Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 115/ШШ2025/0020

 

             

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Болорцэцэг би, Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюушийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагч С.Г холбогдох захиргааны хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагч С.Г нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Хүүхдийн ... цэцэрлэг нь “2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн улирлын ажлын үр дүнгээр мөнгөн шагнал олгох тухай А/32 дугаар тушаалын дагуу 8 албан хаагчдад 2687280 төгрөгийн урамшуулал олгохдоо нийгмийн даатгалын шимтгэл суутгаагүй” гэх зөрчлийн 2025 оны 06 дугаартай мэдээллийг шалгаж холбогдогч М.Ат Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулан шийдвэрлэсэн материалыг 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шалгалтын хүрээнд хянахад:

Материалд авагдсан холбогдогчийн мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Сайншанд сумын Хүүхдийн ... цэцэрлэг нь 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн улирлын ажлын үр дүнгээр мөнгөн шагнал олгох тухай А/32 дугаар тушаалын дагуу 8 албан хаагчдад 2,687,280 төгрөгийн урамшуулал олгохдоо нийгмийн даатгалын шимтгэл суутгаагүй зөрчил үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Нийгмийн даатгалын улсын байцаагч С.Г нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0010245 дугаартай шийтгэлийн хуудсаар /маягт-2/ М.Ат Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Сайншанд сумын Хүүхдийн ... цэцэрлэг нь албан хаагчдад олгосон урамшуулал олгохдоо 630,988 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцоогүй зөрчил үйлдсэн байхад иргэн М.Аийг үйлдсэн гэж шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан “Сар, улиралд батлагдсан цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогыг бүрэн тодорхойлоогүй, түүнд оногдох шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр үнэн зөв суутган тооцоогүйгээс үүссэн хохирлыг санд нөхөн төлүүлж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн зөрчил үйлдсэн байна.

            Мөн Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж заасан.

            Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар М.Ат шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

            Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон нийгмийн даатгалын улсын байцаагч С.Гын 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр иргэн М.Ат Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны “ОЛСОН нь” хэсэг, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Сайншанд сумын Хүүхдийн ... цэцэрлэг”-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлтүүд оруулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

 

Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагч С.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагч С.Г би “Сайншанд сумын хүүхдийн ... цэцэрлэгийн даргын тушаалаар 2024 оны 12 дугаар сард  8 ажилтанд урамшуулал олгохоор шийдвэрлэсэн, улмаар урамшууллын мөнгөн дүнг нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулаагүй, ажил олгогч, даатгуулагчаас төлөх нийгмийн даатгалын шимтгэл 630,988.2 төгрөгийг суутган тооцож төлөөгүй” зөрчлийг шалгаж Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 10.17.8 дахь заалтыг үндэслэн мэргэжлийн алдаа гаргасан байгууллагын нягтлан бодогч ажилтай М.Аийг 100 нэгж нэгжтэй тэнцэх хэмжээний 100,000 төгрөгөөр торгох тухай 0010245 дугаартай шийтгэлийн хуудсыг гаргасан.

Энэхүү зөрчлийн хэргийг аймгийн Прокурорын газраас хянаад иргэн М.Аийг торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг Дорноговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Миний бие нь Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Т.Цэнд-Аюушийн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон М.Ат Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны “ОЛСОН нь” хэсэг, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Сайншанд сумын Хүүхдийн ... цэцэрлэг”-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлгож, хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Дорноговь аймаг Сайншанд сумын хүүхдийн ... цэцэрлэгийн эрхлэгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа: Сайншанд сумын хүүхдийн ... цэцэрлэгийн нягтлан бодогч М.А нь тус цэцэрлэгт нягтлан бодогчоор ажиллаад удаагүй байхдаа санаандгүй байдлаар албан хаагчдын урамшууллын 630,988 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцоогүй ба энэ тухайгаа мэдсэн даруйдаа нийгмийн даатгалын газарт залруулга хийсэн. Уг зөрчлийг нягтлан бодогч М.Ат торгууль ногдуулах байдлаар 100,000 төгрөгийн торгууль тавигдсаныг төлж барагдуулсан. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Дорноговь аймаг Сайншанд сумын хүүхдийн ... цэцэрлэгийн нягтлан бодогч М.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие М.А нь 2024 оны 11 сарын 05-ны өдөр нягтлан бодогчоор томилогдсон. Ажлаа аваад удаагүй байхдаа санаандгүй байдлаар 2024 оны 12 сард сарын үр дүнгийн урамшууллын тайланг дутуу тайлагнасан байсан. Үүнийг 2025 оны 2 дугаар сард Төрийн аудитын шалгалтаар мэдсэн. 2025 оны 03 сарын 31-нд Нийгмийн даатгалын газарт залруулга хийж, нийгмийн даатгалын улсын байцаагч С.Г байцаагчид өгсөн. Нийгмийн даатгалын улсын байцаагч С.Г нь Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан. Уг төгрөгийг 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагч С.Г нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0010245 дугаар шийтгэлийн хуудсаар Сайншанд сумын хүүхдийн ... цэцэрлэгийн нягтлан бодогч М.Ат Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

 

Прокуророос Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Сайншанд сумын хүүхдийн ... цэцэрлэгийн нягтлан бодогч М.Ат Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудасны “ОЛСОН нь” хэсэг, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Сайншанд сумын хүүхдийн ... цэцэрлэг”-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох гэсэн өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хариуцагч эрх бүхий албан тушаалтан С.Г нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.

 

Шүүхээс эрх ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Сайншанд сумын хүүхдийн ... цэцэрлэгийн нягтлан бодогч М.А, тус цэцэрлэгийн эрхлэгч Б.А нарыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, прокурорын дүгнэлтийг гардуулан, тайлбар гаргах боломжоор хангасан ба гуравдагч этгээдүүд нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа ”... Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.”Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан хариуцагч нийгмийн даатгалын улсын байцаагч С.Гын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр эрх бүхий албан тушаалтан болох Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагчийн зөрчлийн холбогдогч М.Ат торгох шийтгэл оногдуулсан 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 0010245 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах үр дагавар үүсэж байх тул 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хас банкны орлогын баримтаар Дорноговь Нийгмийн даатгалын газрын төвлөрсөн орлого 5000016940 тоот дансанд төлсөн торгуулийн 100,000.00 (нэг зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулж  гуравдагч этгээд М.Ат олгох нь зүйтэй байх ба, хэрэв буцаан олгохгүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасныг үндэслэн, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар гаргуулан авах боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүхээс хэргийн оролцогчид хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагаврыг танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Т.Цэнд-Аюушийн дүгнэлттэй, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагчийн С.Г холбогдох Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр  0010245 дугаар Шийтгэлийн хуудасны “”ОЛСОН нь” хэсэг, “Шийдвэрлэх нь” хэсгийн 1-д Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “Сайншанд сумын хүүхдийн ... цэцэрлэг”-т нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох” гэж өөрчлөлт оруулах шаардлага бүхий гомдлыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын газрын нийгмийн даатгалын улсын байцаагчийн С.Гын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дэх хэсэгт заасныг баримтлан 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Хас банкны орлогын баримтаар Дорноговь Нийгмийн даатгалын газрын төвлөрсөн орлого 5000016940 тоот дансанд төлөгдсөн торгуулийн 100,000.00 (нэг зуун мянга) төгрөгийг буцаан гаргуулж, ЕП81040309 регистрийн дугаартай М.Ат буцаан олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар прокурорын дүгнэлт (гомдол) нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

4. Захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Б.Бүжмаад даалгасугай.

 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Э.БОЛОРЦЭЦЭГ