2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05285

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 10 191/ШШ2025/05285

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******-******* ХХК /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2019/2923-309 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний дагуу захиалсан, 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2019/2923-309 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож үр дагаврыг арилгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.*******,

Хариуцагчийн төлөөлөгч: Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай зүгээс хамгийн анх Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний анхан шатны шүүхэд 2024 оны 2 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ Хан-Уул дүүргийн дугаар хороо, цогцолбор үйлчилгээний төвийн нийт 14 ширхэг байрыг өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү? гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байсан. Улмаар 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад Хан-Уул дүүргийн дугаар хороо цогцолбор үйлчилгээний төвийн А-блок, 2 дугаар орц, 1 давхар, 2 өрөө 49.68 мкв 8 тоот, А блок 1 дүгээр орц, 3 давхар, 2 өрөө 49.2 мкв 31 тоот, А блок, 1 дүгээр орц, 3 давхар, 1 өрөө, 39.61 мкв, А блок, 1 дүгээр орц, 5 давхар, 1 өрөө 39.61 мкв 64 тоот, В блок, 1 дүгээр орц, 9 давхар, 2 өрөө 51.07 мкв 130 тоот, В блок 1 дүгээр орц, 11 давхар, 2 өрөө, 51.07 мкв, 2 тоот, В блок, 2 дугаар орц, 12 дугаар давхар, 1 өрөө 39.61 метр квадрат 191 тоотуудын өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү? гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нийт 14 байрнаас 7 болгож нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Үүнтэй холбоотойгоор *******-******* компанийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эдгээр 7 байрыг өмчлөгчөөр тогтооход татгалзах зүйлгүй гэдэг байдлаа хариу тайлбараараа ирүүлсэн байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байгаа. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2.1-д заасны дагуу эдгээр дурдсан байрнуудын өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Мөн эдгээр тоотод дурдсан байранд ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй, давхцаагүй байдлаар бид нар харилцан тохиролцоод хэлцэл хийсэн байгаа. Тийм учраас гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй. Эдгээр байрнууд ямар нэгэн байдлаар гуравдагч этгээдтэй давхцаагүй байрнууд байгаа. Тийм учраас эдгээр байрнуудын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн ийм шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна. Хамгийн анх 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Орон сууц захиалгын гэрээний дагуу иргэн Ц.******* болон ******* өргөө компанийн хооронд байгуулсан зээлийн гэрээний өр төлбөр дээр тооцоо нийлээд тухайн орон сууц захиалгын гэрээг байгуулаад тэр гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж барагдуулсан гэдэг үндсэн шаардлага болон нотлох баримтыг хавтаст хэргийн материалд хавсаргасан байгаа. Тийм учраас орон сууц захиалах гэрээний дагуу эдгээр байрнуудын өмчлөгч нь гэж үзэж байгаа. Энэхүү орон сууц захиалгын гэрээ, тооцоо нийлсэн акт дээр энэхүү байрнуудын албан ёсны өмчлөгч буюу Иргэний хуулийн 100 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж үзэж байгаа гэв.

 

2. Хариуцагчийн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай зүгээс Ц.*******ээс хэдэн төгрөг зээлээд 17 байр барьцаалсан байсан. Түүний 3 нь энэ шүүх дээр нэхэмжлэл гаргаад өмчлөгчөөр тогтоогдчихсон байсан. Бид нар сүүлд нэхэмжлэлийн шаардлага багасгахдаа хамт сууж байгаад давхцал байхгүй, сул гээд 7 байрыг өмчлөгчөөр тогтоолгоё гэж тохиролцсон. Энэхүү 7 байр нь ямар нэгэн гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 14 байран дээр сөрөг нэхэмжлэл гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нар тохиролцсон учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хэрэгт авагдсан нотлох баримтууд: Ц.*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ц.*******ийн Голомт банкны мемориалын баримт, 2019 оны 08 дугаар сарын -ны өдрийн 02 дугаартай тооцоо нийлсэн баримт, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тооцоо нийлсэн баримт, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай төлбөр тооцооны баримт, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10/11 дугаартай тодорхойлолт, О.гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, О.гийн иргэний үнэмлэхний лавлагаа, 1, 2, 3, 14, , 11, 12 давхруудын технологийн байгуулалтын зураг, 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Ч.*******од олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан.

 

4. Хариуцагчаас хэрэгт авагдсан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэмний хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн гүйцэтгэх захирлаар ажиллуулах гэрээний хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2024/05243 дугаар захирамж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/03648 дугаар захирамжуудын хуулбар, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2020/297 дугаар, 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 20/306 дугаар Орон сууц захиалагчтай байгуулах зээлийн гэрээнүүдийн хуулбар, Д.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Мига эрэн ХХК-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигчидын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.******* нь ******* өргөө ХХК-нд холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2019/2923-309 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний дагуу захиалсан, 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2019/2923-309 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож үр дагаврыг арилгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ ..2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2019/2923-309 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний дагуу захиалсан, 14 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдөр багасгаж Хан-Уул дүүргийн дугаар хороо цогцолбор үйлчилгээний төвийн Хан-Уул дүүргийн дугаар хороо цогцолбор үйлчилгээний төвийн А-блок, 2 дугаар орц, 1 давхар, 2 өрөө 49.68 мкв 8 тоот, А блок 1 дүгээр орц, 3 давхар, 2 өрөө 49.2 мкв 31 тоот, А блок, 1 дүгээр орц, 3 давхар, 1 өрөө, 39.61 мкв, А блок, 1 дүгээр орц, 5 давхар, 1 өрөө 39.61 мкв 64 тоот, В блок, 1 дүгээр орц, 9 давхар, 2 өрөө 51.07 мкв 130 тоот, В блок 1 дүгээр орц, 11 давхар, 2 өрөө, 51.07 мкв, 2 тоот, В блок, 2 дугаар орц, 12 дугаар давхар, 1 өрөө 39.61 метр квадрат 191 тоотуудын өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгаж өгнө үү гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нь Манай зүгээс Ц.*******ээс хэдэн төгрөг зээлээд 17 байр барьцаалсан байсан. Түүний 3 нь энэ шүүх дээр нэхэмжлэл гаргаад өмчлөгчөөр тогтоогдчихсон байсан. Бид нар сүүлд нэхэмжлэлийн шаардлага багасгахдаа хамт сууж байгаад давхцал байхгүй, сул гээд 7 байрыг өмчлөгчөөр тогтоолгоё гэж тохиролцсон. Энэхүү 7 байр нь ямар нэгэн гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд 14 байран дээр сөрөг нэхэмжлэл гаргасан байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нар тохиролцсон учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэх тайлбарыг гаргасан.

4. Зохигч талуудын хооронд Д.*******, Ц.******* нарын хооронд 2019 оны 08 дугаар сарын -ны өдрийн 02, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаар зээлийн гэрээний дагуу харилцаа үүсэн бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийг хүүг зогсоож, 903,247,280 төгрөгийн төлбөрийг зээлдэгч Д.*******ын ******* өргөө ХХК-ийн барьж буй Хан-Уул дүүргийн -р хороо цогцолбор үйлчилгээний орон сууцны 500 айлын цогцолбор барилгаас 921.18 м.кв талбайтай тэнцэх орон сууцны байрыг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2019/2923-309 дугаартай Орон сууц захиалан барих гэрээ-г байгуулан 1 м.кв талбайн үнэ 980,724 төгрөг байхаар тооцож, уг төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцсон нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, төлбөр тооцооны баримт, орон сууц захиалан барих гэрээ болон талуудын тайлбараар тогтоогдож байна. /х.х-ийн 7, 8, 9-/ Энэхүү гэрээний талууд нь О., ******* өргөө ХХК бөгөөд үүнийг нэхэмжлэгч Ц.******* биеийн байдлын улмаас охины нэр дээр гэрээ байгуулсан гэж тайлбарласан байна.

Тус гэрээг Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ гэж талууд нэрлэсэн байх боловч уг гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулга гэрээний зүйл болох орон сууц нь шинээр баригдах бус бэлэн баригдаж дуусаж байсан зэрэг нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зохицуулсан ажил гүйцэтгэх гэрээний агуулга бус мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зохицуулсан худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад илүү нийцэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

5. Талууд хооронд байгуулсан төлбөр тооцооны баримт, Орон сууц захиалан барих гэрээний 4.2-т гэрээний нийт үнийн дүнгийн 903,247,280 төгрөг гэж дурджээ.

Түүнчлэн, хэрэгт Ц.*******ийн Голомт банкны 01134469 тоот харилцах дансны хуулга авагдсан бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000,000 төгрөгийг *******ын 1205034203 тоот дансанд шилжүүлсэн байна. /х.х-ийн 6/

Дээрх баримтаар нэхэмжлэгч нь орон сууцны үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцны үнийг төлж барагдуулаагүй талаар маргаагүй, нэхэмжлэгчийн багасгасан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үнэ төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

6. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар зөрчигдсөн эрхийг сэргээнэ гэж зохицуулсан зохицуулалт болон талууд хооронд байгуулсан гэрээний 5.1.6-д Захиалагчийн захиалсан орон сууцны байрыг гэрээний хугацаанд гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох баримт бичгийг саадгүй гаргаж өгнө гэж тохиролцсон тохиролцоо болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийн дагуу хариуцагч ******* өргөө ХХК нь хууль болон гэрээнд зааснаар орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөд шаардлагатай холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь нэг этгээдээс нөгөө этгээдтэй байгуулсан гэрээ хэлцлийн үндсэн дээр орон сууцны өмчлөгч болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******, хариуцагчийн төлөөлөгч Д.******* нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******ийг Хан-Уул дүүргийн дугаар хороо цогцолбор үйлчилгээний төвийн А-блок, 2 дугаар орц, 1 давхар, 2 өрөө 49.68 мкв 8 тоот, А блок 1 дүгээр орц, 3 давхар, 2 өрөө 49.2 мкв 31 тоот, А блок, 1 дүгээр орц, 3 давхар, 1 өрөө, 39.61 мкв, А блок, 1 дүгээр орц, 5 давхар, 1 өрөө 39.61 мкв 64 тоот, В блок, 1 дүгээр орц, 9 давхар, 2 өрөө 51.07 мкв 130 тоот, В блок 1 дүгээр орц, 11 давхар, 2 өрөө, 51.07 мкв, 2 тоот, В блок, 2 дугаар орц, 12 дугаар давхар, 1 өрөө 39.61 метр квадрат 191 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* өргөө ХХК-нд даалгах нь зүйтэй гэж үзэв.

5. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.1, 1.2.1 дэх хэсэг, 1, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.*******ийг Хан-Уул дүүргийн дугаар хороо цогцолбор үйлчилгээний төвийн А-блок, 2 дугаар орц, 1 давхар, 2 өрөө 49.68 мкв 8 тоот, А блок 1 дүгээр орц, 3 давхар, 2 өрөө 49.2 мкв 31 тоот, А блок, 1 дүгээр орц, 3 давхар, 1 өрөө, 39.61 мкв, А блок, 1 дүгээр орц, 5 давхар, 1 өрөө 39.61 мкв 64 тоот, В блок, 1 дүгээр орц, 9 давхар, 2 өрөө 51.07 мкв 130 тоот, В блок 1 дүгээр орц, 11 давхар, 2 өрөө, 51.07 мкв, 2 тоот, В блок, 2 дугаар орц, 12 дугаар давхар, 1 өрөө 39.61 метр квадрат 191 тоот орон сууцуудын өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* өргөө ХХК-нд даалгасугай.

2. Хариуцагчийн төлөөлөгч нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №2019/2923-309 тоот Орон сууц захиалагчтай байгуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, талуудын хооронд зээлийн эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоолгож үр дагаврыг арилгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,858,173 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* өргөө ХХК-иас 3,858,173 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.*******д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,675,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 2,337,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР