2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05289

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 10 191/ШШ2025/05289

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* тугтан овогт Даваадоржийн ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* /рд:/-д холбогдох,

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Д.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.-,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.******* миний бие 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, хууль ******* ******* *******д эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн баталгаажуулалт хийлгэх, мөн 2024 оны сүүлийн хагас жилийн хөдөлмөрийн урамшуулал буюу нэг сарын цалинтай тэнцэх урамшууллыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд - аймаг дахь хууль ******* туслалцаа ******* салбарт ажиллаж байгаад 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон. Ажлаас чөлөөлөгдөх болсон шалтгаан нь миний үйлчлүүлэгчийн ээж хууль ******* ******* *******д 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр гомдол гаргасан байдаг. ******* ******* ******* ******* нь 8 дугаар сард Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүлсэн. Мэргэжлийн хариуцлагын хороо нь тухайн цаг үеэс эхэлж шалгаад 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр протокол гаргасан байдаг. Энэхүү протокол гаргахдаа Д.******* өмгөөлөгчид сануулах арга хэмжээ авсан. Сануулах арга хэмжээний хариуцлага тооцсон үндэслэл нь Д.******* өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д ******* дээдлэх, шударга ёсыг сахих гэж байгаа. 14 дүгээр зүйлийн 14.1.8-д өмгөөллийн үйл ажиллагаанд хууль тогтоомж болон Мэргэжлийн ёс ******* дүрэм /цаашид "Ёс ******* дүрэм" гэх/-ээр хориглосон үйлдэл, эс үйлдэхүйн талаар үйлчлүүлэгчид тайлбарлах, 14.1.9-д үйлчлүүлэгч болон бусад этгээдтэй харилцахдаа хүндэтгэлтэй хандаж, Ёс ******* дүрмийг баримтлах гэж байгаа. Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс ******* дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан үндэслэл нь өмгөөлөгч нь үйлчилгээ үзүүлэх явцад зайлшгүй шаардлагаар үйлчлүүлэгч болон гуравдагч этгээдийн мөнгөн хөрөнгийг авч болох боловч үүнийг үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулж, ашиглаж болохгүй гэж байгаа. Эдгээр заалтыг намайг зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн 25.4 дэх заалтад гэрээнд өөрөөр заагаагүй бол өмгөөлөгч нь үйлчлүүлэгч эсвэл гуравдагч этгээдийн хөрөнгийг хууль ******* үйлчилгээ үзүүлж дууссанаас хойш ажлын 10 өдөрт багтааж олгоно гэсэн энэ заалтыг зөрчсөн гэж үзэж Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос надад сануулах арга хэмжээ авсан байгаа. Үүнтэй холбоотойгоор би захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаагүй. Яагаад гэхээр тухайн үйлчлүүлэгчийнхээ надад хадгалуулж байсан хохирлын төлбөр гэх мөнгийг би хадгалсан. Гэхдээ энэ үйлчлүүлэгч маань надад маш олон дарамт үзүүлдэг байсан. Ийм байдлыг нь салбарынхаа ахлах өмгөөлөгчид хандсан. Энэ хүн ийм байдлаар надад хандаж, сүрдүүлэг үзүүлж байна гэхэд өмгөөлөгч ахлах ийм нөхцөл байдалтай ажиллахад хэцүү байна, би ч гэсэн харж байна, чи үндэслэлээ тайлбарлаад энэ хүнээс татгалз аа, хэрэг нь дуустал ингээд байгаад байвал мөдгүй юм байна, би ахмад хүн юм чинь намайг ороход арай өөрөөр хандаж магадгүй гээд өмгөөлөгчид хандаад би улсын өмгөөлөгчийн татгалзсан шийдвэрээ гаргаад, өмгөөлөгч зөрүүлээд энэ хүнд хууль ******* туслалцаа үзүүлж эхэлдэг. Ингээд анхан шатны шүүх хурал 2023 оны 9 дүгээр сарын 26-нд, Давж заалдах шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 22-нд ингээд дээд шүүх рүү гомдол бичээд Улсын дээд шүүхээс 2024 онд гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзлаа гэдэг хариу ирдэг. Ингээд анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх яг энэ хугацаанд би 2024 оны 2 дугаар сарын 22-нд улсын өмгөөлөгчөөс татгалзаад Б. өмгөөлөгчтэй гэрээ хийгээд авч байсан. өмгөөлөгчтэй байхад 4 сарын 22-нд буюу анхан шатны шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4, эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.1 гэсэн ийм хоёр зүйл ангиар шалгагдаж орж байхад өмгөөлөгч 12.1.1 гэдэг зүйл ангийг хэрэгсэхгүй болгох байр суурьтай орж байсан. Тухайн мөнгө нь надад байж л байсан. Нэгэнт үүнийг хохирол төлбөрт нь зориулж байгаа юм чинь хурлын үеэр шийдье, үүнийг нь тухайн цаг үед нь гаргаад өгье гээд тэгж байсан. Би өөрөө бас хэтэрхий гэнэн байсан байна лээ. 10 хоногийн хугацаанд буцаагаад шилжүүлнэ гэдэг энэ дүрмээ нарийвчилж хараагүй байсан. Үнэхээр би мэдэж байсан бол тэр үед нь р шилжүүлчих байсан. Хэдийгээр гэдэг хүн над над дээр гомдол гаргасан боловч энэ хүний өсвөр насны хүүхэд анх удаа гэмт хэрэгт холбогдсон байсан. Тэр хүүхдийн төлөө би маш их хичээж, заавал хэрэг хийсэн муу хүн байхгүй, засарч хүмүүжих бүрэн боломжтой учраас би тэр ээжтэй нь муудалцаж байсан ч тухайн хүүхдэд маш их анхаарал хандуулж, хэтэрхий хувийн байдалд нь оролцож ажилласан байна лээ. Тэгээд энэ хүүхэд маань 4 дүгээр сарын 22-нд шүүх хуралд ороод анхан шатны шүүхээр гэм буруутайд тооцуулаад сэтгэл санааны хохиролд 3,850,000 төгрөг гаргуулахаар хорих ял авсан. Тэгэнгүүт бид хоёрыг үргэлж л дарамталж, заналхийлдэг байсан. 5 дугаар сарын 7-нд гомдол гаргаад, 7 дугаар сарын 31-нд Б. өмчлөгчид гомдол гаргаад ингээд л явсан байдаг. 2024 оны 5 дугаар сарын 7-нд ыг гомдол гаргахаас өмнө анхан шатны шүүх хурал 4 дүгээр сарын 22-нд болоод Давж заалдахаас өмнө 500,000 төгрөгийг нь ын данс руу буцаагаад шилжүүлж байсан. Ийм л үйл явдал болсон байдаг. Энэ үйл явдлыг хууль ******* ******* *******өөс улсын өмгөөлөгч хууль ******* ******* тухай хуулийн 18 дугаар зүйлд улсын өмгөөлөгчийн хориглосон үйл ажиллагааг явуулсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлах заалт байдаг. Гэтэл 18 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа нь тогтоолд огт дурдагдаагүй. Нэгдүгээрт намайг ******* ******* ******* ******* өөрсдөө шалгаагүй, мэргэжлийн ёс ******* хороогоор шалгуулж энэ дүгнэлтийг гаргуулж байгаа. Дүгнэлтээр Улсын өмгөөлөгчийн хориглосон үйл ажиллагааг явуулсан нь тогтоогдоогүй. Миний бүх л юм ил тод байсан. Тухайн үйлчлүүлэгчид би үйлчлүүлж байхдаа, ажиллаж байхдаа ажлын цаг дуусаад ажлынхаа нэг эмэгтэйтэй хүүхдийн хувцасны дэлгүүр ороод явж байсан. Тухайн үед өнөөдрийн гаргаж өгсөн миний харилцах данснаас 6 дугаар сарын 30-ны өдөр аас надад мөнгө орж ирсэн. Би тэр мөнгөнөөс өөрийнхөө өмгөөллийн хөлс гэж авч байсан бол зарцуулаад явах байсан. Гэтэл би тэр мөнгийг ямар нэгэн байдлаар зарцуулаагүй. Өөрийнхөө харилцах данснаас тухайн дэлгүүрээс гүйлгээ хийсэн. Харин яагаад мөнгө төлчхөв гэхээр миний тэр дансанд оюутан байхад нээж байсан өдөр болгон миний өөрийн харилцах данснаас 3,000 төгрөг татагддаг хуримтлалын данс байдаг. Тэр данс маань хугацаагүй, шаардлагатай үед би тэрнээсээ мөнгө аваад л хэрэглэчихдэг, мөнгө бага багаар орж л байдаг. Үнэхээр намайг гуйсан. Үүнийг надтай хамт дэлгүүрт явж байсан эмэгтэй хүртэл мэдэж байгаа. Тэгээд гуйгаад байхаар нь би тэр мөнгө төгрөгийг нь за за гээд энэ хуулийг тайлбарлаагүй биш, зөндөө тайлбарласан. Энэ хүн үнэхээр харилцахад маш хэцүү хүн байсан. Тэгээд гуйж байгаад данс руу мөнгө хийсэн. Хурал болох үед нь гаргаад өгчихнө л гэсэн ийм байр суурьтай байсан болохоор хариуцлагагүй хандсан байна гэж өөрийгөө дүгнэж байгаа гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. нэхэмжлэлийг эс зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбараа бичгээр гаргасан байгаа. Тэр гаргасан тайлбараа тодруулаад дахин тайлбар гаргая. Манай хууль ******* ******* байгууллагын чиг үүрэг нь Монгол улсын хууль болон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн, зөрчигдсөн хүний хууль ******* туслалцаа авах эрхийг нь хангах мөн төрөөс хууль ******* туслалцаа үнэ төлбөргүй үзүүлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн чиг үүрэг бүхий төрийн байгууллага. Энэ үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол улсын үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмын хүрээнд иргэн хуулийн туслалцаа авах эрхтэй. Үүнийг хууль ******* ******* хуулиар зохицуулж энэ үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Үүний дагуу хууль ******* ******* ******* улсын өмгөөлөгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж төлбөрийн чадваргүй болон эмзэг бүлгийн иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнийгээ үзүүлэхийн тулд улсын өмгөөлөгч буюу нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа хууль ******* ******* *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн ******* ******* ******* тухай хуулийн 5, 7 дугаар зүйлд заасан тодорхой төрлийн гэмт хэргийн хохирогч, холбогдогч, сэжигтэн, яллагдагчид өмгөөллийн үнэ төлбөргүй үйлчилгээг үзүүлж ажилладаг. Мөн хуулийн 11 дүгээр зүйлд хууль ******* ******* *******ийн үндсэн чиг үүргүүдийг заасан байдаг. 16, 17, 18 дугаар бүлэгт улсын өмгөөлөгчийн нийгмийн баталгаа, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, хориглох зүйл заалтыг тодорхой тусгаж заасан байдаг. Улсын өмгөөлөгчөөр ажиллаж байсан Д.*******гийн тухайд нийгмийн баталгааны хувьд төрөөс төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг давхар эдлэхийн зэрэгцээ түүн дээр нэмээд улсын өмгөөлөгчийн нийгмийн баталгаагаар хангагдаж ажилладаг. Үүнийг яагаад тодруулаад байна вэ? гэхээр улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээс үйлчилгээний хөлс авсан гэсэн үйлчлүүлэгчийн гомдлоор энэ хэрэг үүссэн. Үүнтэй холбогдуулан нийгмийн баталгааны талаар тайлбарлая. Нэгдүгээрт улсын өмгөөлөгчийн цалин хангамжийг сүүлийн хоёр жилд 70 хүртэл хувиар нэмэгдүүлсэн байгаа. Түүний нэг нь Засгийн газрын 2022 оны 64 дүгээр тогтоолоор прокурорын цалинтай дүйцүүлэх засгийн газрын тогтоолоор прокурорын цалин дүйцүүлсэн. Дунджаар улсын өмгөөлөгчийн суурь цалин 3,900,000 болж нэмэгдсэн. Үүн дээр төрийн албан хаагчийн нэгэн адил сар болгон ур чадварын урамшуулал үндсэн цалингийн 20-30 хувиар нэмэгдүүлж олгож байгаа. Мөн орон нутагт болон алслагдсан сум дүүрэгт ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид 5 жил тутамд 6-12 сарын тусламж өгдөг. Мөн төрийн албан хаагчийн нэгэн адил хагас жил тутам үр дүнгийн урамшууллыг үндсэн цалингаас нь бодож 100 хувиар олгож тооцож олгох гэх мэт олон нэмэгдлүүдийг улсын өмгөөлөгчийнхөө хувьд давхар авч байгаа. Тэгэхээр нэг өмгөөлөгч ойролцоогоор сард 6-7 сая төгрөгийн цалинтай ажиллана. Ийм байхад энэ хүн төрөөс хууль ******* туслалцаа авах үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх үндсэн чиг үүрэг болон хуульд заасан шударга ёсны зарчмаас хазайж, төрийн байгууллагын нэр хүнд болон хууль ******* ******* *******ийн үйл ажиллагаанд сөрөг үр дагавар гаргасан гэж үзэж байгаа. Бичгээр гаргасан тайлбарын тухайд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр анхан шатны тойргийн шүүхэд Д.*******гаас хууль ******* ******* *******ийн захирлын 2024 оны Б/1 дүгээр тушаалд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан хууль ******* ******* *******ийн тусын өмгөөлөгчийн ажилд эгүүлэн томилуулах мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, мөн 2024 оны жилийн эцсийн үр дүнгийн урамшууллыг хариуцагчаас гаргуулах гэсэн ийм агуулга бүхий нэхэмжлэл байгаа. Үйл явдлыг нэхэмжлэл талаас сая ярилаа. Үүнтэй нь холбогдуулаад бодит үйл явдал, баримтуудыг ярихад - аймаг дахь хууль ******* ******* *******ийн улсын өмгөөлөгч Д.*******гийн үйлчлүүлэгч ын хууль ёсны төлөөлөгч Бадмаас Д.*******г өмгөөлөгчөөр авсан цагаас хойш сэтгэл ******* дарамт шахалтад орж байсан, хүүхдийг чинь энэ хэргээс гаргаж өгнө чи надад мөнгө өг гээд надад дансаа өгч 500,000 төгрөгийг данс руу нь хийсэн. Түүнээс хойш дахин 2 сая төгрөг авмаар гэж нэхсэн. Би өгөх боломжгүй гээд 5 дугаар сарын 30-ны өдөр Д.*******д үйл ажиллагааны зардал гээд 500,000 төгрөгийг өөрийнх нь дансанд шилжүүлсэн гэж гомдол ирүүлсэн байдаг. Үүнийг хууль зүй дотоод хэргийн сайдын 2022 оны 351 дүгээр тушаалаар баталсан хууль ******* туслалцаа үзүүлэх журмын 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан улсын өмгөөлөгчийн мэргэжлийн ёс ******* зөрчилд хамрах асуудлыг Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд зохих журмын дагуу шилжүүлж шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу иргэн ын өргөдлийг тус *******ийн 2024 оны 02/165 дугаар албан бичгээр Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хороонд хүргүүлсэн. Д.*******д холбогдох уг маргааныг Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооноос хянан шалгаад тус хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ТМ2435 дугаар тогтоолоор Д.*******д 6 дугаар сарын 30-ны өдөр аас хохирлын төлбөр гэх өмгөөлөгчийн өөрийнх нь тайлбараар 500,000 төгрөгийг дансандаа авсан мөн үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулсан, хохирлын төлбөрт шилжүүлсэн мөнгийг тусгай дансанд байршуулаагүй, өмгөөлөгчийн зүгээс хууль ******* туслалцаа үзүүлэх гэрээнээс татгалзсанаас хойш хуулийн 10 хоногийн дотор хохирлын төлбөрийг хохирогч талд шилжүүлж өгөөгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдлоо. Өмгөөллийн тухай хууль болон өмгөөлөгчийн мэргэжлийн ёс ******* дүрмээр хориглосон дээрх заалтуудыг зөрчсөн тул өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд зааснаар өмгөөлөгч Д.*******д сануулах хариуцлага хүлээлгэсүгэй гэсэн ийм шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Д.******* нь энэ хугацаанд гомдол гаргаагүй, маргаагүй тул тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Улмаар хорооны тогтоол хүчин төгөлдөр болсон тул уг шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 12-нд тус *******д ирүүлсэн бөгөөд үүний дагуу хууль ******* ******* *******өөс Д.*******тай 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр сонсох ажиллагаа хийж тус *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б-107 дугаар тушаалаар Д.*******г - аймаг дахь салбарын улсын өмгөөлөгчийн албан тушаалтаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Ингээд улсын өмгөөлөгчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийн үндэслэлийн тухайд Өмгөөллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагаанд энэ хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан өмгөөлөгчийн эрх ******* байдал, эрх, үүрэг нэгэн адил хамаарах бөгөөд улсын өмгөөлөгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг тухайлсан хуулиар зохицуулна гэж заасан. Мөн төрөөс үнэ төлбөргүй үзүүлэх хууль ******* ******* хүрээ, улсын өмгөөлөгчийн чиг үүрэг өмгөөллийн үйл ажиллагаанд хориглох үйл ажиллагаа, улсын өмгөөлөгчийн ажиллах нөхцөл баталгааг ******* ******* ******* тухай хуулиар тухайлан зохицуулсан байдаг бөгөөд хууль ******* ******* тухай хуулийн 17 дугаар зүйлд улсын өмгөөлөгч дараах чиг үүрэгтэй гээд 17.1.1-д үйлчлүүлэгчид хууль ******* туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх; 18.1.1-т энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур өмгөөллийн үйл ажиллагаа явуулах; 18.1.4-т үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр шаардах, авахыг хориглосон. 27 дугаар зүйлийн 27.3-д Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан улсын өмгөөлөгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан. Түүнчлэн ажил олгогч буюу хууль ******* ******* *******ийн захирлаас ажилтан буюу улсын өмгөөлөгч Д.*******тай 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хоёр тал харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулж гэрээнд заасан хэлцлийг харилцан тохирч гарын үсэг зурсан. Гэрээний 7.2-т ажилтан дараах хэлбэрээр зөрчил гаргавал ноцтой зөрчилд тооцно гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-т заасны дагуу хэрвээ ноцтой зөрчил гаргасан байвал ажлаас чөлөөлөхийг ажил олгогч хөдөлмөрийн харилцааг зохицуулсан баримт бичгүүд дээрээ заасан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7.2.8-д үйлчлүүлэгчээс төлбөр, тодорхой эд зүйл, эсхүл өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хариуд ямар нэгэн үйлчилгээ авсан нь тогтоогдсон нь ноцтой зөрчил гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тус *******ийн аймаг, сум дүүрэг дэх салбарын улсын өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй, эмзэг бүлгийн иргэдэд хуулиар харьяалсан хэрэг маргаанд үнэ төлбөргүй хууль ******* туслалцаа үзүүлдэг бөгөөд үйлчлүүлэгчээс аливаа хэлбэрээр мөнгө авахыг улсын өмгөөлөгчид хатуу хориглодог. Улсын өмгөөлөгчийн хууль ******* туслалцаа үзүүлэх чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө прокурорын цалинтай дүйцэх цалин авч мөн улсын өмгөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбооны гишүүний татвар өмгөөлөгчдийн хариуцлагын даатгалын хураамж, хуульчийн үргэлжилсэн сургалтын төлбөр зэргийг төрөөс хариуцан төлөхөөс гадна аймаг орон нутагт ажилласны 6-12 сарын цалинтай дүйцэх урамшуулал авах зэрэг төрийн албан хаагчийн баталгаан дээр нэмэгдэл улсын өмгөөлөгчийнхөө хувьд ийм олон төрлийн баталгаа эдэлж ажилладаг. Д.******* өмгөөлөгч өөрийн хаан банкны дугаарын дансаар 6 дугаар сарын 30-ны өдөр үйлчлүүлэгч ын хууль ёсны төлөөлөгч аас 500,000 төгрөгийг хүлээн авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан дансны хуулгаар нотлогдож байна. Энэ тухай Монголын өмгөөлөгчийн мэргэжлийн хорооны дүгнэлтэд тодорхой дурдсан. Д.******* нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр авсан 500,000 төгрөгийг хохирол төлбөрт шилжүүлэх зорилготой гэж тайлбарладаг боловч 2023 оны 6 дугаар сарын 30-аас 2024 оны 4 дүгээр сарын 29-нийг хүртэл 10 сарын хугацаанд өөрийн тайлбарлаж буй зориулалтаар үйлчлүүлэгчийн хууль ёсны төлөөлөгч шилжүүлээгүй. Анхнаасаа зорилго хохирол төлбөрт аваагүй. Өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд авсан нь тодорхой харагдана. Мөн буцаан шилжүүлээгүй үйл баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Үүнийг тогтоосон Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрт Д.******* нь маргаагүй тул уг тогтоол хүчин төгөлдөр болсон. Мөн өргөдөл гаргагч иргэн тус *******ийн байранд удаа дараагийн ирж эрхээ зөрчүүлээд байгаа тухай мэдээллийг өгч байсан. Д.******* нь улсын өмгөөлөгчийн хориглосон үйл ажиллагаа явуулсан нь нотлогдож уг зөрчлийг гаргасан улсын өмгөөлөгчийн хөдөлмөрийн гэрээг зайлшгүй цуцлахаар хуульчилсан тул хууль ******* ******* тухай хуулийн 18.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, Д.*******тай 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан 41 дугаартай хөдөлмөрийн гэрээний 7.2.8, монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 202435 дугаар тогтоол зэргийг үндэслэн хууль ******* ******* *******ийн захирлын 2024 оны Б107 дугаар тушаалаар Д.*******г улсын өмгөөлөгчийн албан тушаалаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ингээд Д.*******гийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажилт хийлгэх 2024 оны хагас жилийн ажлын үр дүн мөнгөн урамшууллын 3,995,100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

******* ******* ******* *******өөс намайг үйлчлүүлэгчээс үйлчилгээний төлбөр мөнгө гэж авсан нь баримтаар тогтоогдсон гэж тайлбарлаад байна. Тэр баримт нь Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны надад сануулах арга хэмжээ авсан тогтоолыг хэлж байх шиг байна. Ямар үндэслэлээр энэ хүнд сануулах арга хэмжээ авсан бэ? гэдгийг энэ тогтоолд тодорхой үндэслэлийг тогтоогоод өгчихсөн байна. Энэ тогтоол дээр хууль ******* ******* тухайн хуулийн 18 дугаар зүйлд заасан улсын өмгөөлөгч нь хориглосон үйл ажиллагаа явуулсан байна гэдгийг тогтоосон нэг ч үг өгүүлбэр байхгүй. Мөн хохирлын төлбөр гэж Д.******* өмгөөлөгч өөрөө тайлбараар байна гэж байна. Тэгвэл гомдол гаргаж байгаа гэж энэ хүн нь өөрөө үйлчилгээ үзүүлсний төлбөр мөнгө гэж яриад байгаа шүү дээ. Үүнийг миний хажууд байсан гэрч, ын хажууд байсан гэрч бүгдээс нь асуугаад тэмдэглэл үйлдчихсэн байгаа. Хохирлын төлбөр гэж яриад байсан. Хохирлын мөнгө гарна гэж хэлснээсээ л би буруудаж байгаа. Сэтгэл санааны хохирлыг тухайн үед тооцдог болчихсон байсан. Тэгээд сэтгэл санааны хохирол гэж гарах вий дээ? тэр болтол болоогүй, мөнгө төгрөг авахгүй гээд байхад л хохирогчийн ээжтэй уулзаад та нэг аргалаач гээд л дандаа хууль бус шаарддаг тэр эмэгтэй. Би тэр болгоныг нь зөвшөөрөөгүй. Хэтэрхий зөөлөн байснаараа би өөрөө буруудаж байгаа. Тэгвэл та үүнийг хадгалчих би хөдөө явчхаад ирэхээр үрчхээд байдаг гээд хөдөлмөрийн чадваргүй үйлчлүүлэгч нарын хувьд тулгамдсан үед 500,000 төгрөг ч гаргаад өгөх чадваргүй хүмүүс зөндөө байдаг. Гэтэл би үйлчлүүлэгчээ аврахын төлөө, хүүхдийн төлөлт хэтэрхий дотоодод нь оролцоод явсан нь бас миний буруу байгаа. Тэгээд би нээрээ хохирол мөнгө гаргуулах үед мөнгө байхгүй бол яах уу? гээд нөгөөхийг нь за заа би хадгалж байя гэсэн. Гэхдээ хадгалж байх үедээ би үйлчлүүлэгчээсээ мөнгийг чинь үрлээ шүү ч гэж асуугаагүй буцаагаад өгчихье ч гэж хэлээгүй хурал болохоор ямар ч байсан байгаа, өгнө өө л гэсэн хоорондоо ойлголцоод л явж байсан. Мөн хариуцагчаас дарамталсан, сүрдүүлсэн гэж яриад байна. Би дарамт шахалтыг тодорхой хэмжээнд үзүүлж байсан бол энэ хүн мөн адилхан надад маш их дарамт үзүүлж, ажиллах нөхцөлгүй болтол дарамталж, сүрдүүлдэг. Хэрэв би тэр хүнээс үйлчилгээний хөлс гээд авчихсан бол надад улсын өмгөөлөгчөөс татгалзах шаардлага байхгүй. Миний бүх юм ил тод байсан. Би энэ байгууллагад 2014 оноос хойш 10 жил ажиллахдаа дуртайдаа би энэ ажлыг хийж байгаа. 10 жил ажиллахдаа би нэг ч удаа зөрчил гаргаж байгаагүй. Харин би эсрэгээрээ шагнуулж, урамшуулж, сайн ажилтан гэж сайшаагдаж мөрөөрөө л ажлаа хийгээд явж байсан. Хэдийгээр би бага цалинтай байсан ч гэсэн миний нөхөр хувиараа бизнес эрхэлдэг. Би төрийн албанд байвал бид хоёрын амьдрах, нийгмийн баталгаа, аливаа нэг асуудал хөөцөлдөхөд энэ бол маш чухал байдаг учраас би энэ байгууллагад хамгийн бага цалинтай байхаас эхлээд туслахаар ажиллаж байгаад улсын өмгөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан. Нэг зүйлийг хэлэхэд миний үйлчлүүлэгч болох гэдэг хүүхэд маань МСҮТ-д компьютер графикаар суралцдаг байсан. Манай нөхөр фм радио, видео студид эвлүүлгийн ажил хийдэг байсан. Тэгж байхад тэр хүүхдийг байсхийгээд л цагдаагаас дуудаад танай үйлчлүүлэгч зөрчил гаргасан, дугуй хулгайлчихлаа гээд ийм болохоор нь ээж нь хаяад хөдөө ажил хийх гээд явчихдаг. Анх 5 дугаар сард надтай гэрээ байгуулж байхад гэдэг энэ хүүхдийг хүүхэд гэр бүлийн газраас хууль ёсны төлөөлөгч томилуулж надтай гэрээ байгуулж байсан. Сарын дараа л гэнэт ээж гаргаж ирсэн. ч өөрөө мэдүүлэгдээ мөнгө нэхээгүй гэж хэлсэн байдаг. Энэ байдлаас болоод гэдэг хүүхдийг чи манай нөхөр дээр ажиллах уу ээжийгээ иртэл миний хяналтад байх уу? гээд хэргийг нь шийдэгдтэл тэр хүүхдийн эрх ******* байдлыг дордуулчихгүй юмсан гэдэг үүднээс хэтэрхий хувийн байдалд нь орсон нь миний буруу байсан юм байна лээ. Түүнээс энэ хүнийг дарамталсан ямар ч зүйл байхгүй. Намайг дарамтлуулж байсныг өмгөөлөгч харсан. Өөрөө бас гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Үйлчлүүлэгчээс төлбөр мөнгө шаардаж авсан тухайд хууль ******* ******* тухай хууль болон хууль зүй дотоод хэргийн сайдын хууль ******* туслалцаа үзүүлэх тухай 2022 оны 354 дүгээр тушаалаар баталсан хууль ******* туслалцаа үзүүлэх журмаа улсын өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаандаа гаргасан ёс ******* зөрчлийг Монголын өмгөөлөгчдийн холбооны ёс ******* хариуцлагын хороонд шилжүүлж шийдвэрлүүлнэ. Мэргэжлийн хариуцлагын хорооноос гарсан шийдвэрээр ямар нэгэн хариуцлага ногдуулсан нь тухайн улсын өмгөөлөгчийн хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх ******* зохицуулалттай. Мөнгө төгрөг авсан гэдэг нь мэргэжлийн хариуцлагын хороогоор шийдвэрлэгдээд хариуцлага тооцогдсон. Монголын өмгөөлөгчийн хариуцлагын хорооноос шийдвэрлээд ирэн. Үүнтэй нь холбоотой бүх баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Нэхэмжлэгч өөрөө ярьж байна. 10 хоногтоо буцаах шаардлагатай байснаа мэдээгүй гэж ярьж байгаа нь учир дутагдалтай. Мэргэжлийнхээ үйл ажиллагаанд баримтлах ёстой дүрмээ мэдэхгүй ажиллаж байсан өмгөөлөгч гэж үзэж байна. Мөн нь би өөрөө буруу юм хийсэн л гээд байх юм. Манай үйлчлүүлэгчийн онцлог нь амьжиргааны түвшин маш доогуур, маш хүнд хэцүү тийм нөхцөлд өмгөөлөгч нар маань сэтгэл ******* байдал, бүх юмаа хуульч хүн шиг захирч удирдаж ажиллах ёстой, мэргэжлийн өөрийн удирдлагын зарчмын хүрээнд ажиллах ёстой албан хаагчид. Улсын өмгөөлөгч нь хувийн өмгөөлөгчөөс ялгаатай зүйл нь хувийн өмгөөлөгч үйлчлүүлэгчдээс төлбөр мөнгө, төлбөр барагдуулах тийм зүйл байдаг байх. Манай улсын өмгөөлөгчдийн хувьд ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг авах зүйл байхгүй. Өмгөөллийн тухай хууль, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс ******* дүрмээрээ ч тэр бүхэл бүтэн 10 сар хүний мөнгийг ямар ч зориулалтаар байсан авч хадгалаад, үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулаад байна гэдэг нь илтэд хууль дүрмийг зөрчсөн хуульчийн шударга байдал, ёс ******* дүрмийг бүгдийг нь зөрчсөн харагдаад байгаа. Үйлчлүүлэгчийн гомдол дээр тодорхой бичсэн байгаа. Үүнийг хэн нэгэн нотлохгүй байгаа. Зөвхөн өмгөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авсан байгаа нь эрх ******* ач холбогдолгүй гэж үзэж байгаа. Энэ хоёр хүн 10 гаран жил хамт ажиллацгаачихсан, бие биеийнхээ эсрэг үнэн шударгаар мэдүүлэг өгөхөөргүй гэж үзэж байгаа. Улсын өмгөөлөгч хөдөө орон нутагт салбарлан ажилладаг. Тэндээ босоо удирдлагатай байгууллага, мэргэжлийн үйл ажиллагаанд нь хэн нэгэн нөлөөлөхгүй, цаг ашиглалт, хөдөлмөр харилцаатай холбоотой зүйл дээр хянах боломж асар бага байдаг. Мэргэжлийн үйл ажиллагааных нь чиглэлийг өөрсдийнх нь 100 хувь итгэлцлийн зарчмаар тангараг өргөсөн хуульч, хууль ******* туслалцаа авахаар ирсэн иргэд, үйлчлүүлэгчийн эрх ашгийг зөрчихгүй байх гэсэн ажил олгогчийн итгэлээр ажиллаж байгаа хүмүүс. Энэ дотроос мэдэгдэж, харагдаж байгаа нь гомдол гаргаж байгаа нь үйлчлүүлэгч байгаа болохоос биш өөр бас хэнийг ч энэ байдлаар хохироогоод яваад байгаа юм билээ. Гэтэл улсын өмгөөлөгч төрөөс цалин мөнгө хангамжаар хамрагдаж байгаа мөртлөө эмзэг бүлгийн төлбөрийн чадваргүй иргэдээс төлбөр нэхэж авсан гэж байгаа нь шударга бус. Энэ үйл ажиллагаа нь хэрвээ цаашид давтагдаад явбал нийгэмд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Д.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 22 дугаартай Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай ******* ******* ******* *******ийн захирлын тушаал, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцагчийн хорооны тогтоолын хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дүгээр Хөдөлмөрийн гэрээний хуулбар, өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлтийг ирүүлсэн.

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 01/93 дугаар С.д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 дугаар Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай ******* ******* ******* *******ийн захирлын тушаал, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дугаар Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэл, Сонсох ажиллагааны тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02/365 дугаар Мэргэжлийн ёс ******* асуудлыг шилжүүлэн шийдвэрлүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2024 оны 07 дугаар сарын 31, 05 дугаар сарын 07 өдрүүдэд Б.ын ******* ******* дотоод хэргийн яамны харьяа ******* ******* ******* *******д гаргасан өргөдлийн хуулбар, 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаар ******* ******* туслалцаа үзүүлэхээс татгалзах тухай улсын өмгөөлөгч Д.*******гийн шийдвэр, Б.ын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга, - аймаг, 8-р багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбар, Б.ын Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, Б.ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Б.ын мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар, - аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2024/МШМ/53 дугаар магадлал, -уул дахь Сум дундын эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/162 дугаар шийтгэх тогтоол, - аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/МШМ/54 дүгээр магадлал, -уул дахь Сум дундын эргүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/341 дүгээр шийтгэх тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/351 дүгээр ******* зүй, дотоод хэргийн сайдын тушаал, хууль ******* туслалцаа үзүүлэх журмыг ирүүлсэн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.гаас гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүхийн Монголын өмгөөлөгчдийн холбоо Мэргэжлийн хариуцлагын хорооноос Даваадорж овогтой *******д холбогдуулан гомдол гаргасан гомдлыг Өмгөөлөгчдийн мэргэжлийн хариуцлагын хороо хянан хэлэлцэхэд 2024.10.22-ны өдрийн дугаар бүхий тогтоол гаргаж шийдвэрлэсэн хэргээс  Иргэн Мөнхзаяатай утсаар тайлбар авсан тэмдэглэл, түүний баримт,  Өсвөр насны хүмүүжигч Б.тай ярилцлага хийсэн тухай тэмдэглэл, түүний баримт, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /маргааны материалын 52 тал/, Д.*******гийн данс руу Б.ын данснаас хэзээ хэдэн төгрөг ямар зориулалтаар шилжүүлж, түүнийг Д.******* хэрхэн зарцуулсан, буцааж төлсөн эсэх талаарх холбогдох нотлох баримтыг гомдлыг шийдвэрлэх явцад бүрдүүлсэн нотлох баримтуудыг, ******* ******* үндэсний *******өөс ажилтны цалин урамшуулал олгох тухай харилцааг зохицуулсан холбогдох тушаал-журам"-ыг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, хууль ******* ******* *******д эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн баталгаажуулалт хийлгэх, мөн 2024 оны сүүлийн хагас жилийн хөдөлмөрийн урамшуулал буюу нэг сарын цалинтай тэнцэх урамшууллыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодорхойлов.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Д.******* нь улсын өмгөөлөгчийн хориглосон үйл ажиллагаа явуулсан нь нотлогдож уг зөрчлийг гаргасан улсын өмгөөлөгчийн хөдөлмөрийн гэрээг зайлшгүй цуцлахаар хуульчилсан тул хууль ******* ******* тухай хуулийн 18.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, Д.*******тай 2023 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр байгуулсан 41 дугаартай хөдөлмөрийн гэрээний 7.2.8, монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 202435 дугаар тогтоол зэргийг үндэслэн хууль ******* ******* *******ийн захирлын 2024 оны Б107 дугаар тушаалаар Д.*******г улсын өмгөөлөгчийн албан тушаалаас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Ингээд Д.*******гийн ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн баталгаажилт хийлгэх 2024 оны хагас жилийн ажлын үр дүн мөнгөн урамшууллын 3,995,100 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргав.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* ******* *******тэй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад ******* ******* ******* *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар болон нэхэмжлэгч Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ******* ******* ******* *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 тоот Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 6, 10, 79-81 дүгээр тал/

 

4.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заажээ.

 

4.3. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 тоот хурлын тэмдэглэл тогтоогдож байна. /х.х-ийн 7 дугаар тал/

 

4.4. ******* ******* ******* *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 тоот тушаалаар ******* ******* ******* тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, 18 дугаар зүйлийн 18.1.4, 27 дугаар зүйлийн 27.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, улсын өмгөөлөгч Д.*******тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 41 дүгээр Хөдөлмөрийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.2.8, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоол, Д.*******тай хийсэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сонсох ажиллагааны мэдэгдлийг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /х.х-ийн 10 дугаар тал/

Иргэн Б.ын гомдлын дагуу Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, МТ/2024/35 дугаар тогтоолоор өмгөөлөгч Д.*******г Өмгөөллийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 14.1. зүйлийн 14.1.8, 14.1.9 дэх заалт, Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс ******* дүрмийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1-д зааснаар сануулах хариуцлага хүлээлгэж, шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 11-14 дүгээр тал/

 

Энэхүү тогтоолоор өмгөөлөгч Д.******* нь 2023 оны 05 сарын 15-ны өдөр үйлчүүлэгч Б.тай хууль ******* туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан өмгөөлөгчөөр нь ажилласан бөгөөд үйлчлүүлэгчийнхээ ээж Б.аас 500,000 төгрөгийг шилжүүлэн авсан мөн Д.*******гийн Хаан банкны дугаартай депозит дансны хуулга зэргээр тогтоогдсон байна /х.х 124 дүгээр тал/

 

5. ******* ******* туслалцаан тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5 ******* ******* туслалцаа үзүүлэх байгууллагын захирал, улсын ахлах өмгөөлөгч, улсын өмгөөлөгч, улсын өмгөөлөгчийн туслах, ажлын алба, нэгжийн удирдах, гүйцэтгэх болон туслах албан тушаалтныг томилох, чөлөөлөх эрхтэй, 18 дугар зүйлийн 18.1.4-д улсын өмгөөлөгч үйлчлүүлэгчээс үйлчилгээ үзүүлсний төлөө өмгөөллийн хөлс, бусад төлбөр шаардах, авахыг хориглоно, 27 дугаар зүйлийн 27.3 Энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан улсын өмгөөлөгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчилтэй холбогдсон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох байгууллагад мэдэгдэнэ гэж тус тус заасан.

******* ******* ******* *******ийн захирал болон Д.******* нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан 41 дүгээр Хөдөлмөрийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.2.8-д Үйлчлүүлэгчээс төлбөр (мөнгө, тодорхой эд зүйл эсхүл өмгөөллийн үйлчилгээ үзүүлсний хариуд ямар нэг үйлчилгээ авах) авсан нь тогтоогдсон тохиолдолд ноцтой зөрчилд тооцно гэж заасан байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар зохицуулсан.

******* ******* ******* *******ийн захирал Монголын өмгөөлөгчдийн холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн МТ/2024/35 дугаар тогтоол, холбогдох хуулийг үндэслэн Улсын өмгөөлөгчид хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан - аймаг дах салбарын улсын өмгөөлөгч Даваадоржийн *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2024 оны 12 сарын 31-ний өдрөөр дуусгавар болгон цуцалж, улсын өмгөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ******* ******* ******* *******ийн захирлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/107 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг зөрчөөгүй байх тул ******* ******* ******* *******д холбогдох урьд эрхэлж байсан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ******* ******* ******* *******-т холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2024 оны сүүлийн хагас жилийн үр дүнгийн урамшуулал 3,995,100 төгрөг гаргуулах тухай Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР