| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00476/И |
| Дугаар | 318/ШШ2025/00477 |
| Огноо | 2025-07-07 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 318/ШШ2025/00477
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х овогт С.Ц,
Я.М-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: С.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Сумъяабазар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Ц нь С.Цыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. С.Ц бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй боловч дундаасаа 1 охин, 1 хүүтэй билээ. Хүүхдүүд маань ......... настай С.Ц нь 2024 оны 4 дүгээр сараас одоог хүртэл гэртээ ирэхгүй, үр хүүхэддээ халамж анхаарал тавихгүй байгаа тул С.Цт эхийн хариуцлага хүлээлгэж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Утсаар энд байна, тэнд байна гэж худлаа хэлээд олдохгүй байгаа. Увс аймгийн Давст суманд байгаа гэж худлаа хэлээд байна. Улаанбаатар хотод автобусны буудал дээр миний таньдаг хүнтэй таарсан байна лээ. Тиймээс шүүхэд хандаж байна. Надтай хамт байгаа 3 хүүхдийн нэг нь С.Цын дагуулж ирсэн хүүхэд. Энэ хүүхдийг ядаж ээжид нь өгмөөр байна. Эсхүл С.Цыг олж аваад хүүхдүүддээ тэтгэлэг тогтоолгомоор байна. С.Цын оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа тул эрэн сурвалжлуулж, хаягийг нь тогтоолгох хүсэлт гаргаж байна. С.Ц ............ регистрийн дугаартай юм.гэжээ.
2. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 642 дугаартай тодорхойлолт, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаартай тодорхойлолт, С.Цын иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Увс аймаг дахь Шүүхийн тамгын газраас 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 442 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн Хур систеээс гаргасан С.Цын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулсан. С.Д, Т.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1.1. Нэхэмжлэгч Д.Б нь С.Цыг эрэн сурвалжлуулах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. С.Ц нь Увс аймгийн ............................/ тоотод оршин суухгүй байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаартай Улаангом сумын 12 дугаар багийн иргэн С овогтой Ц нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тус багийн ......... тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. Тайлбар: Эхнэр Я овогтой М нь 2024 оны 4 сараас хойш гэртээ тогтмол байхгүй байгаа ба 2024 оны 12 сараас хойш нөхөр, 3 хүүхдээ орхин яваад гэртээ огт ирээгүй хаана байгаа нь тодорхойгүй байна гэх тодорхойлолтыг ирүүлжээ.
3.1. Шүүхээс гэрч С.Д, Т.Б нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч С.Д Би Д.Бын төрсөн эгч буюу С.Цын хадам эгч юм. С.Ц 2024 оны 5 дугаар сард миний дүү нас барахад дүүгийн маань ажил явдал дээр ирж байсан. С.Ц гэр орондоо ирээд яваад байдаг байсан. Дүүгийн маань 49 хоног тавихад мөн ирсэн бөгөөд түүнээс хойш би түүнийг хаана амьдарч байгааг нь би мэдэхгүй, холбоо байхгүй. С.Ц надтай утсаар ярьж, холбоо барьсан удаа байхгүй, би түүнийг хаана юу хийж амьдарч байгааг мэдэхгүй. С.Цын хаяг нь тодорхой болоод олчихвол тэнд байгаа 2 хүүхэд болон Д.Бтай хамт амьдраасаа гэж хүсэж байна. Миний дүү олон түмэнд тустай хүн учраас дүү нар маань сайхан амьдарч байсан. Д.Б болон С.Ц хоёрын хүүхдүүдэд санаа зовж байна гэж, Т.Б С.Ц миний төрсөн эгч Т.Ууганцэцэгийг таньдаг бөгөөд бүжгэнд хамт явдаг байсан юмаа. Тэгээд эгчээр минь дамжуулж С.Ц манай гэрээр орж гарч надад хань болдог байсан. Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зээ охин маань намайг ирж хоол, цай хийлцэж өг гэж дуудсан. Тэгээд би тэнд байж байтал над руу С.Ц 89-ээр эхэлсэн /дугаарыг нь сайн санахгүй байна/ дугаараас над руу залгаж та хаана байна гэхэд би айлд байна, гэрт мах гаргачихсан байгаа хоол хийгээд байж бай, би шөнө болохоос өмнө очно гэж хэлсэн. Тэгээд 5, 6 цагийн үед гэртээ очиход С.Ц байхгүй байсан. Хүүгээсээ асуухад С.Ц хувцсаа айлд орхичихоод эргээд ирнэ гэж хэлээд явсан гэж хэлээд эргэж ирээгүй. Дараа нь 2025 оны 4 дүгээр сарын эхээр С.Ц над руу залгахад би нөхрийнхөө буяны ажил хийх гэж байна, гэхэд С.Ц надад буяныхаа хоолыг тавиараа, би Давст суманд байна гэж хэлсэн. Би С.Цыг хүлээсэн боловч ирээгүй... гэж тус тус мэдүүлсэн бөгөөд гэрчүүдийн мэдүүлгийг үнэн зөв бөгөөд эргэлзээгүй гэж үзэж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
4. Хур системээс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан оршин суугаа газрын хаягийн бүртгэлээс үзэхэд С.Ц нь Увс аймгийн Улаангом сумын 12-р баг, 11 гудамж 30 тоотод оршин суудаг гэж ирүүлжээ. С.Ц нь тухайн хаягт бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй, оршин суухгүй, хаана оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 645 дугаартай Улаангом сумын 12 дугаар багийн иргэн Содном овогтой Цэдэнбалжир нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт тус багийн ........ тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов. Тайлбар: Эхнэр Я овогтой М нь 2024 оны 4 сараас хойш гэртээ тогтмол байхгүй байгаа ба 2024 оны 12 сараас хойш нөхөр, 3 хүүхдээ орхин яваад гэртээ огт ирээгүй хаана байгаа нь тодорхойгүй байна гэх тодорхойлолт, нэхэмжлэгч тайлбар, гэрч С.Д, Т.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Булгадар овогт Я-н М-г /.........../ эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ........... онд төрсөн, эмэгтэй, ............... регистрийн дугаартай, Б овогт Я.М-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.Цыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Увс аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР