыг хүрмэн блокын цехэд шилжүүлэн ажилд томилсон), 1982 оны 382 дугаартай тушаал (Э.*******од ээлжийн амралт олгосон), 1983 оны 243 дугаартай тушаал (Э.*******ыг цэргийн хэлтсийн мэдэлд шилжүүлсэн), 1986 оны 24 дугаартай тушаал (Э.*******ыг ажилд томилсон), 1989 оны 153 дугаартай тушаал (Э.*******ын ажлын өөрчилсөн), 1989 оны 286 дугаартай тушаал (Э.*******ыг машинистаар томилсон), 1990 оны 118 дугаартай тушаал (Э.*******ыг нормчноос чөлөөлж, бага механикжуулалтын слесариар томилсон), Э.*******ын хөдөлмөрийн дэвтэр (1982-1993 онуудын тушаалын бичилт бүхий), Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, Эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2025 оны 11/103, 123 дугаартай *******, Э.*******, *******ын ******* гэсэн нэртэй 1980-1982, 1989-1990 онуудын цалингийн бичилт бүхий лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 08/476 дугаартай Э.*******ын цэргийн алба хаасан хугацааны лавлагаа, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.30-ны өдрийн 101/ШШ2024/02900 дугаартай шийдвэр (*******ын ******* нэртэй бичиг баримтуудын эзэмшигч нь *******ын ******* мөн болохыг тогтоосон) (хх 8-33х) 

5. Гэрч *******гийн шүүхэд мэдүүлсэн: Ш.******* 1982 онд Сүхбаатар аймгийн Барилгын материалын үйлдвэрийн баазын хүрмэн блокийн цехэд нормчноор ажилд орж байсан. Би тухайн үед бригадын даргаар нь ажиллаж байсан. Ш.******* 1983 онд цэрэгт яваад 1986 онд ирсэн. Цэргээс ирээд үргэлжлүүлэн 1986-1990 он хүртэл хүрмэн блокийн цехэд нормчноор үргэлжлүүлэн ажилласан. Тэгээд зах зээлд шилжээд бид хамт ажилгүй болж байсан. Ш.*******ын аавыг *******, ээжийг нь ******* гэдэг. Тэр үед ээж *******аар овоглож байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. гэх мэдүүлэг, (хх-50х) 

6. Гэрч *******гийн шүүхэд мэдүүлсэн: Ш.******* бид хоёр 1980-1982 онуудад Сүхбаатар аймгийн Нийтийн аж ахуйн барилгын бригадад хамт ажиллаж байсан. *******, бид нар барилга засварын ажил хийдэг байсан. Намайг 8-р ангиа төгсөөд Нийтийн аж ахуйн барилгын бригадад ажилд ороход ******* хамт ажилд орж байсан.Би 1982 онд ажлаасаа гараад хөдөө явсан. Ш.******* Хүрмэн блокийн цех рүү шилжиж байсан. Ш.*******ыг *******ын ******* гэж дуудаг байсан. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ (хх-51х) 

7. Иймд Ш.*******ын Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980.06.18-ны өдрөөс 1982.05.24-ний өдрийг хүртэл ажилчнаар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1982.05.24-ний өдрөөс 1983.06.27-ны өдрийг хүртэл, 1986.09.03-ны өдрөөс 1989.10.18-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989.10.18-ны өдрөөс 1990.04.17-ны өдрийг хүртэл нормчноор, 1990.04.17-ны өдрөөс 1990.12.31-ний өдрийг дуустал Барилга угсралтын конторын бага механикжуулалтын слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын *******ын Сүхбаатар аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 1980.06.18-ны өдрөөс 1982.05.24-ний өдрийг хүртэл ажилчнаар, Сүхбаатар аймгийн Барилга угсралтын конторын хүрмэн блокийн цехэд 1982.05.24-ний өдрөөс 1983.06.27-ны өдрийг хүртэл, 1986.09.03-ны өдрөөс 1989.10.18-ны өдрийг хүртэл ажилчнаар, 1989.10.18-ны өдрөөс 1990.04.17-ны өдрийг хүртэл нормчноор, 1990.04.17-ны өдрөөс 1990.12.31-ний өдрийг дуустал Барилга угсралтын конторын бага механикжуулалтын слесариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОРМАА