| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00394/И |
| Дугаар | 312/шш2025/00639 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 312/шш2025/00639
| 2025 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 312/ШШ2025/00639 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Юнескогийн *******-28 МПМ цогцолбор ******* ******* ХХК /РД:*******, утас: *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 22-р баг, *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, /РД:ЧВ8101*******68/, /утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 954 413 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч. нь ******* *******-тай 2020 оны 02 сарын 07-ны өдөр 140000544995 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99360158 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. Ч. нь уг гэрээний үндсэн дээр 20******* оны 02 сарын 16-ны өдөр 550,000 төгрөгийг сарын 3,0%-ын хүүтэй, 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй. ******* *******-ын зүгээс Ч.аас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг шаардахад 2024.04.24-ний өдөр 50,000 төгрөг төлсөн бөгөөд түүнээс хойш огт төлж барагдуулаагүй байна. 2025.01.21-ны өдрийн байдпаар Ч.ийн үндсэн зээлийн үлдэгдэл 550,000 төгрөг, 20******* оны 02 сарын 16-ны өдрөөс 2025 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэлх 677 хоногийн зээлийн хүү 375,037 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,376 төгрөг нийт 954,413 төгрөг байна. Ч. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул ******* *******" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 954,413 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... Мобифинаис *******" ХХК нь хариуцагч Ч.аас зээлийн гэрээний үүрэгт 954 413 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаарддага болох 954 413 төгрөгийг ******* *******-ийн Хаан банк дахь 5077152*******3 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* *******" ХХК нь хариуцагч Ч.ид холбогдуулан 954 413 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сугармаа нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 456 төгрөгийн 13 728 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* *******" ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, 74.3, 74.4, 1******* дугаар зүйлийн 1*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* *******" ХХК нь хариуцагч Ч.аас 954 413 гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 456 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 13 728 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* *******" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА