| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 312/2025/00318/И |
| Дугаар | 312/шш2025/00642 |
| Огноо | 2025-04-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 312/шш2025/00642
| 2025 оны 04 сарын 14 өдөр | Дугаар 312/ШШ2025/00642 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, Сүхбаатарын талбай 5, ******* *******ны төв байранд байрлах ******* ******* ХК /РД:207577, утас: *******, *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 15-р баг, ******* ******* гудамж, 09 тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/, /утас:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 116 741 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... овогтой нь 2023-09-20-ны өдөр 379892******0499 тоот СU Вертуал кредит картын гэрээг цахимаар байгуулж 100,000.00 төгрөгийн "Сэнтрал Экспресс Си Ви Эс" ХК-ийн дэлгүүрүүдээс худалдан авалт хийх зориулалттай 24.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай вертуал /биет бус/ картыг авч ашигласан. Гэрээний хугацаа 2025-09-30-ны өдөр дуусах боловч 114,706.03 төгрөгийг 5 сар хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:
|
| Олгосон/Бодогдсон | Төлсөн | Үлдэгдэл |
| Үндсэн төлбөр | 832,816.00 | 732,837.65 | 99,978.35 |
| Хүү | 16,777.10 | 3,319.65 | 13,457.45 |
| Хугацаа хэтрүүлсэний хүү | 3,555.87 | 250.01 | 3,305.86 |
| Шимтгэл | 0.00 | 0.00 | 0.00 |
| ниит | 853,148.97 | 736,407.31 | 116,741.66 |
... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... ******* ******* ХК нь хариуцагч Л.******* зээлийн гэрээний үүрэгт 114,706.03 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаарддага болох 114,706.03 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж. хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан 114,706.03 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ хэдийд ч татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн 2, 275 төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2, 74.3, 74.4, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Ц.аас 114,706.03 гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 2, 275төгрөгийг төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА