| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
| Хэргийн индекс | 119/2025/0025/з |
| Дугаар | 119/ШШ2025/0038 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 119/ШШ2025/0038
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг би ***ийн тус аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ***д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0742661 дугаартай шийтгэлийн хуудсаар ***д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ***ын дүгнэлттэй хэрэгт хариуцагчаас ирүүлсэн тайлбарыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
*** шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “*** би, Орхон аймгийн Татварын газрын эрх бүхий албан тушаалтан *** нь “*** нь шаардлага хангасан посс машин байршуулаагүй" зерчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шалгалтаар хянав.
Материалд цугларсан баримтаар эрх бүхий албан тушаалтан *** нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг, *** хотхонд үйл ажиллагаа явуулдаг “***” дэлгүүр нь төлбөрийн баримт баталгаажуулаагүй зөрчилд ***д 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, 2.7 дахь заалтад заасан “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх”, “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй” 2 зөрчилд 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан хэд хэдэн зөрчил үйлдсэн байхад зөрчил тус бүрд нь шийтгэл оногдуулаагүй үндэслэлээр ***ын газраас эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүлсэн.
Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь 2025 оны 04 сарын 08-ны өдөр 0742661 дугаартай шийтгэлийн хуудсаар ***д төлбөрийн баримт олгоход шаардлага хангасан посс машин байршуулаагүй гэсэн үндэслэлээр өмнө илэрсэн зөрчилд нь дахин шийтгэл оногдуулж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дугаар зүйлд заасан “Тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдвол хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж, ***ын нэгдсэн бүртгэлд даруй бүртгүүлж, шийдвэрийг гомдол, мэдээлэл гаргагчид мэдэгдэнэ” гэснийг зөрчсөн байна.
Бүртгэлийн *** дугаартай материалд авагдсан холбогдогч ***ийн “...3 дугаар сараас посс машинаар төлбөрийн баримтыг хэвийн олгож байгаа, 2 сард үйл ажиллагаа эхэлж байсан, мөн байрны подволд сүлжээ муу байсан зэрэг асуудлуудаас болоод машин байршуулаагүй байсан,...одоо хэвийн ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг, бусад нотлох баримтаар *** нь Зөрчлийн тухай хуульд заасан ямар нэгэн зөрчил үйлдсэн үйл баримт тогтоогдоогүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.
*** нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналт, шалгалтаар илрүүлж, өөрчлөлт оруулах, хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй. Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.
Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон Орхон аймгийн татварын газрын эрх бүхий албан тушаалтан ***ын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0742661 дугаартай шийтгэлийн хуудсаар ***д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар ***ын дүгнэлт бичив.” гэжээ.
Хариуцагч Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч *** надад Татварын удирдлагын нэгдсэн системд 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөрийн баримт шаардлага хангаагүй тухай гомдол ирсний дагуу холбогдогч ***д 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх” заалтаар торгохдоо 2.7 дахь заалтад заасан “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг хамт хэрэглэх нэг зөрчил гэж ойлгон 2025027 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан.
Энэ зөрчлийн материалыг *** хянаад 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 01 ***ын шаардлага ирүүлсэн. Тус шаардлагад тухайн холбогдогчид шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан хэд хэдэн зөрчил үйлдсэн байхад зөрчил тус бүрд шийтгэл оногдуулаагүй гэсний дагуу дараах ажиллагааг хийсэн. Зөрчлийн тухай хуульд зааснаар хоёр төрлийн зөрчилд тус бүрд нь арга хэмжээ аваагүй байна гэж ойлгон 2025 оны 04-р сарын 08-ны өдөр 0742661 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч ***ийг торгохдоо Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан “Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, төлбөрийн баримтын цаас, пос терминал машин хэрэглэх” гэсний дагуу торгох шийтгэл оногдуулсан. Гэвч энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасан учир ***ын дүгнэлтийг зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*** Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ***д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0742661 дугаартай шийтгэлийн хуудсаар ***д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ***ын дүгнэлтийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа ***ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан ***ийн Орхон аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч ***д холбогдуулан гаргасан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0742661 дугаартай шийтгэлийн хуудсаар ***д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад зааснаар 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий ***ын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ