| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 101/2024/07069/И |
| Дугаар | 191/ШШ2025/03594 |
| Огноо | 2025-04-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/03594
2025 0******* 29 | *******1/ШШ2025/0359******* |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Н.Гантуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* дүгээр байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт *******-н *******, ******* овогт *******-н нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт оршин суух ******* овогт -н /Регистрийн дугаар ДЮ8*******012901/-т холбогдох,
Гэм хорын хохиролд 1,0*******,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
нэхэмжлэгч Б.,
иргэдийн төлөөлөгч ,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
202******* оны 02 сарын 1*******-ний өдөр 1******* цагийн орчимд Баянзүрх дүүргийн дугаар хороо, Оюунлаг сургуулийн баруун урд замд, Тоёото приус маркийн 2*******-3******* УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д. нь явган зорчиж байсан 1******* настай -г мөргөж гэмтээсэн. Охин аав руугаа утасдаж машинд мөргүүлсэн талаар хэлж аав, ээж нар нь тэр даруй очиход жолооч эмэгтэй Оюунлаг сургуулийн жижүүр багштай маргалдсан байдалтай байж байсан. Ерөнхийд нь хүүхдээ харахад гадуур хувцас нь шороон дээр өнхөрсөн, баруун өмдний ар талд машины дугуйн хээтэй, гутал нь урагдсан, гар утасны нүүр нь хагарсан байдалтай байсан тул шууд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтэлд зүүн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдож гипсдүүлсэн. нь Оюунлаг сургуулийн 8г ангид сурдаг. Спортоор хичээллэх дуртай. Тэр дундаа гар бөмбөгөөр хичээллэдэг өсөх ирээдүйтэй тамирчин юм. Гипсээ авахад хөл нь хавдсан, хөхөрсөн хөндүүртэй байсан. Хичээлдээ 2 долоо хоног яваагүй. 202******* оны 03 сарын 2*******-ны өдөр бэлтгэлдээ очиж багшийн зөвшөөрөлтэй үсэрч үзэхэд маш хөндүүр үсэрч чадахгүйд хүрч байна. Хэн нэгэн хүний анхаарал болгоомжгүй байдлаас болж өсөх ирээдүйтэй сайн тамирчин болох хүүхдийг хүнд гэмтээж байгаад маш харамсаж байна. Иргэн Д. нь маш ёс зүйгүй харьцсан. Эмэгтэй хүн хүүхэд мөргөөд хэцүү байгаа байх гээд уурлаж загнаагүй, гэтэл хүүхэд мөргөчхөөд уучлалт гуйх нь бүү хэл хүнийг хэл амаар доромжилсон. Мөн одоог хүртэл хохирлоо барагдуулаагүй. гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтэл болон эд зүйлийн эвдрэл хохиролтой холбоотой хохирол болох утасны төлбөр 560,000 төгрөг, Саша Пабин загварын арьсан гутал *******50,000 төгрөгөөр авч байсан одоо хямдраад 229,000 төгрөг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн цагийн дагуу 36*******5 цагийг нийт төлбөрт нь хувааж дунджаар нэг цаг нь 2500 төгрөг орчим байгаа тул өдөрт 8 цагийн хичээлийн 10 хоногт тооцон 200,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсэн 30,000 төгрөг, шүүхийн нэхэмжлэлийн төлбөр зэргийг тус тус нэхэмжилж байна. Хариуцагч Д.ээс гэм хорын хохиролд нийт 1,0*******,000 төгрөг гаргуулж өгнө үү. гэв.
2. Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус дүүргийн шүүхэд П.*******, Б. нарын 202******* оны 08 дугаар сарын 2*******-ны өдрийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас гутлын хохирлыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд бусад хохирлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь энэхүү осол нь 202******* оны 02 дугаар сард болсон бөгөөд тухайн үед гутлын асуудлыг надад мэдэгдэж байсан бөгөөд шинээр аваад өгөх үү гэхэд шаардлагагүй 30,000 төгрөгөөр оёулсан гэж байсан ба өөр эвдэрсэн хохирол учирсан зүйлгүй гэж байсан боловч одоо гэнэт өөр олон зүйл гэмтсэн хэмээн тайлбарлаж мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тухайн үед шаардлагатай бүхий л шинжилгээг хийлгэн, зураг авхуулан гэмтэлгүй болохыг тогтоосон болно. Нэхэмжилсэн эдгээр хохирол нь үнэхээр тухайн ослоос үүдэлтэй хохирол мөн эсэх нь тодорхойгүй байх тул миний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Иргэн Д. нь авто замын хөдөлгөөний дүрэм зөрчиж санамсаргүй болгоомжгүйгээр Оюунлаг сургуулийн сурагч охиныг шүргэж, зөөлөн эдийн гэмтэл учруулсан, гар утас, гутал зэрэг хохирол учруулсан байна. Д.ээс д учруулсан хохирлыг гаргуулж нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. гэв.
*******. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:
*******.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, Тээврийн Прокурорын газрын Прокурорын 202*******.03.06-ны өдрийн 20******* дугаартай тогтоол /хх-*******-6/, 202*******.02.1*******-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-*******-8/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-16/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202*******.02.21-ний өдрийн 2623 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-1*******-/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх-*******/, Ашид билгүүн ХХК-ийн 202*******.03.05-ны өдрийн ТХҮ-92*******/9253 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-20-2*******/, 202*******.03.03-ны өдрийн 22******* дугаартай Мөрдөгчийн магадлагаа /хх-25-26/, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 20*******.08.01-ний өдрийн А/*******91 дугаартай Сургалтын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай тушаал /хх-2*******-29/, хичээлийн хуваарь, гутлын зураг /хх-30, 31/,
*******.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэх /хх-36/, хариу тайлбар /хх-*******1/.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
г |
1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч П.*******, Б. нар нь хариуцагч Д.-т холбогдуулан зам тээврийн осолд өртсөн насанд хүрээгүй охин -н хууль ёсны төлөөлөгчийн хувьд гэм хорын хохирол 1,0*******,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх бөгөөд тэд өөрийн бүрэн эрхийг нотлох баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан.
Зам тээврийн осолд өртсөн хохирогч настай /Регистрийн дугаар УХ102*******122*******/-н эцэг П.*******, эх Б. нар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай насанд хүрээгүй охины хууль ёсны төлөөлөгчийн хувьд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн.
3. Хариуцагч Д. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа зам тээврийн осол гаргасан талаар маргаагүй боловч гутлын хохирлыг хүлээн зөвшөөрнө, бусад хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх-ийн *******1/
*******. 202******* оны 02 сарын 1*******-ний өдөр 2*******-3******* УБИ улсын дугаартай Toyota Prius маркийн автомашиныг жолоодож явсан Д. нь Баянзүрх дүүргийн дугаар хороо, Оюунлаг сургуулийн баруун урд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч болох насанд хүрээгүй, настай г мөргөж гэмтээсэн зам тээврийн осол гаргасан нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, мөрдөгчийн магадалгаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн *******-16, 25-26/
Тээврийн Цагдаагийн алба уг зам тээврийн ослыг шалгаж, 202******* оны 03 сарын 03-ны өдрийн 22******* дугаартай Мөрдөгчийн магадалгаагаар жолооч Д.ийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болохыг тогтоож прокурорт шилжүүлсэн, Тээврийн Прокурорын газрын Прокурорын 202******* оны 03 сарын 06-ны өдрийн 20******* дугаартай тогтоолоор жолооч Д.ийн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 1*******.******* дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст хийхийг даалгаж, насанд хүрээгүй -н хууль ёсны төлөөлөгч нь охины эрүүл мэндэд учирсан гэмтэл болон эд зүйлийн эвдрэл хохиролтой холбоотой хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн *******9*******, *******99 дүгээр зүйлд зааснаар буруутай этгээдээр төлүүлж арилгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх-ийн *******-6, 25-26/
5. Зам тээврийн ослыг шалгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч Д. өөрийн гэм буруугийн талаар маргаж, дээр дурдсан мөрдөгчийн магадлагаа, прокурорын тогтоолд гомдол гаргаагүй байх ба тэрээр зам тээврийн осол түүний буруутай үйлдлээс болсон талаар маргаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
6. Тухайн зам тээврийн ослыг шалгах явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202******* оны 02 сарын 21-ний өдрийн 2623 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осолд өртсөн -н биед зүүн шагайн үений зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон, уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахыг тогтоожээ. /хх-ийн 1*******-/
Мөн Тээврийн цагдаагийн албанаас ирүүлсэн тогтоолын дагуу Ашид билгүүн ХХК хөрөнгө, хохирлын үнэлгээ хийсэн байх ба 202******* оны 03 сарын 05-ны өдрийн ТХҮ-92*******/9253 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр Iphone X марк загварын гар утасны камер, дэлгэц хагарсан, их бие нугараад гулзайсан, дахин ашиглах боломжгүй гэж хохирлыг 560,000 төгрөгөөр үнэлсэн, Саша Пабин загварын арьсан өвлийн гутлыг засварлах зардлаар тооцож хохирлыг 35,000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 20-2*******/
*******. Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Д. нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн болох нь тогтоогдсон, түүний буруутай үйлдлийн улмаас гарсан зам тээврийн осолд өртсөн -н биед болон эд зүйлд эвдрэл хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй гэж зааснаар учирсан гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээнэ.
Тодруулбал, хариуцагч нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй байна.
8. Нэхэмжлэгч нар нь охин -н гар утасны хохиролд 560,000 төгрөг, Саша Пабин загварын арьсан гутлын хохиролд 229,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 30,000 төгрөг, 10 хоногийн сургалтын төлбөр 200,000 төгрөг, нийт 1,0*******,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
9. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа зам тээврийн ослыг шалгах явцад гутлын хохирлын талаар л мэдэгдсэн, бусад хохирлын асуудлыг мэдэгдэж байгаагүй тул эдгээр хохирлыг хариуцахгүй гэх тайлбарыг гаргасан байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй.
10. Хэрэгт авагдсан баримтаар зам тээврийн ослыг шалгах явцад шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлтээр Iphone X марк загварын гар утасны хохирлыг 560,000 төгрөг, Саша Пабин загварын арьсан гутлын хохирлыг 35,000 төгрөг, нийт хохирлын үнэлгээг 595,000 төгрөг гэж үнэлсэн болох нь тогтоогдож байх ба хариуцагч нь уг хохирлын үнэлгээний талаар шүүхэд тайлбар, хүсэлт гаргаагүй. /хх-ийн 20-2*******/
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээр дурдсан Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээг хариуцагч эс зөвшөөрч маргаагүй, нотлох баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын хэмжээг тус үнэлгээг үндэслэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
*******. Иргэний хуулийн *******9******* дугаар зүйлийн *******9*******.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн *******99 дүгээр зүйлийн *******99.1-д зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй -н эвдэрсэн Iphone X марк загварын гар утасны хохирол 560,000 төгрөг, Саша Пабин загварын арьсан гутлын хохирол 35,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийхэд төлсөн 30,000 төгрөг буюу нийт 625,000 төгрөгийг зам тээврийн ослын буруутай этгээд болох хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.
12. Нэхэмжлэгч нар нь Саша Пабин загварын арьсан гутлын хохирлыг хямдарсан үнээр 229,000 төгрөг гэж үнэлэн хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба зам тээврийн ослыг шалгах явцад хохирлын үнэлгээг тухайн гутлыг засварлах зардлаар үнэлснийг хууль ёсны төлөөлөгч нар нь эс зөвшөөрч гомдол гаргаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгч нар охин -н Оюунлаг сургуулийн сургалтын төлбөрийг төлсөн тул зам тээврийн ослын улмаас 10 хоног хичээлдээ хамрагдаж чадаагүй гэсэн үндэслэлээр сургалтын төлбөрт 200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч зам тээврийн ослын улмаас 10 хоног хичээлдээ хамрагдаагүй талаар нотлох баримтыг ирүүлээгүй, тухайн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагч Д. замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Оюунлаг сургуулийн сурагч -г шүргэж гэмтэл учруулсан, гар утас, гутал зэрэгт хохирол учруулсан буруутай байх тул учруулсан хохирлыг гаргуулж нөхөн төлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан.
1*******. Дээр дурдсан үндэслэлүүд болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэн нэгтгэн дүгнэж, хариуцагч Д.ээс эвдэрсэн Iphone X марк загварын гар утасны хохирол 560,000 төгрөг, Саша Пабин загварын арьсан гутлын хохирол 35,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийхэд төлсөн 30,000 төгрөг буюу нийт 625,000 төгрөгийг гаргуулан зам тээврийн осолд өртсөн насанд хүрээгүй охин -н хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэгч П.*******, Б. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гутлын хохирлын үлдэх **************,000 төгрөг, сургалтын төлбөр 200,000 төгрөг буюу нийт 39*******,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
15 Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 29,006 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
16. Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.-с гэм хорын хохиролд 625,000 /зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг гаргуулан зам тээврийн осолд өртсөн насанд хүрээгүй охин -н хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэгч П.*******, Б. нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 39*******,000 /гурван зуун ерэн дөрвөн мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,006 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.-с улсын тэмдэгтийн хураамжид 29,006 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.*******, *******9.*******-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС
Н.ГАНТУЯА