| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00407/И |
| Дугаар | 318/ШШ2025/00432 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 318/ШШ2025/00432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: З.Г,
Ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л нь З.Г-ын ажиллаж байсан байдал болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Би З.Г-ын нагац ах нь тул шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Түүнийг төрөхөд З-ын Г гэж нэр өгч бүртгүүлсэн юм байна лээ. ....онд З.Г-ын аав нь нас барсан. Тухайн үед З.Г-ын бие нь өвдөөд байхаар нь манай нагац ах Р гэж лам хүн байсан. Тухайн хүнд үзүүлэхэд З.Г-ын нэр нь тохирохгүй байна, нэрийг нь сольё гээд ээжийнх нь овгоор овоглож Д-ийн Ц гэдэг нэр өгсөн. З.Г 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Ардын армийн 186 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргийн алба хаахдаа Д.Ц нэрээр алба хаасан. Улмаар З.Г нь цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажилласан юм. Ажилласан жилийн баримтууд нь ч бас Д.Ц нэрээр байдаг. Одоо тэтгэвэрт гарах нас болсон бөгөөд тэтгэврийн бичиг баримт бүрдүүлэхэд ажилд орсон, гарсан тушаал байхгүй, мөн цэрэгт явахад Ц.Ц гэж нэр буруу бичигдсэн зөрчилтэй тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй шүүхэд хандсан. Иймд З.Ганбатын Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг, мөн Ардын армийн 1986 дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг нь тус тус тогтоож өгнө үү...гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 2 ширхэг, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр гаргасан 28/407 дугаартай тодорхойлолт, Батлан хамгаалахын төв архиваас 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 2068 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Д.Ц-н Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 11-12, 1987 оны 9-12, 1988 оны 4-6, 8, 10-12, 1989 оны 7-9, 1990 оны 1-3, 6-12, 1991 оны 3-6, 9-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Үндэсний төв архиваас 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан №03-10/2570 лавлагаа, Үндэсний төв архиваас 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан №03-10/2571 лавлагаа, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан төрөл садангийн лавлагаа, З.Д-н иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан төрөл садангийн лавлагаа, З.О-н иргэний үнэмлэхийн лавлагаа, З.Д, З. нарын тодорхойлолт, Р.П-н иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр З.Г-д өгсөн зөвлөмжийн хуудас, Д.Т-н иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 358 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягт, гэрч Р.П-с мэдүүлэг авсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 1325 дугаартай захирамжаар Д.Т-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч З.Г нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох, Ардын армийн 186 дугаар ангид 1986 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал, 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч З.Г-н ажиллаж байсан байдал тогтоолгох болон цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
3. Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Д.Ц нэртэй Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архиваас гаргасан 2068 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаанд тус тус нэхэмжлэгчийн нэрийг Д.Ц гэж бичсэн байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчиийн ...Түүнийг төрөхөд З.Г гэж нэр өгч бүртгүүлсэн юм байна лээ. 1971 онд З.Г-н аав нь нас барсан. Тухайн үед З.Г-н бие нь өвдөөд байхаар нь манай нагац ах Р гэж лам хүн байсан. Тухайн хүнд үзүүлэхэд З.Г-н нэр нь тохирохгүй байна, нэрийг нь сольё гээд ээжийнх нь овгоор овоглож Д.Ц гэдэг нэр өгсөн гэх тайлбар, гэрч Р.П-н ...Түүний нэрний талаар хэлэхэд З.Г-г би Д.Ц гэх нэрээр нь сайн танина. Учир нь түүний аав нас барсны дараа З.Г-н бие муудаж ламд үзүүлэхэд нэрийг нь солих шаардлагатай болсон. Тэгээд ээжээр нь буюу Д.Ц гэж нэрийг нь сольсон юмаа. З.Г тэтгэвэрт гарах гээд архиваас баримтуудаа шүүлгэхэд нэр цалингийн баримт болон цэргийн алба хаасан лавлагаан дээр нэрний зөрчил гарч ирсэн учраас шүүхэд хандсан байх гэх, гэрч Д.Тн ...З.Г нь ээжтэйгээ хамт өссөн бөгөөд ээж нь Д гэх хүн байсан юмаа. З.Г айлын ганц залуу буюу 2 эгч 1 дүүтэй. Түүний аав нь бага байхад нь нас барсан юм билээ. Манай сумынхан З.Г-ыг Д.Ц гэх нэрээр нь сайн мэднэ. Түүний аав З нь хүүгээ төрөхөд Г гэх нэр өгсөн бөгөөд бага байхад өвчин ороодог буюу айлгадаг хүүхэд байсан учраас ламд үзүүлээд нэрийг нь өөрчилж ээж нь Д.Ц гэх нэр өгч байсан гэж яригддаг. Тэгээд сүүлд паспорт авахдаа З.Г гэх нэрээр авсан байх гэх мэдүүлэг, түүний эгч З.Д, дүү А.О нарын тодорхойлолт зэргээс үзэхэд Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Д.Ц нэртэй Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архиваас 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 2068 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа зэрэг баримтууд нь нэхэмжлэгч З.Г-х гэж үзэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
4. БНМАУ-ын Хүн амын регистрийн карт №117-д З.Г Цог нэгдэлд хоньчин, 1986 онд ажилд орсон гэж бүртгэгджээ.
Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Д.Ц-н Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 11-12, 1987 оны 9-12, 1988 оны 4-6, 8, 10-12, 1989 оны 7-9, 1990 оны 1-3, 6-12, 1991 оны 3-6, 9-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
4.1. Шүүхээс гэрч Р.П, Д.Т нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Р.П Би 1974-1996 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Миний бие 1979 оноос З.Г-н гэр орныг нүүлгэж байсан учраас түүнийг сайн танина. 1983-1986 онуудад цэргийн алба хааж ирсэн. Цэргээс ирээд Цог нэгдлийн Улиастай бригадад малчнаар ажилд орсон. Тэрээр ээжийнхээ бог мал маллаж байсан. Түүний нэрний талаар хэлэхэд З.Г-г би Д.Ц гэх нэрээр нь сайн танина. Учир нь түүний аав нас барсны дараа З.Г-н бие муудаж ламд үзүүлэхэд нэрийг нь солих шаардлагатай болсон. Тэгээд ээжээр нь буюу Д.Ц гэж нэрийг нь сольсон юмаа. З.Г тэтгэвэрт гарах гээд архиваас баримтуудаа шүүлгэхэд нэр цалингийн баримт болон цэргийн алба хаасан лавлагаан дээр нэрний зөрчил гарч ирсэн учраас шүүхэд хандсан байх. Нэгдэл тарсны дараа З. хувиараа мал маллан амьдарч байгаад Төв аймаг руу шилжсэн билээ. Одоо ч З.Г хүүхдүүдийнхээ хамт мал маллан амьдарч байна гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд ажиллаж байсан болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчүүлсэн хуулбараар, Д.Т З.Г нь ээжтэйгээ хамт өссөн бөгөөд ээж нь Д гэх хүн байсан юмаа. З.Г айлын ганц залуу буюу 2 эгч 1 дүүтэй. Түүний аав нь бага байхад нь нас барсан юм билээ. Манай сумынхан З.Г-ыг Д.Ц гэх нэрээр нь сайн мэднэ. Түүний аав З нь хүүгээ төрөхөд Г гэх нэр өгсөн бөгөөд бага байхад өвчин ороодог буюу айлгадаг хүүхэд байсан учраас ламд үзүүлээд нэрийг нь өөрчилж ээж нь Д.Ц гэх нэр өгч байсан гэж яригддаг. Тэгээд сүүлд паспорт авахдаа З.Г гэх нэрээр авсан байх. З.Г-н ажиллаж байсан байдлын талаар нэмж ярихад 1983-1986 онуудад цэргийн алба хааж ирээд Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажилд орсон гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
5. Нэхэмжлэгч З.Г нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Цог нэгдэлд малчин, 1986 онд ажилд орсон гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, Увс аймгийн Архивын тасгаас 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Д.Ц-н Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 11-12, 1987 оны 9-12, 1988 оны 4-6, 8, 10-12, 1989 оны 7-9, 1990 оны 1-3, 6-12, 1991 оны 3-6, 9-12 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийэн тайлбар, гэрч Р.П-н мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон.
6. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч З.Г-н Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
7. З.Г нь Ардын армийн 186 дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болох нь Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архиваас гаргасан 2068 дугаартай Д.Ц БХЯ-ны сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн н/227 дугаар тушаалаар Увс аймгаас 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргйн албанд татагдан Ардын армийн 186 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1986 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн н/309 дүгээр тушаалаар 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 547 дугаарын цэргийн батлахтай халагдсан гэх лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогджээ.
8. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж, З.Г-н Ардын армийн 186 дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт З.Г-н Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1986 оны 11 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар З.Гын Ардын армийн 186 дугаар ангид 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч З.Г-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР