Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 00044

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                       Нарийн бичгийн дарга                           П.Нямсүрэн

            Улсын яллагч                                         Н.Дүүрэнжаргал

            Шүүгдэгч                                                 Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.ансүхэд холбогдох 1832000000037 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.            

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1993 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдрах,УБТЗ Ачааны Вагон Депо-д гагнуурчин ажилтай, *тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Боржигон овогт Батчулууны Г РД:/*/

 

Тодорхойлох нь:

 

Шүүгдэгч Б.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Нархан байрны 12 тоот өөрийн гэртээ 2018 оны 03 дугаар сарын 28-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  найз Б.Буурын эрх чөлөөнд халдан зүүн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: ... Би найз Бууртай эхлээд биллъярдан дээр уулзаад 2 шил архи уусан. Бид багын найз уулзаагүй удсан тэгээд архи уусан.Хохирогчид 300000 төгрөгний төлбөр төлсөн. Би юунаас болж маргасанаа санадаггүй юм.Гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

            Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Буур мэдүүлэхдээ: ... “...Мандал сумын 3 дугаар багийн байрны орчим явж байхад Г “за найз нь нэг мөсөн гэрт чинь хүргээд өгье, гэрлүү орж хувцасаа өмсөөд гарья” гээд бид 3 буцаж гэрт нь орсон юм. Тэгээд Г түрүүлж гэртээ ороод Га бид 2 тамхи татчихаад араас нь ороход Г буйдан дээрээ сууж байсан, би хажууд нь очоод сандал дээр суухад Г сандлын хажуу талаасаа хар шаргал өнгийн иштэй хутга гаргаж ирээд баруун гартаа барьж байгаад надруу далайгаад дайрахад нь би нэг удаа бултахад миний зүүн гарны мөр орчимд хальт хүрч шалбалаад, би хутгатай гарнаас нь “яаж байгаан бэ, болилдоо” гэж хэлээд бариад авахад тэр чигээрээ дайраад миний зүүн хөлний гуяны хэсэгг 2 удаа хутгалж гэмтээсэн. Тэгээд Гийг дүү Га нь араас нь тэвэрч аваад болиулж, Гийн хутгыг нь хаяуулж тайвруулаад “чи яаж байгаан бэ?, найзыгаа алах гэж байгаа юм уу” гэж хэлэхэд Г “чамайг ална шүү” гэж хэлсэн тэгээд бид хоёр эвлэрээд эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Га мэдүүлэхдээ: “...Гийн гэрт нь ороход Буур тэр 2 пиво уугаад юм яриад бэр эгч Үүрцайх 2 хүүхдийн хамт сууж байсан. Тэгээд ах Г энэ цустай өмд, хутга 2-г гаргаад хаячих гэж хэлэхээр нь би Нархан байрнаас гаргаад урагшаа шидсэн юм....тиймээ би ах Г Буурыг хутгалсан гэдгийг мэдэж байсан. Г ах гаргаад хаячих гэж хэлэхээр нь гаргаж хаясан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,\Гэрч М.Үүрцайхын “..тэгснээ удаагүй нэг пиво барьчихсан орж ирсэн. Тэгээд тэрийг хувааж уугаад юм яриад нэлээд удсан. Би энэ үед юм угаагаад 00 өрөөнд байсан. Тэгсэн хоёулаа маргалдаад муудалцаад хэрэлдээд барьцалдаж аваад байсан. Энэ үед манай хоёр хүүхэд айгаад уйлаад байхаар нь 2 хүүхдээ аваад ахынд нь очсон. Тэгээд би ахын хашаанд байдаг дүү Гаийг очоод ахыгаа аштайхан унтуулчих хүнтэй маргалдаад байна гээд явуулсан. Тэгээд би залгатал эмнэлэг орох гээд явсан. Г Буурыг хутгалсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/

            Шинжээчийн №58 дугаартай дүгнэлтэн дэх “...Б.Буурын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/

Шүүгдэгч Б.Гийн хувийн байдлыг тогтоосон баримт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35-р хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа /ХХ-ийн 36-37 хуудас/, ял шалгах  хуудас /ХХ-ийн 34-р хуудас/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /хх-ийн 39-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар:    

           

            Шүүгдэгч Б.Г нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3 дугаар баг Нархан байрны 12 тоот өөрийн гэртээ 2018 оны 03 дугаар сарын 28-ны шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Б.Буурын эрх чөлөөнд халдан зүүн гуя хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

             Хохирогч Б.Буурийн биед зүүн гуянд шарх гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Б.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх хүсэлт гаргасан тул, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14.5 см ажлын хэсэгтэй, нийт 26 см урттай, шар хар өнгийн бариултай бариул нь хагарсан 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Гэд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх, зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

    

Монгол улсын Шүүхийн  тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг,36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 1  дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Г хүний эрүүл, мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Батчулууны Гийг дөрвөн зуун тавин /500/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500000 төгрөгөөр торгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Г нь  торгууль 500000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15000 төгрөгтэй тэнцэх хэмжээг нэг хоногийн хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 14.5 см ажлын хэсэгтэй, нийт 26 см урттай, шар хар өнгийн бариултай бариул нь хагарсан 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгасугай.

5.Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

6.Б.Гэд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.        

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, хүргүүлсэнээс өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ