| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/03871/И |
| Дугаар | 191/ШШ2025/05368 |
| Огноо | 2025-06-12 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/05368
2025 06 12 191/ШШ2025/05368
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* овогт *******ы ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /РД: *******/-д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмших, ашиглахыг даалгах тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0454, 0455 тоот Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн байрыг суллаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,
Хариуцагчийн өмгөөлөгч: К.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч А.******* 2023 оны 2 дугаар сараас эхлээд хувиараа бизнесийн чиглэлийн үйл ажиллагаа явуулж байсан. 2023 оны 9 дүгээр сард хүнсний дэлгүүр түрээсэлнэ гэсэн агуулгатай зарын дагуу хариуцагч Т.******* болон түүний эхнэртэй холбоо барьсан байдаг. Тухайн үед утсаар ярьж уулзаад нэхэмжлэлийн шаардлага болох тухайн объектыг түрээслэх эсэх мэдээлэл нь тодорхой бус байсан учраас тухайн өдөр тэдний хоорондын яриа өндөрлөсөн. Тухайн цаг хугацаанаас хойш А.******* 10 дугаар сард - дүүргийн ** дугаар хороо яармаг хүнсний зориулалттай дэлгүүрийг түрээслээд түрээсийн гэрээ байгуулаад барьцаа хөрөнгөө өгөөд явж байсан. Гэтэл тухайн барьцаа хөрөнгөө өгөөд хоёрхон хоногийн дараагаас Т.******* болон түүний эхнэр дахин холбогдоод манай дэлгүүрийг түрээслээч ээ гэдэг саналаа тавьсан. Гэтэл бидний зүгээс дэлгүүртэйгээ гэрээ байгуулаад түрээснийхээ үйл ажиллагаа явуулаад барьцаа хөрөнгөө өгчихсөн гэсэн чинь албан ёсоор ороогүй юм чинь түрээсийн төлбөр болон барьцаа хөрөнгөө буцаагаад авчих, анх ярьж тохирсончлон манай дэлгүүрийг түрээслээ гэдэг санал тавьсны дагуу дээр дагуу хүнсний дэлгүүрээ болиод Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 8-нэрийн хүнсний дэлгүүрийг түрээслэхээр болсон. Ярьж тохирсны дагуу 2023 оны 12 дугаар сараас эхлээд тухайн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг нь ашиглаж эхэлсэн. Тухайн ашиглаж эхлэх цаг хугацаанд дэлгүүрийн зориулалтаар ашиглаж байсан учраас 111,694,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн тухайн дэлгүүрт байсан. Тухайн түрээслүүлэгчийн хүсэлтийн дагуу бараа бүтээгдэхүүнтэйгээ хамт түрээслээч ээ гэсний дагуу түрээсэлж эхэлсэн. Үүнээс 48,398,248 төгрөгийн өр үүсчихсэн байсныг А.******* түрээслээд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа өр төлбөрийг нь дарж эхэлсэн. Үлдэгдэл 52,797,100 төгрөгийг НӨАТ-ын хасаад хариуцагч Т.*******од өгсөн байдаг. Ингээд үйл ажиллагаа явуулж байсан. Албан ёсны гэрээ нь 2024 оны 3 дугаар сарын 29-ий өдөр байгуулагдсан. Гэтэл тухайн албан ёсны гэрээ байгуулагдаад сар ч хүрээгүй хугацааны дараа хариуцагчийн зүгээс гэрээгээ цуцалъя чи манай дэлгүүрээс гар гэдэг шаардлагыг удаа дараа тавьж эхэлсэн. Тухайн үед ямар байр суурьтай байсан бэ? гэхээр албан ёсны гэрээ байгуулагдаад нэг сар ч хүрээгүй. Бид нарын орсон цаг хугацаа гэвэл 4 сарын дараа дэлгүүрийг чөлөөлж өг, бид нар өөр газар түрээслэхээр болсон гэдэг байр суурийг илэрхийлсэн. Тухайн үед энэ нөхцөл байдлыг нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй. Анх нэхэмжлэгч өөр дэлгүүр түрээсэлчихсэн байхад гуйж ирж манай дэлгүүрийг түрээслээч ээ гээд санал тавиад 2 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээ байгуулаад удаагүй байж ийм шаардлага тавьдаг нь ямар учиртай юм бэ? Гэхэд хариуцагчийн зүгээс ямар хариу хэлсэн бэ? гэхээр Бид нар миний сүлжээ дэлгүүрт түрээслэхээр болсон. Чамд түрээсэлж байгаа сарын түрээс 4 сая, миний сүлжээнд 10 сая төгрөгөөр түрээслэхээр болсон. Хэрвээ чи миний оронд байсан бол адилхан ийм шаардлага гаргах байсан байх. Тийм учраас чи манай дэлгүүрийг чөлөөлж өг гэдэг байр суурийг хэлдэг. Ингээд 4 дүгээр сарын 23-ны өдөр энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн боловч Т.******* 91916070 гэсэн утасны дугаараас удаа дараа заналхийлж, манай дэлгүүрийг чөлөөлж өгөхгүй бол өөртөө харамсаарай гэх мэт заналхийлсэн үйл баримт тогтоогдсон учраас бид нар шүүхийн байгууллагад 5 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Манай нэхэмжлэлийн шаардлага нь Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2201058364 улсын бүртгэлийн дугаартай хүнсний дэлгүүрийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших мөн гэрээний хугацаа дуустал үүргээ биелүүлэхийг даалгах энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгчээс хэрэгт авагдсан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0454 дүгээр Түрээсийн гэрээ, эд хөрөнгө хүлээлцэн акт, 2024 оны 05 дугар сарын 07-ны өдрийн хариу мэдэгдэл, санал, хүргүүлэх тухай бичиг, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай бичиг, А.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.*******од олгосон итгэмжлэл, 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр И.Замэндийд олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан.
4. Хариуцагчаас хэрэгт авагдсан нотлох баримтууд: 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн К.т олгосон итгэмжлэл, өмгөөлөгч оролцуулах хүсэлт, хариу тайлбар, тамхи худалдах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0454, 0455 дугаар Түрээсийн гэрээнүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Сөрөг нэхэмжлэл, үйлчилгээний зориулалттай өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Д.д олгосон итгэмжлэл хэрэгт авагдсан.
Шүүхийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд харилцсан мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэл, Хаан банкны тоот дансны 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга зэрэг хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигчидын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь Т.*******од холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу эзэмших, ашиглахыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0454, 0455 тоот Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн байрыг суллаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ ..Сонгинохайрхан дүүрэгт байрлах 2201058364 улсын бүртгэлийн дугаартай хүнсний дэлгүүрийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших мөн гэрээний хугацаа дуустал үүргээ биелүүлэхийг даалгах энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нь Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргасан.
4. Зохигч талуудын хооронд 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0454 дүгээр Түрээсийн гэрээ байгуулсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээгээр тогтоогдож байна. /1-р хавтас х.х-ийн 5-8 дахь талд/
2.1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна.
2.2. Талууд гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг дуусах хүртэл хугацаатай гэрээг байгуулсан нэг сарын 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.
2.3 Гэрээний талууд гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн талаар хэн аль маргаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зүгээс шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрхийнхээ дагуу шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0454 дүгээр Түрээсийн гэрээний дагуу хүнсний дэлгүүрийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших мөн гэрээний хугацаа дуустал үүргээ биелүүлэхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0454 дүгээр Түрээсийн гэрээний дагуу хүнсний дэлгүүрийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших мөн гэрээний хугацаа дуустал үүргээ биелүүлэхийг Т.*******од даалгасугай.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 0454, 0455 тоот Түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, түрээсийн байрыг суллаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******оос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.*******д олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР