| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00442/И |
| Дугаар | 318/ШШ2025/00427 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 318/ШШ2025/00427
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт Н.Ц-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,315,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Ц 2025.02.11-ны өдөр .......... тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 3,5% хүүтэй 2,000,000 төгрөгийн зээлийн эрх нээлгэж авсан. Уг зээл нь цахим зээл тул Нірау аппликейшнээр дамжуулан зээл төлж авах боломжтой бөгөөд анх зээлийн гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 удаа буюу 2,005,000 төгрөгийн зээл авч, зээл болон шимтгэлийн төлбөрт 1 удаагийн төлөлтөөр 5,100 төгрөгийн төлөлт хийсэн зээлийн дансны хуулга хавсаргав. 2025.03.11-ний өдрөөс хойш зээл төлөлтөө хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг ........... дугаарын утсаар холбогдож болон эгч Н.Отгонжаргалд мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд Н.Ц-тэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 225,009 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 38,991 төгрөг, зээлийн шимтгэл болон нотариатын хураамж 51,000 төгрөг, нийт 2,315,000 төгрөгийг хариуцагч Н.Ц-гээс гаргуулж "Сэндли" ББСБ-г хохиролгүй болгох. Хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эд хөрөнгө болон бусад орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С ХК-аас нэхэмжилсэн 2,315,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,157,500 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр үлдсэн 1,157,500 төгрөгийг тус тус төлж барагдуулна Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: Н.Ц-гийн гаргасан тайлбартаа танилцлаа. 2025 оны 6 дугаар сар болон 7 дугаар сард зээлийн төлбөрийг тэнцүү хувааж төлж барагдуулахаар тайлбар гаргажээ. Тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХК нь хариуцагч Н.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,315,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,315,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1,157,500 төгрөг, 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1,157,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хариуцагч Н.Ц хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Ц нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,990 төгрөгийн тал хувь болох 25,995 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,990 төгрөг, хариуцагч Н.Ц-гээс 25,990 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С-ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 2,315,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Н.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,990 төгрөгийн тал хувь болох 25,995 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 25,990 төгрөг, хариуцагч Н.Ц-гээс 25,990 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С-ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР