Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 312/шш2025/00602

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 09 312/ШШ2025/00602

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Орхон аймгийн ******* ******* /РД:*******/-ийн ******* ******* ******* ХХК-ийг татан буулгах тухай хүсэлттэй, дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хонгорзул

Хэрэг гүйцэтгэгч А.Энхболд /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Татвар төлөгч ******* ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20 дахь заалтад татвар төлөгч" гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг гэж хуульчилсан. Татвар төлөгч ******* ******* ******* ХХК (РД:)-ийн захирал ын ******* нь 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3, 59 дүгээр зүйлийн 59.2 дахь заалтад зааснаар тус компани нь нэг үүсгэн байгуулагчтай, нэг хувьцаа эзэмшигчтэй компани юм. Тус компани нь 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар татварын албанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдуулсан 23,250.00 төгрөгийн илүү, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан 8,274,454.45 төгрөгийн дутуу төлөлттэй. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтад Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж заасан байх тул үүсгэн байгуулагч, захирал Д.******* нь нас барсанаар ******* ******* ******* ХХК-ийг төлөөлөх этгээдгүй болсон. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх заалтад Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3 дахь заалтад ... хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд, гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж заасан тул Монголын нотариатчдын танхимд өвлөгчийн талаарх мэдээлэл авах хүсэлт гаргасан. Ингэхэд Монголын нотариатчдын танхимын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 702 дугаар албан бичигт регистрийн дугаартай, улсын бүртгэлийн 2011013102 дугаартай, ************** ******* ХХК-ийг *******ын // өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасныг Орхон аймгийн тойргийн нотариатч Ж.******* 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гарын үсгийн 12 дугаарт бэлтгэж гэрчилсэн байна гэж хариу ирсэн. ******* ерөнхий хуулийн 14 дүгээр зүйл 14.1 дэх заалтад Татвар төлөх үүрэг дараах тохиолдолд дуусгавар болно, 14.1.5 дахь заалтад нас барсан болон нас барсанд тооцсон татвар төлөгч хувь хүн нь өв залгамжлагчгүй, эсхүл өвлүүлэх хөрөнгөгүй нь шүүхээр тогтоогдсон бол татвар төлөгчийн татвар төлөх үүрэг дуусгавар болохоор хуульчилсан. Компаний тухай хуулийн 26 дугаар зүйл 26.2 дахь хэсэг шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана, 26.2.2 дахь заалтад нэг ч гишүүн үлдээгүй гэж тус тус заасан байх тул ******* ******* ******* ХХК нь нэг гишүүнтэй байсан бөгөөд тус гишүүн нь нас барснаар татан буулгах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймээс зохих хууль тогтоомжуудад заасны дагуу ******* ******* ******* ХХК-ийг татан буулгаж шийдвэрлэж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хүраамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгч ТӨҮГ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...******* ******* ******* ХХК нь т ХХК (хуучин нэрээр)-д сэлбэг материал нийлүүлэхээр 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2011/09-21 дугаартай 2/525-11 тоот гэрээ байгуулсан. Тус ийн газар уг гэрээний 5 дугаар заалтын дагуу 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1347 дугаартай төлбөрийн даалгавраар Орхон ХХБанкинд урьдчилгаа төлбөр 44,090 ам долларыг шилжүүлсэн. Гэвч ******* ******* ******* ХХК нь сэлбэг нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс тус ийн газарт 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 44,090.00 (дөчин дөрвөн мянга ер) ам.долларын авлага үүсээд байна.

т ХХК (хуучин нэрээр) нь дээрх компаниас учирсан хохирол болох төлбөрийг буцаан төлүүлэхээр удаа дараа шаардаж, Хуулийн хэлтсийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 130/155 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай, мөн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 130/226 дугаартай албан бичгийг тус тус хүргүүлсэн, мөн талуудын хооронд 2017 оны 09 дүтээр сарын 28-ны өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Авлага барагдуулах тухай протокол үйлдсэн боловч төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөхгүй байна.

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 519 дугаартай хариуцагч ******* ******* ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцсон шүүгчийн захирамж гарч, Дампуурлын тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.5-д заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн тул хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх шаардлагагүй гэж үзэж, тус ийн газарт учирсан хохирол болох 44,090.00 (дөчин дөрвөн мянга ер) ам.долларыг ******* ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү.. гэжээ.

3. Хэрэг гүйцэтгэгч А.Энхболдын дүгнэлтэд:

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШЗ2025/01304 дугаар захирамжаар Орхон аймгийн ******* хэлтсийн нэхэмжлэлтэй ************** ******* ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчээр томилогдож, шүүхээс өгсөн үүргийн дагуу Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар хүсэлт гаргагчийн И-Баланс цахим тайлангийн системд баталгаажсан санхүүгийн тайлангуудад Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 13-р зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан бүрдүүлбэрээр хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг гаргаж шүүх, зохигч нарт танилцуулж байна

НЭГ. ХАРИУЦАГЧИЙН САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДАЛ, ТҮҮНД ӨГСӨН ДҮГНЭЛТ, ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ТАЛААРХИ ДҮГНЭЛТ

а/ ************** ******* ХХК-ийн танилцуулга

************** ******* ХХК нь тоот регистртэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 11-р баг, Цагаан*******т, 7-р хороолол, 44-17 тоотод байрлаж ажиллахаар 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 1 гишүүнтэйгээр гадаад дотоод худалдаа, зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан. Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан болон УБЕГ-ын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаанд бүртгэгдсэн өөрчлөлтөөр:

      2017 оны 04 сарын 25-ны өдөр хувьцаа эзэмшигчээс овогтой ******* хасагдаж, овогтой ******* болж өөрчлөгдсөнийг

      20217 оны 03 сарын 21-ны өдөр Гүйцэтгэх захирлаар овогтой *******ыг тус тус бүртгүүлсэн байна.

Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь овогтой ******* /РД:/

Дүрмийн сангийн эзэмшил:

 

б / ************** ******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн үзүүлэлт:

Балансын зүйл

2013 он

2014 он

2015 он

1

Мөнгөн хөрөнгө

58,655,400.00

323,244,600.00

323,244,600.00

2

Дансны авлага

-

-

-

3

Татвар НДШ-ийн авлага

-

-

-

4

Бусад санхүүгийн хөрөнгө

-

-

 

5

Бусад авлага

-

-

-

6

Бусад хөрөнгө

-

-

-

7

Урьдчилж төлсөн зардал

-

-

-

8

Бараа материал

90,900,000.00

-

-

9

Эргэлтийн хөрөнгө

149,555,400.00

323,244,600.00

323,244,600.00

10

Үндсэн хөрөнгө

-

-

-

11

Хур/элэгдэл

-

-

-

12

Бусад үндсэн хөрөнгө

-

-

-

13

Урт хугацаат хөрөнгө оруулалт

-

-

-

14

Биет бус хөрөнгө

-

-

-

15

Эргэлтийн бус хөрөнгө

-

-

-

16

Нийт хөрөнгийн дүн

149,555,400.00

323,244,600.00

323,244,600.00

17

Дансны өглөг

-

-

-

18

Цалингийн өглөг

-

-

-

19

Богино хугацаат зээл

-

-

-

20

Урьдчилж орсон орлого

147,585,200.00

-

-

21

Нөөц /Өр төлбөр/

-

-

-

22

******* өр

90,200.00

90,200.00

90,200.00

23

Хүүгийн өглөг

-

-

-

24

НДШ-ийн өглөг

-

-

-

25

Бусад богино хугацаат өр төлбөр

-

-

-

26

Богино хугацаат өр төлбөрийн дүн

147,675,400.00

90,200.00

90,200.00

27

Урт хугацаат зээл

-

-

-

28

Бусад урт хугацаат өр төлбөр

-

-

-

29

Урт хугацаат өр төлбөрийн дүн

-

-

-

30

Өр төлбөрийн дүн

147,675,400.00

90,200.00

90,200.00

31

Эздийн өмч

1,000,000.00

1,000,000.00

1,000,000.00

32

Хурим-сан ашиг/алдагдал

880,000.00

322,154,400.00

322,154,400.00

33

Нэмж төлөгдсөн капитал

-

-

-

34

Тайлант ашиг, алдагдал

-

-

 

35

Эзний өмчийн дүн

1,880,000.00

323,154,400.00

323,154,400.00

36

Өр болон эзний өмчийн дүн

149,555,400.00

323,244,600.00

323,244,600.00

 

Өр төлбөр/өөрийн хөрөнгөд харьцуулсан харьцаа

7855.07%

0.03%

0.03%

 

в / ************** ******* ХХК-ийн орлогын тайлангийн үзүүлэлт

Балансын зүйл

2013 он

2014 он

2015 он

1

Борлуулалтын орлого

0.00

393,819,900.00

0.00

2

Бараа бүтээгдхүүний өртөг, зардал

0.00

72,545,500.00

0.00

3

******* өмнөх ашиг

0.00

321,274,400.00

0.00

4

Ашиг

0.00

321,274,400.00

0.00

 

г/ ************** ******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн төлбөрийн чадварын шинжилгээ

Нөхөлтийн коэффициент буюу эргэлтийн хөрөнгийн харьцаа:

Он

Эргэлтийн хөрөнгийн харьцаа

Эргэлтийн хөрөнгө

Богино хугацаат өр төлбөр

2013 он

0.010

149,555,400.00

147,675,400.00

2014 он

35.83

323,244,600.00

90,200.00

2015 он

35.83

323,244,600.00

90,200.00

 

Дүгнэлт: Эргэлтийн хөрөнгийн харьцаа нь эргэлтийн хөрөнгөөр богино хугацаат өр төлбөрийг барагдуулах чадвар, боломжийг харуулдаг. Эргэлтийн хөрөнгийн харьцаа 1.2 2.0-оос багагүй байвал зохистой гэж үздэг. Санхүүгийн тайлангуудад тусгагдсан эргэлтийн хөрөнгийн харьцаанаас тооцоход ************** ******* ХХК-ийн эргэлтийн хөрөнгийн харьцаа хэвийн, онолын зохистой үзүүлэлтээс илүү үзүүлэлт гарч байгаа нь өр төлбөрийг барагдуулах эргэлтийн хөрөнгө хангалттай байгааг илэрхийлж байгаа боловч үйл ажиллагаа нь бүрэн зогссон үйл баримт тогтоогдож байгаа нь өр төлбөрийг барагдуулах боломжгүй болохыг нотолж байна.

Төлбөр барагдуулах ойрын боломж буюу түргэн хөрвөх чадварын харьцаа:

Он

Мөнгөн хөрөнгө+Авлага /БХӨТ

Мөнгөн хөрөнгө

Авлага

Богино хугацаат өр төлбөр

2013 он

0.397

58,655,400.00

-

147,675,400.00

2014 он

3,583.64

323,244,600.00

-

90,200.00

2015 он

3,583.64

323,244,600.00

-

90,200.00

Дүгнэлт: Энэ үзүүлэлтүүд нь одоо байгаа мөнгө болон ойрын хугацаанд мөнгө болон хөрвөх төлбөрийн хэрэгслээр өр төлбөрийг барагдуулах чадварыг илэрхийлдэг. Энэ коэфициентийн утга 0.7 0.8 байх ёстой гэж үздэг. Энэхүү коэфициент нь эргэлтийн хөрөнгийн бүрэлдхүүн хэсгүүдийн хөрвөх чадварыг харгалзан тооцдог тул төлбөрийн чадварын талаар илүү бодитой дүгнэлтийг өгдөг үзүүлэлт юм. ************** ******* ХХК-ийн 2015 оны тайлан дахь харьцааны утга 3583.6 гарч байгаа нь эргэлтийн хөрөнгийн түргэн хөрвөх чадварын харьцаа хэвийн мэт харагдавч, мөнгөн хөрөнгө байхгүй болсон байгаа нь хүлээгдэж буй өр төлбөрийг төлөх төлбөрийн чадваргүй болохыг илэрхийлж байна.

 

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ:

Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ

Томъёо

2013 он

2014 он

2015 он

Бие даалтын коэффициент

ЭӨ/Нийт хөрөнгө

0.013

1.00

1.00

Зохицуулалтын коэффициент

ӨЭК /ЭӨ

(157.10)

0.00

0.00

Хараат байдлын коэффициент

ГК/ӨК

78.55

0.00

0.00

 

Бие даалтын коэффициент: Өөрийн капиталын оролцоо хангалттай их байх, доод хязгаар нь 0.5 - 0.6 буюу 50-60%-иас багагүй байх ёстой гэж үздэг. ************** ******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр 1.0 гарч байна. Энэхүү шинжилгээ нь компанийн хөрөнгийн эх үүсвэрийн нийт дүнд эзлэх өөрийн капиталын хувь хэмжээг илэрхийлэх ба санхүүгийн тогтвортой байдлыг илтгэдэг гол үндсэн загварын шинжилгээгээр зохистой үзүүлэлтээс илүү үзүүлэлттэй гарч байгаа нь санхүүгийн тогтвортой байдал алдагдаагүй, төлбөр авагчаас хамаарах хамаарал байхгүй болохыг илэрхийлж байна.

Зохицуулалтын коэффициент: Онолын зохистой харьцаа 0.2 0.5 байна. Энэ илтгэгч үзүүлэлтүүд тус компанийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр сөрөг утгатай буюу -157.1...0.00 гарч байгаа нь өөрийн эргэлтийн хөрөнгийн хувийн жин зохистой хэмжээнд хүрэхгүй, уг харьцаа бүрэн алдагдсан болохыг илэрхийлж байна.

Санхүүгийн хараат байдлын коэффициент: Онолын зохистой харьцаа 1.0-2.0 байдаг. ************** ******* ХХК-ийн санхүүгийн тайлангийн шинжилгээгээр 78.55.... 0.00 гарч байгаа нь компанийн нийт оруулсан хөрөнгө нь бүхэлдээ өөрийн эх үүсвэрээр санхүүжсэн капитал биш болохыг харагдуулж байна.

Дүгнэлт: Санхүүгийн тогтвортой байдлын хамгийн чухал шинж нь тухайн компанийн удаан хугацааны тогтвортой үйл ажиллагаа эрхлэх буюу төлбөрийн чадварыг илэрхийлэх гол үзүүлэлтийн нэг байдаг. Компанийн хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт юм. Дээрх санхүүгийн тогтвортой байдлыг тооцоолдог үндсэн 3 загвараар хийсэн шинжилгээнээс дүгнэхэд ************** ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдал алдагдсан, хэвийн бус цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж дүгнэж байна.

 

ХОЁР. ЕСӨНШИЖИР ЧУЛУУ ХХК-ИЙН ӨР ТӨЛБӨР

************** ******* ХХК-ийн 2013-2015 онуудын санхүүгийн тайлан тэнцэл, Орхон аймгийн ******* хэлтсийн нэхэмжлэл, татварын өрийн тооцооллоор:

 

Өр төлбөртэй байгууллага, иргэд

Өр төлбөрийн дүн

Үндэслэл

1

Орхон аймгийн ******* *******

8,274,454.45

******* тооцоолол

 

НИЙТ ДҮН

8,274,454.45

 

 

ГУРАВ. ТӨЛБӨРИЙН ЧАДВАРЫН ТАЛААРХ ДҮГНЭЛТ:

1.    ************** ******* ХХК-ийн 2013-2015 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, өр төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход төлбөрийн чадваргүй болсон үзүүлэлтүүд гарч байна.

2.      Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ************** ******* ХХК нь 2013 оноос өөрийн хөрөнгийн 7855.07%-тай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

3.      Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна.

4.      Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Мөн зүйл, хэсгийн "төлбөрийн чадваргүйд тооцно" гэдэгт хариуцагч банкин дахь харилцах болон тооцооны хадгаламжийн данс түүнчлэн өөрийн кассанд бэлэн мөнгөний хүрэлцээгүйгээс нэхэмжлэгчээс нийлүүлсэн буюу худалдсан бараа, бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний үнэ хөлс, мөн банк болон бусдаас олгосон зээлийг төлөх зэрэг зээл тооцооны харилцаанд хүлээсэн, өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаандаа биелүүлж чадахгүй байгааг ойлгоно гэж заасан байх тул хэрэг гүйцэтгэгч төлбөрийн чадварын шинжилгээг Монгол Улсын Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлал батлах тухай 343 дугаар тушаалын хавсралтын дагуу төлбөрийн чадварын иж бүрэн шинжилгээг ************** ******* ХХК-ийн санхүүгийн тайлангуудад хийж гүйцэтгэсэн болно.

ДӨРӨВ. ХАРИУЦАГЧИЙН ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ БОЛСОН ШАЛТГААН

************** ******* ХХК-ийн 2013-2015 онуудын санхүүгийн тайлангууд болон шүүхэд ирүүлсэн лавлагаа нотлох баримтуудад үндэслэн тус компанийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг дараахь нөхцөл байдал, үйл баримтаас болсон гэж дүгнэлээ.

1.  ************** ******* ХХК-ийн бусдад өгөх өглөг буюу өр төлбөрүүд 2013 онд 147,675,400 төгрөг, 2014 онд 90,200 төгрөг, 2015 онд 90,200 төгрөг болсон байх ба 2014 оноос үйл ажиллагаа нь бүрэн зогссон нь төлбөрийн чадваргүй болох, хүлээгдэж буй төлбөрийг барагдуулах боломжгүй болгох гол шалтгаан болсон байна.

2.  Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үйл ажиллагаа нь бүрэн зогссон нь ************** ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

 

ТАВ. УДИРДЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ДҮГНЭЛТ

************** ******* ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, захирал овогтой ******* нас барсан, компанийн үйл ажиллагаа зогссон байх тул тус компанийн ХХК-ийн төлбөрийн чадваргүй болсон шалтгааныг удирдлагын буруутай ажиллагаа холбоотой байсан эсэх дүгнэлт гаргах боломжгүй юм.

ЗУРГАА. ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖИЙН ДАГУУ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛУУД

Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа ************** ******* ХХК-ийн төлбөрийн чадвартай эсэх, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө болон мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор дараахь ажлуудыг гүйцэтгэсэн болно.

            2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 142/ШЗ2023/02612 дугаар захирамжаар холбогдох газруудаар лавлагаа, нотлох баримтуудыг гаргуулж хэрэгт авхууллаа. Үүнд:

 

          

Байгууллагын нэр

Албан тоотын огноо

Дугаар

Лавлагааны агуулга

Тайлбар

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагуудаас авсан лавлагаа

1

Улсын бүртгэлийн ерөнхий газар

2023-05-02

 

************** ******* ХХК-ийн өмчлөлд урьд болон өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна

 

2

Орхон аймгийн Улсын бүртгэлийн *******

2023-05-03

534

************** ******* ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагааг хавсралтаар хүргүүлэв

Хавсралт 2 хуудас

3

Автотээврийн үндэсний төв

2023-05-09

130

************** ******* ХХК-ийн нэр дээр өмнө болон 2023-05-09-ны өдрийн байдлаар тээврийн хэрэгсэл бүртгэлгүй байна

 

4

Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар

2023-05-04

225

************** ******* ХХК-ийн нэр дээр газар эзэмших, ашиглах эрх бүртгэлгүй байна.

 

5

Орхон аймгийн ******* *******

2023-05-05

01/225

******* тайлан, татвар төлөлт болон өрийн тооцооллыг хүргүүлэв

Хавсралт 25 хуудас

6

Орхон аймгийн Нийгмийн даатгалын *******

2023-05-01

413

************** ******* ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан ирүүлээгүй болно.

 

7

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих анги

2023-05-01

03/701

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй болно

 

Арилжааны банкнуудаас авсан лавлагаа

1

Голомт банк

2023-05-01

30/11-26

Данс эзэмшдэггүй

 

2

Хаан банк

2023-05-01

23/446

Данс эзэмшдэггүй

 

3

Төрийн банк

2023-05-02

29/474

Данс эзэмшдэггүй

 

4

Хас банк

2023-05-0

13/516

Данс эзэмшдэггүй

 

5

Капитрон банк

2023-05-02

690

Данс эзэмшдэггүй

 

6

Богд банк

2023-05-10

05/1678

Данс эзэмшдэггүй

 

7

Ариг банк

2023-05-05

610

Данс эзэмшдэггүй

 

 

ДОЛОО. ДАМПУУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 17-Р ЗҮЙЛД ЗААСАН ХУВААРИЛАГДАХ ЭД ХӨРӨНГИЙН ТАЛААР

Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 142/ШЗ2024/02612 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсний дагуу эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа, бусад нотлох баримтуудаар ************** ******* ХХК-д Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан Хуваарилагдах эд хөрөнгө байхгүй, мөн хуулийн 19-р зүйлд заасан Хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тогтоогдоогүй болно.

НАЙМ. НЭХЭМЖЛЭЛ, НЭХЭМЖЛЭГЧДИЙН ХУРАЛ, ХУРЛААС ГАРСАН ШИЙДВЭР

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ************** ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож Нэхэмжлэгчдийн анхны хурлыг 2025 оны 02 сарын 13-ны өдөр зарлан хуралдуулсан ба бүх нэхэмжлэлийн нийт шаардлагын дүнгийн 100.00%-ийн ирцтэйгээр хуралдаж хэлэлцсэн асуудлаа Дампуурлын тухай хуулийн 9-р зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмын дагуу шийдвэрлэсэн байна. Хурлаар:

1.      Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Хариуцагчийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг шүүхийн хяналт оролцоотойгоор биелүүлэхээр хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар;

2.      Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилуулахаар шүүхэд санал болгохыг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн 100% -ийн саналаар тус тус шийдвэрлэжээ.

 

 

 

 

 

ЕС. ДАМПУУРЛЫН ШИНЖИЛГЭЭ, ДҮГНЭЛТ

1.    Үндсэн үзүүлэлтүүд:

 

2013 он

2014 он

2015 он

АК/Нийт хөрөнгө

0.01

1.00

1.00

Хур ашиг/Нийт хөрөнгө

0.006

0.997

1.00

******* өмнөх ашиг/Нийт хөрөнгө

0.00

0.994

0.00

Эзний өмч/Өр төлбөр

0.01

3,582.64

3,582.64

Бор орлого/Нийт хөрөнгө

0.00

1.22

0.00

 

 

2.    Дампуурлын шинжилгээний загварууд:

1.    Альтманы 5 хувьсагчтай загвар ZA = 1.2X1+1.4X2+3.3X3+0.6X4+1.0X5

2.    Лисогийн 4 хувьсагчтай загвар ZL = 0.063X1+0.092X2+0.57X3+0.001X4

3.    Таффлерийн 4 хувьсагчтай загвар ZT = 0.53X1+0.13X2+0.18X3+0.16X4

4.    Беликовын 4 хувьсагчтай загвар ZB = 8.38X1+X2+0.054X3+0.63X4

5.    Лео Хао Сауны 2 хувьсагчтай загвар ZLH = 0.3872+0.2614X1+1.0595X2

Дампуурлын шинжилгээг тодорхойлох аргуудаас дээрх 5 загвараар ************** ******* ХХК-ийн төлбөрийн чадварын индексийг тооцож дампуурах магадлалын шинжилгээг хийхэд:

Он

ДАМПУУРЛЫН ШИНЖИЛГЭЭНИЙ ЗАГВАР

ZA

ZL

ZT

ZB

ZLHS

2013 он

0.031

0.001

0.009

0.119

0.397

2014 он

2,156.679

3.794

574.061

2,266.493

1.704

2015 он

2,152.181

3.737

573.882

2,266.439

1.704

Тайлбар

Z < 1.81

Z < 0.037

Z < 0.2

Z < 0.18

Z< 1.5457

Дампуурах магадлалгүй

Дампуурах магадлалгүй

Дампуурах магадлалгүй

Дампуурах магадлалгүй

Дампуурах магадлалгүй

Дүгнэлт. Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэффициентүүд онолын зохистой харьцаанаас илүү гарч байгаа нь ************** ******* ХХК дампуурах эрсдэл, магадлал байхгүй гэж харагдах боловч тус компанийн хувьд нэг ч гишүүн үлдээгүй, үйл ажиллагаа нь бүрэн зогсож, цаашид сэргэх хууль зүйн боломжгүй болсон байгаа нь дампуурах магадлал эрсдлийг бий болгож байна гэж дүгнэлээ.

 

АРАВ. ЕСӨНШИЖИР ЧУЛУУ ХХК-ИЙГ ДАХИН ХӨРӨНГӨЖҮҮЛЭХ, ЭСХҮЛ ДАМПУУРСАНД ТООЦОЖ ТАТАН БУУЛГАХ ЭСЭХ ТАЛААР САНАЛ, ДҮГНЭЛТ

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл ... хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно.

Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ************** ******* ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ************** ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна.

Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35 38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй болно... гэжээ.

 

4. Хэрэгт хүсэлт гаргагчаас: Орхон аймгийн ******* хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01/650 дугаартай итгэмжлэл /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-4/, Татвар төлөгчийн гэрчилгээ, татвар төлөгчийн маягт ТБ-01 /хх-5/, Татвар төлөгч хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-6/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /хх-7/, Монголын нотариатчдын танхимын 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 702 дугаартай лавлагааны хариу ирүүлэх тухай албан тоот /хх-8/, Орхон аймгийн ******* хэлтсийн даргын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 01/170 дугаартай итгэмжлэл /хх-137/ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн 2011013102 дугаартай, тоот регистрийн дугаартай ************** ******* ХХК-ийн Богд банк, Хаан банкны Орхон салбар, Хас банкны Орхон салбар, Худалдаа хөгжлийн банкны Орхон салбар, Голомт банкны Орхон салбар, Капитал банкны Орхон салбар, Капитрон банкны Орхон салбар, Төрийн банкны Орхон салбаруудаас харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, дансны үлдэгдлийн талаарх тодорхойлолт, Орхон аймгийн Улсын бүртгэлийн *******, Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тус компанийн өмчлөлд газар болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, Авто тээврийн үндэсний төв болон Орхон аймгийн Авто тээврийн төвөөс компанийн өмчлөлд тээврийн хэрэгсэл байсан, байгаа эсэх талаарх лавлагаа, Орхон аймгийн ******* хэлтсээс ************** ******* ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, татварын улсын байцаагчийн акт тавигдсан эсэх талаарх лавлагаа, Ашигт малтмал, газрын тосны газраас ************** ******* ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаарх лавлагаа, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ************** ******* ХХК-иас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх ************** ******* ХХК-ийн бусдаас авах авлагатай эсэх талаарх лавлагаа, Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ************** ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан байна.

 Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. ************** ******* ХХК-ийг татан буулгах үндэслэлтэй байна. Харин т ТӨҮГ-ын ************** ******* ХХК-д холбогдуулан гаргасан 44 090 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* ******* хүсэлтийн үндэслэлээ, ************** ******* ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр гадаад, дотоод худалдаа, зуучлал эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж, Орхон аймагт гадаад, дотоод худалдаа, зуучлалын ажлыг гүйцэтгэж байсан. Тус компанийн үүсгэн байгуулагч, хувь эзэмшигч ын ******* нь 2018 онд нас барснаас хойш өвлөх эрхтэй этгээдээс өвлөх хүсэлт гаргаагүй, 2018 оноос ************** ******* ХХК-г төлөөлөх этгээдгүй болж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Иймд ************** ******* ХХК-д үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгт заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хүсэлт гаргагчийн тайлбараар дараах байдал тогтоогдов.

 ************** ******* ХХК нь 2010 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлийн 2011013102 дугаартай, тоот регистерт бүртгүүлж, 1 үүсгэн байгуулагчтай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь гадаад, дотоод худалдаа, зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1 000 000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдсан байх ба компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь ын ******* болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

 Шүүх Орхон аймгийн ******* хэлтсийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 312/ШЗ2025/00519 дугаартай шүүгчийн захирамжаар ************** ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар нэхэмжлэгчид нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарласны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр т ТӨҮГ нь шүүхэд нэхэмжлэл ирүүлсэн байна.

 Шүүхээс Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоолгохоор хэрэг гүйцэтгэгчээр А.Энхболдыг томилсон, хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ 2025 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргаж, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлж, уг дүгнэлттэй хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч нар танилцсан байна.

4. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд: ************** ******* ХХК-ийн дампуурлын хэргийн материалд тус компанийн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн ************** ******* ХХК нь 2013 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ************** ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 5. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу ************** ******* ХХК, хэрэг гүйцэтгэгчийн хэн аль нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө гэж зааснаар зохигчдын хэн аль нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш ************** ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

 6. Тус компанийн шүүхэд ирүүлсэн 2013-2015 оны санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтуудаас тооцож үзэхэд компанийн өр төлбөр 147 855 800 төгрөг болж өөрийн хөрөнгийн 78.55%...0.00%-тай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна.

Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ************** ******* ХХК нь 2013 оноос өөрийн хөрөнгийн -7855.07%-тай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон гэж дүгнэж байна.

 

7. Түүнчлэн тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, компанийн захирал ын ******* нь 2018 онд нас барсан бөгөөд түүнээс хойш буюу 2018 оноос хойш ************** ******* ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон, компанийг гэр бүл болон үр хүүхдүүдээс нь өвлөн аваагүй байна.

8. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу ************** ******* ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

9. Хариуцагчийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд т ТӨҮГ нь 2011 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2011/09-21 дугаартай гэрээнээс үүссэн үүргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзлээ.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймгийн ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан ************** ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц ************** ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Энхболдод шилжүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч т ТӨҮГ-ын ************** ******* ХХК-д холбогдуулан гаргасан 44,090 ам.доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 917 449 төгрөгийг Төрийн сангаас гаргуулан нэхэмжлэгч т ТӨҮГ-д буцаан олгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Орхон аймгийн ******* ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА