| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 149/2018/00031/Э |
| Дугаар | 00037 |
| Огноо | 2018-04-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 00037
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Эад холбогдох 1832000140025 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 11 сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Баянхараа ХХК-ийн захирал ажилтай, * тоотод оршин суух хаягтай, 2010 оны 04 сарын 06 ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2-р шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнссэн, Боржигон овогт Будсүрэнгийн Э РД:/*/
Тодорхойлох нь:
Шүүгдэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багт байрлах Спорт цогцолборын төвд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Г.Гтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь хоёр удаа мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: ... Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдагдсан бүгд үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, тийм болохоор мэдүүлэг өгөхгүй гэв.
Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Г мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол сумын спорт цогцолборын хонгилд Б.Э намайг бариж аваад цамцны захаар миний хоолойг боож эхлэхээр нь би Б.Эын гарыг дараад бариад авсан чинь намайг унагах гээд хэд хэдэн удаа хавсарсан, тэгээд намайг заамдаад хана руу шахаад цээж рүү хоёр удаа өвдөглесен, Б.Э толгойгоороо миний нүүрлүү нэг удаа мөргөсөн” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 36-38-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч Э.Тэ мэдүүлэхдээ: ...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өдөр намайг Баянгол сумын спорт зззлзкд Гзнхөлөгиин хзмт тзмцззн зохион бзйгуулзэд сууж бзйтзл Э эх гзднззс орж ирээд Гэнхөлөг эх дээр ирснээ нэг хүүхэд тэмцээнд оруулах талаар яриад дарамталсан тэрнээс болоод Г ах Э ахын өөдөөс тэмцээний удирдамжаа тайлбарлаад өгч байтал Э ах заалнаас Г ахыг чирээд гаргасан тэгээд заалнаас гаргасны дараа Э ах Г ахыг заамдаж хана мөргүүлсэн цонх руу шахаад харин Г ах Эын гараас зуураад зууралдаад байж байтал Ганаа ах орж ирээд Э ахыг сзлгасан юм. Тзгтэл Э ах салсныхаа дзрзз Г ахыг дахиж бзрьж авснаа нүүр лүү нь хоёр удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 39-40-р тал/
Мөрдөн байцаалтанд гэрч П.Адилбиш мэдүүлэхдээ: ...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өдөр намайг Баянгол сумын спорт заалны хонгилд Г, Э хоёр заамдалцсан байдалтай зогсож байсан ба би дундуур нь ороод больцгоо гээд салгаад Г рүү хартал Гийн хамар нь голын хэсгээрээ цаашаа чихэгдээд орчихсон мурийчихсан хамарнаас нь цус гарч байсан юм...” гэх мэдүүлэг, /хавтас хэргийн 53-р тал/
Шүүх эмнэлгийн үзлзг хийсэн акт №265 дугаартай “... Г.Гийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /хавтас хэргийн 30-31-р тал/
Хэргийг хялбаршуулсан журамаар шийдвэрлэж өгнө үү гэсэн шүүгдэгч, хохирогчийн хүсэлт /хх-ийн 56, 60-р хуудас/
Шүүгдэгч Б.Эын хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 49- хуудас/, ял шалгах хуудас /ХХ-ийн 50-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:
Шүүгдэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багт байрлах Спорт цогцолборын төвд зохион байгуулагдсан тэмцээний үеэр 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цагийн үед Г.Гтэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь хоёр удаа мөргөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Г.Гийн биед хамар ясны шинэ хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхи, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1754000 төгрөгийг төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Эад өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.3 дугаар зүйлийн 1,3,36.5 дугаар зүйлийн 2, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг. 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Будсүрэнгийн Эыг хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Будсүрэнгийн Эыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э нь торгууль 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.
5. Б.Эад авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.АЛТАНЦЭЦЭГ