| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00362/И |
| Дугаар | 312/шш2025/00640 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 312/шш2025/00640
2025 04 14 312/ШШ2025/00640
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, жигжиджав, 9/1, 8-н давхарт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг *******-******* тоот хаягт оршин суух, Боржигон овогт ******* ******* /регистрийн дугаар: ФЖ921127*******, утас: , /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 625 535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ч.******* нь 2023 оны 12 сарын 11-ний өдөр ЗГ2321548Х дугаартай Зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 799,900.00 төгрөгийн зээлийг сарын 3.5%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-01-23-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 187 хоногзөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь зээлийн төлбөрт 500,000.00 төгрөгийн төлөлт хийсэн байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ч.******* -с үндсэн зээл: 498,328.68 төгрөг, зээлийн хүү 114,110.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,095.98 төгрөг, нотариатын зардал 12,000.00 төгрөг, нийт 625,535.24 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5 дахь заалтад "...Зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө. Үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн тооцно..." гэж заасны дагуу тооцов. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь здалтад ...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албепны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ...гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Ч.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Миний бие ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилж байгаа 625,535.24 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн сар бүр 200,000 төгрөгөөр төлнө... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.*******т холбогдуулан 625,535.24 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 625,535.24 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул хариуцагчийн зөвгөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 625,535.24 төгрөгийг хариуцагч Ч.******* төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,416 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******оос 9,708 төгрөг, төрийн сангаас 9,708 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Монибокс ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА