| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/01187/И |
| Дугаар | 191/ШШ2025/05904 |
| Огноо | 2025-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2025/05904
2025 07 04 191/ШШ2025/05904
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ******* ******* ******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******гийн ******* /рд:/-т холбогдох,
27,645,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.,
Хариуцагчийн өмгөөлөгч: Л.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Отгонцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
******* ******* ******* ХХК нь хариуцагч У.*******т холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 2018007 дугаартай бордон нийлүүлэх гэрээ. Нийт үнэ 8,600,000 алданги 50 хувь тооцоод нийт 11,612,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 5-ны 1838 дугаар улаан буудай зээлээр худалдан худалдах авах гэрээ нийт дүн 9,900,000 алданги 4,450,000 нийт 14,665,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 4-ний 1812 дугаартай түлш зээлээр худалдан худалдан авах гэрээний үнийг 1,978,000 төгрөг, алданги 890,000 нийт 2,670,000 төгрөг гурван гэрээний нийт үнийн дүн нь 27,645,000 төгрөгийг хариуцагч У.*******оос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. эхүү нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэжээ.
2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч В. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгчээс гурван гэрээний үүрэгт 27,645,000 төгрөгийг шаард******* байна. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлүүдээр татгалзлаа илэрхийлж байна. Нэгдүгээрт түлш зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт түлшний үнийг шаард******* байгаа хэдий боловч хариуцагчийн зүгээс тухайн түлшийг бодитоор хүлээж аваагүй. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс түлшний үнийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Бордоон зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт мөн бордооны төлбөрийг шаард******* байна. Гэвч хариуцагчийн зүгээс бордооны төлбөрийг бүрэн төлж дуусгасан учраас энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Гуравдугаарт улаан буудайн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт мөн улаан буудайны үр тарианы төлбөрийг шаард******* байна. Гэвч хариуцагчийн зүгээс мөн улаан буудайны үнэ төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргаагүй. Өөрөөр хэлбэл шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа учраас хариуцагч тал гэрээний үүргийг биелүүлэхээс татгалз******* байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна гэв.
3. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Хариуцагч тал төлсөн гэж байна. Төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж байна Хоёр талын нэгдмэл зарчмаар гэдгээрээ 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 954 дугаартай магадлалаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан маргаанаар талууд гэрээг ерөнхий хугацаа тогтоосон байна гээд манай нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Үүнийг дурдчихъя. Талуудын байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 4-ний 1862 дугаар гэрээний 1.8-д энэхүү гэрээ нь зээлээ бүрэн төлж, тооцоо нийлж гэрээ дуусгавар болно гээд заасан байгаа. Бусад гэрээнүүд мөн адил яг энэ заалт орчихсон байгаа. Тэгэхээр гэрээ зээлийг бүрэн төлөөд, тооцоо нийлж дуусах хүртэл үйл явдлаар талууд ерөнхий хугацаа тогтоосон гэж үзэж байгаа. Талуудын энэ тохиролцоо нь Иргэний хуулийн 75.3-д заасныг зөрчихгүй гэж үзэж байгаа. Гэрээний үүргийг биелүүлэх хүртэлх үйл явдлаар гэрээний хугацааг тогтоож байгаа талуудын тогтолцоо, гэрээний зүйл нь төрөөс олгосон санхүүжилт сонгосон *******иллагааг нь харах шаардлагатай гэж үзэж байна. э бол энгийн хоёр иргэний хооронд байгуулсан зээлийн гэрээ биш. Төрөөс санхүүжиж байгаа нийтийн ашиг сонирхолд нэлээн хохирол өгч байгаа учраас гэрээ нь хууль хэрэглээний түвшинд үйлчлэх ёстой гэж үзэж байна гэв.
4. Хариуцагчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг харахаар аль гэрээний үүрэгт хэдэн төгрөг я******* шаард******* байгаа нь тодорхойгүй ойлгомжгүй байна. Нэхэмжлэл дээр 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн гэрээг үндэслэсэн байгаа. Гэтэл хэрэгт хэд хэдэн гэрээ авагдсан байгаа. Аль гэрээний үүрэгт хэдэн төгрөг шаард******* байгаа нь тодорхойгүй ийм нөхцөл байдлууд хэрэгт авагдсан баримтуудаас харагдаад байна. Алдангийг тооцохдоо жишээлбэл аль гэрээний үүргээс хэдэн төгрөгийн алданги я******* тооцоод байгаа нь тодорхойгүй ийм нөхцөл байдалтай нэхэмжлэл байгаа учраас үүнийг шүүх анхаарч үзнэ үү. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл одоогийн байдлаар тодорхойгүй ийм нөхцөл байдалтай байна. Хэрэгт авагдсан баримттай танилцаад үзэхэд тариалан эрхлэлтийг дэмжих сан гээд ******* ******* ******* корпорац жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан гээд ******* ******* ахуй болон сангууд. Гэхдээ нэхэмжлэгч тал нотолгооны үүргийн хувьд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Яагаад гэвэл нэхэмжлэл гарг******* байгаа. Төрийн байгууллагын хувьд иргэний эрх зүйн харилцаанд нэг тал давуу байдал эдлэхгүй. Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч тал хуульд заасан тэгш эрхтэй оролцох, төрийн байгууллага гээд давуу эрхтэй оролцохгүй. Нэхэмжлэл дээр тухайн гэрээнд заасан гэрээний зүйлийг хүлээлгэж өгсөн тодорхой акт, падан байхгүй байгаа. Ингээд харахаар зөвшөөрлийн хуудас гэдэг юм болгочихсон харагдаад байна. Зөвшөөрлийн хуудас чинь өөрөө тариалан эрхлэлтийг дэмжих сангийн даргын зөвшөөрлийн хуудас байгаа. Хэрэгт авагдсан баримтыг харахаар У.******* нь бордоог хүлээж авсан бусдыг нь хүлээж аваагүй гэдэг тайлбараа хэлээд байгаа. 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн энэ зөвшөөрлийн хуудсыг барьж аваад хөтөл салбараас нь падаан үйлддэг. Тариалан эрхлэлтийг дэмжих сангууд падаан үйлдэж хүлээлцсэн актгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх ямар ч боломж байхгүй. Хариуцагч У.*******ын зүгээс одоогоор 2, 3 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа л гэж тайлбарладаг. Бусдыг нь нэгдүгээрт тухайн салбар дээр нь очихоор хүлээлгэж өгөөгүй, байгаагүй гэдэг. шээ нь тэр түлш Сэлэнгэ аймгийн нэг сумын бензин колонк дээр байгаа. Тухайн бензин колонк дээр нь очихоор түлш өгөөгүй гэдэг. Ийм асуудлууд байгаа. Тэгэхээр нотолгооны үүргийн хувьд хэрэгт авагдсан баримтыг харахаар тухайн түлшийг У.*******т хүлээлгэж өгсөн акт байхгүй. Тэр түлшийг У.******* хүлээж авсан буюу түүний хамааралд бүхий этгээд хүлээсэн тухай тэмдэглэл акт гаргах ёстой учраас нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдах авах гэрээний үүрэгт заасны дагуу тухайн гэрээний зүйлийг хүлээлгэж өгөх ийм нөхцөл байдаг. Иргэний хуульд заасан Худалдан худалдах авах гэрээний зохицуулалт ийм шүүдээ. Тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдагч хүлээлгэж өгөх ёстой. Худалдан авагч тухайн бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахдаа тухай бүрд нь танилц******* хүлээж авах ийм л ерөнхий зохицуулалт үйлчилдэг. Худалдан авагч харин тухайн бараа бүтээгдэхүүнээ хүлээж авахдаа чанарын шаардлага зэргийг анхаарч үзэхтэй ёстой гэдэг ерөнхий агуулга. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэд хэдэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж харж байна гэв.
5. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/39 дугаар ХХК-д олгосон итгэмжлэл, ******* ******* ******* ******* ХХК -н хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, партнерс ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, ******* ******* ******* корпорац *******-ийн дүрмийн хуулбар, Бордоо олгох зөвшөөрлийн хуудасны хуулбар, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БОР_ТӨВ_2018007 дугаар зээлээр худалдах худалдан авах гэрээний хуулбар, Аж ахун нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0204767 дугаартай гэрчилгээний хуулбар, Дэмжлэг үзүүлэх тухай хүсэлт, Улаанбуудайн үр олгох зөвшөөрлийн хуудасны хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ТӨВ-Үр-18/38сэ Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Аж ахун нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0204773 дугаартай гэрчилгээний хуулбар, У.*******ын иргэний үнэмлэхний хуулбар, зель түлш олгох зөвшөөрлийн хуудасны хуулбар, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТШ-18/62 дугаар Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар, Бордоо олгох зөвшөөрлийн хуудасны хуулбар, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага зэргийг шүүхэд гарг******* өгсөн.
6. Хариуцагч талаас нотлох баримтаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр В.д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт зэргийг шүүхэд гарг******* өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* хариуцагч У.*******т холбогдуулж гэрээний үүрэгт 27,645,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гарг*******, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр 2018007 дугаартай бордон нийлүүлэх гэрээ. Нийт үнэ 8,600,000 алданги 50 хувь тооцоод нийт 11,612,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 5-ны 1838 дугаар улаан буудай зээлээр худалдан худалдах авах гэрээ нийт дүн 9,900,000 алданги 4,450,000 нийт 14,665,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 4-ний 1812 дугаартай түлш зээлээр худалдан худалдан авах гэрээний үнийг 1,978,000 төгрөг, алданги 890,000 нийт 2,670,000 төгрөг гурван гэрээний нийт үнийн дүн нь 27,645,000 төгрөгийг хариуцагч У.*******оос гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. эхүү нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэж тайлбарласан.
2. Хариуцагч талаас Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгчээс гурван гэрээний үүрэгт 27,645,000 төгрөгийг шаард******* байна. Хариуцагчийн зүгээс дараах үндэслэлүүдээр татгалзлаа илэрхийлж байна. Нэгдүгээрт түлш зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт түлшний үнийг шаард******* байгаа хэдий боловч хариуцагчийн зүгээс тухайн түлшийг бодитоор хүлээж аваагүй. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс түлшний үнийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Хоёрдугаарт Бордоон зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт мөн бордооны төлбөрийг шаард******* байна. Гэвч хариуцагчийн зүгээс бордооны төлбөрийг бүрэн төлж дуусгасан учраас энэхүү гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байгаа. Гуравдугаарт улаан буудайн зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт мөн улаан буудайны үр тарианы төлбөрийг шаард******* байна. Гэвч хариуцагчийн зүгээс мөн улаан буудайны үнэ төлбөрийг бүрэн төлж дуусгасан гэж үзэж байгаа. Нөгөөтээгүүр Иргэний хуулийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Мөн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс хуульд заасан хугацааны дотор нэхэмжлэлээ гаргаагүй. Өөрөөр хэлбэл шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа учраас хариуцагч тал гэрээний үүргийг биелүүлэхээс татгалз******* байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч байна хэмээн тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. ******* ******* ******* ******* ******* болон У.******* нарын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БОР_ТӨВ_2018007 дугаар Бордоо зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ТӨВ-Үр-18/38сэ Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТШ-18/62 дугаар Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулагджээ. /х.х-ийн 17 дугаар талын ар талын нүүр, 18, 23-24, 28 дугаар талын ар талын нүүр, 29 тал/
3.2 Талуудын дээрх тохиролцооноос үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т Зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас Хариуцагчийн зүгээс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТШ-18/62 дугаар Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт түлшний үнийг шаард******* байгаа хэдий боловч хариуцагчийн зүгээс тухайн түлшийг бодитоор хүлээж аваагүй. 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БОР_ТӨВ_2018007 дугаар Бордоо зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ТӨВ-Үр-18/38сэ Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийг төлбөрийг хариуцагчийн зүгээс бүрэн төлж дуусгасан, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж марг******* байна.
3.3 Зээлээр худалдах худалдан авах гэрээ нь худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын хооронд үүссэн гэрээний дагуу зээлээр худалдахаар тохиролцсон Бордоо, Улаанбуудайн үр, Түлш зэргийг хүлээлцсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй. Мөн хариуцагч талаас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БОР_ТӨВ_2018007 дугаар Бордоо зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ТӨВ-Үр-18/38сэ Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдийн төлбөрийг бүрэн төлсөн гэж тайлбарл******* байгаа боловч төлбөр төлсөнтэй холбоотой баримтыг хэрэгт хавсаргаагүй байна.
4. Хариуцагч тал хөөн хэлэлцэх хугацаа дээр марг******* байх бөгөөд нэхэмжлэгч тал шаардах эрхээ талуудын байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 4-ний 1862 дугаар гэрээний 1.8-д энэхүү гэрээ нь зээлээ бүрэн төлж, тооцоо нийлж гэрээ дуусгавар болно гээд заасан байгаа. Бусад гэрээнүүд мөн адил яг энэ заалт орчихсон байгаа. Тэгэхээр гэрээ зээлийг бүрэн төлөөд, тооцоо нийлж дуусах хүртэл үйл явдлаар талууд ерөнхий хугацаа тогтоосон гэж үзнэ гэж тайлбарл******* байна.
4.1 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ТШ-18/62 дугаар Түлш зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.8-д Зээлээр авсан түлшний гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд өөрийн эзэмшлийн доорх хөрөнгийг барьцаа болгох ба ийнхүү барьцаа болгосон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдах, барьцаалах бэлэглэх болон шилжүүлэхийг хориглоно. Зээлдэгч нь барьцааны газрыг барьцаалсан тэмдэглэгээг Газрын тухай хуульд зааснаар тухайн сум орон нутгийн газрын даамлаар хийлгүүлсэн байна гэж за*******ээ.
2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн БОР_ТӨВ_2018007 дугаар Бордоо зээлээр худалдах худалдан авах гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ТӨВ-Үр-18/38сэ Улаанбуудайн үр зээлээр худалдах, худалдан авах гэрээнүүдэд 1.8 гэж тусгайлан заасан заалт байхгүй байна.
Дээрхээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан хэлбэрийн шаардлагыг ханг******* байх бөгөөд гэрээг байгуулагдсан өдрөөс хүчин төгөлдөр болсон гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлэхдээ холбоотойгоор нэхэмжлэл гаргасан буюу 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс өмнөх цаг хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүрэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т дэхь хэсэгт заасныг баримтлан Б.*******т холбогдуулан 27,645,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай ******* ******* ******* ******* *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР