| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугар Болортуяа |
| Хэргийн индекс | 1702001350086 |
| Дугаар | 2024/ДШМ/422 |
| Огноо | 2024-04-10 |
| Зүйл хэсэг | 263.2., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2024/ДШМ/422
2024 4 10 2024/ДШМ/422
Э.П, Э.З, Ж.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Билгүүжин,
хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттөмөр,
шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Д.Оросоо,
шүүгдэгч Э.Згийн өмгөөлөгч Т.Баясгалан,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1134 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Д.Оросоо нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.П, Э.З, Ж.Т нарт холбогдох эрүүгийн 1702001350086 дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Подгор овгийн Э.П, 1980 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Увс аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ус хангамжийн инженер мэргэжилтэй, “Оршил” ХХК-д инженер ажилтай, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт ................ тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо .................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................../;
2. Подгор овгийн Э.З, 1973 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Увс аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 2, хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,/РД:.........................../;
3. Хөхий хошууны анчин овгийн Ж.Т, 1980 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Увс аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ....................тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо ..................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./;
Шүүгдэгч Э.П нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байхдаа Э.З, Ж.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан, өөрийн төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан /гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдан болон түрээслүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж/ Сүхбаатар дүүрэгт байрлах “Union building” объектод оффисын 300 м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,
шүүгдэгч Э.З нь Ж.Т болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байсан Э.П нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн,
Э.Пын албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан, төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон” ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан /гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдан болон түрээслүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Union building” объектод оффисын 300 м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Түмэн наяд хайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилуулж, түрээсийн гэрээг давхар байгуулан, гарын үсэг зурж, мөнгийг шилжүүлэн авч хамтран оролцсон,
шүүгдэгч Ж.Т нь Э.З болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байсан Э.П нартай урьдчилан үсгэн тохиролцож бүлэглэн, Э.Пын албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар 20-ны өдөр үүсгэн байгуулсан, төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон “ ХХК-аас 2016 оны 6 дугаар 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан /гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдан болон түрээслүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Union building” объектод оффисын 300 м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр 2016 оны 5 дугаар 20-ны өдөр “Түмэн наяд хайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар Э.Зг томилон, түрээсийн гэрээг давхар байгуулах боломжийг олгон хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Э.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, Э.З, Ж.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Пыг “бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн”, шүүгдэгч Э.З, Ж.Т нарыг “бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Пыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16.800.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Э.Зг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.400.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ж.Тыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 56 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.440.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 5 хавтас санхүүгийн баримтыг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Э.Пын өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 30 дугаар гудамжны 380 тоотод байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2202005862 дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн Ү-2202012904 дугаартай хувийн орон сууц зэргийг битүүмжилсэн 2021 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 18 дугаар прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох, шүүгдэгч нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, Э.З, Ж.Т нарт оногдуулсан торгох ялыг тус тус 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, Э.З, Ж.Т нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, Э.З, Ж.Т нарт оногдуулсан эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.П, түүний өмгөөлөгч Д.Оросоо нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Оросоо гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор “Э.П нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Ж.Тын нэр дээр үүсгэн байгуулсан, өөрийн төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон” ХХК-с сарын 4.000.000 төгрөгөөр түрээсэлсэн талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар түрээсийн гэрээ байгуулж Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт их хэмжээний хохирол учруулан ...шинжээчийн дүгнэлт, дансны хуулга зэргээр тогтоосон" байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хэрэгт “Түмэн наяд хайрхан” ХХК болон “Эмон” ХХК-ийн хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 25, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээ, мөн “Түмэн наяд хайрхан” ХХК болон “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-ийн хооронд байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн түрээсийн гэрээнүүд авагджээ. Хэргийн үйл баримтаас үзвэл “Түмэн наяд хайрхан” ХХК нь “Эмон” ХХК-тай байгуулсан 2016 ны 6 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу “Эмон” ХХК-д түрээсийн төлбөрт 48.000.000 төгрөг төлсөн нь санхүүгийн баримтаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээний дагуу түрээсийн төлбөрийг шилжүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж үзэхээр байна.”
“Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан” буюу 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын: 1.3-т “улсын төсвөөс санхүүжилт авдаг болон аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгууллага, хороо, төсвийн удирдах албан тушаалтан” гэж заасан байх тул Э.П нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын хувьд төрийн албан тушаалтан мөн байна. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.” гэж Э.Пыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газар нь өөрийн байргүй, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн байдаг бөгөөд өмнөх түрээсийн байрны орчин нөхцөл муу, агааржуулалт байхгүй, автомашины зогсоол байхгүй зэрэг нөхцөл шалтгаанаас шинээр өөр байр, оффис түрээслэх болсон. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл нь өмнөх хуучин түрээсийн байрыг 1 м.кв талбайг 25.000 төгрөгөөр тооцож түрээсэлдэг байсан бөгөөд одоогийн түрээсэлж байгаа байрны 1м.кв талбайг мөн 25.000 төгрөгөөр тооцон түрээсэлж байгаа болно. Эдгээр байр нь ижил нөхцөл орчин, шаардлагатай юм. Тус Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл гэх байгууллага нь шинээр ажлын байр, оффис түрээслэхдээ “Түмэн наяд хайрхан” ХХК-тай оффисын байр түрээслэх гэрээ байгуулахдаа/ түрээсийн байрны судалгааг хийсэн бөгөөд тус байгууллагын эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга Доржбат, нягтлан Эрдэнэчимэг, нярав, жолооч Чулуунбат нарын бүрэлдэхүүнтэй түрээсийн байрны судалгааг хийж гүйцэтгэсэн байдаг. Уг судалгааны явцад оффисын байр түрээслүүлэх дөрвөн байгууллага санал ирүүлсэн байдаг бөгөөд үүнд “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн санал болгосон Эмон бизнес төвийн байр багтсан байсан болно. Иймд зөвлөлийн хурлаар түрээсийн байрны судалгааг хэлэлцэж, эдгээр санал ирүүлсэн дөрвөн байгууллагаас хамгийн бага үнэтэй, автомашины зогсоол сайтай, орчин нөхцөл боломжийн гэж үзэж “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн санал болгосон “Эмон бизнес” төвийн байрыг сонгож түрээсийн гэрээ байгуулж, түрээслэхээр шийдвэрлэсэн шийдвэр гарсан байдаг. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн өмнө түрээсэлж үйл ажиллагаагаа явуулж байсан “Хорол титэм” ХХК-ийн Зар мэдээ сонины байрны м2 нь 25.000 төгрөг, одоо түрээсэлж байгаа “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн Эмон бизнес төвийн байрны м2 нь мөн 25.000 төгрөг байдаг. Иймд одоо түрээсэлж буй байрны м2-ийн үнэ өмнө түрээсэлж байсан м2-ийн үнэтэй адил, үнийн зөрүүгүй, бодит хохирол байхгүй юм. Мөн түрээсийн байр, түрээсийн төлбөрийн асуудлаар Хөрөнгө үнэлгээний компаниар тухайн үеийн түрээсийн зах зээлийн үнэлгээ хийгдсэн байдаг, уг үнэлгээгээр тухайн байршилд /Эмон бизнес төвийн байрны/ тухайн цаг үеийн байдлаар оффисын байрны м2-ын үнэлгээ 25.000-30.000 төгрөгөөр үнэлэгдсэн байдаг болно. Э.П нь дангаар шийдвэр гаргаагүй, дангаар шийдвэр гаргах боломжгүй, “Түмэн наяд хайрхан” ХХК болон тус компанитай түрээсийн гэрээтэй Эмон бизнес төвийн байрыг санал болгоогүй, уг түрээсийн байрны асуудал нь дээр дурдсан холбогдох хүмүүсийн судалгааны үндсэн дээр, зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, дэмжигдэж олонхын саналаар нээлттэй шийдвэрлэгдсэн, мөн түрээсийн зөрүү төлбөр, бодит хохирол байгууллагад огт байхгүй бөгөөд холбогдох журмын дагуу санал ирүүлсэн компаниудаас шаардлага хангаж байгаа компанитай гэрээ байгуулсан. Иймд энэ асуудалд Э.П нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөрийн төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон” ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан, Сүхбаатар дүүрэгт байрлах “Union building” объектод оффисын 300м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл байхгүй юм. Түрээсийн байрны асуудалтай холбоотой дээрх зөвлөлийн хурлын шийдвэр нь зөвлөлийн бусад асуудалд багтаж хэлэлцэгддэг, хурлын тэмдэглэлээр баталгааждаг болно. Иймд энэ хэрэгт тус зөвлөлийн дээрх хурлын тэмдэглэлийг нотлох баримтаар авч, тус хуралд оролцсон гишүүдээс түрээсийн байрны шийдвэрийн талаар асууж тодруулах, Э.П нь дээрх “Түмэн наяд хайрхан” ХХК болон тус компанитай түрээсийн гэрээтэй Эмон бизнес төвийн байрыг санал болгосон эсэх, тус компанитай түрээсийн гэрээ байгуулах шийдвэрийг зөвлөлийн хурлаар хэлэлцсэн эсэх, түрээсийн байрны судалгаа хийсэн эсэх, түрээсийн байрны үнийн дүнгийн харьцуулалт, судалгаа зэргийг асууж тодруулж, гэрчийн мэдүүлэг авч, бодит үйл баримт. нөхцөл байдлыг нарийн зөв тогтоох шаардлагатай бөгөөд бид энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорт зөвлөлийн хурлын шийдвэр, тэмдэглэлийг нотлох баримтаар гаргуулах, зөвлөлийн хуралд оролцсон гишүүдээс энэ талаар гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан болно. Шүүгдэгчийн эрх зүйн байдал, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой үйл баримт, нотлох баримтыг тэнцвэртэй, бүрэн цуглуулаагүй байхад шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсан байдаг бөгөөд уг дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн, үндэслэлгүй дүгнэлт юм. Учир нь бодит үйл баримтын хувьд “Эмон” ХХК болон “Түмэн наяд хайрхан" ХХК-ийн хооронд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр огт гэрээ байгуулагдаагүй гэдэг бөгөөд гэтэл хэрэгт “Эмон” ХХК болон “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэх 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн, нотлох баримтын шаардлага хангахгүй, эх хувь биш, хуулбар /хар/ гэрээ авагдсан байдаг. Уг байгуулагдсан гэх гэрээний эх хувь байдаггүй бөгөөд мөн дээрх хоёр компанийн аль алинаас гарч ирээгүй болно. Уг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэх гэрээнд түрээсийн байрыг гуравдагч этгээдэд дамжуулан түрээслэхийг хориглоно гэх заалтыг нэмж бичсэн байдаг. Энэ нь бодит байдал дээр боломжгүй асуудал юм. Учир нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл нь зөвлөлийн хурлаар түрээсийн гэрээ байгуулахаар шийдвэрлэгдсэн, сонгогдсон “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн санал болгосон “Эмон” ХХК-ийн байрыг түрээслэхээр 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр “Түмэн наяд хайрхан” ХХК тай түрээсийн гэрээ байгуулж, түрээсийн байрандаа буюу “Эмон” ХХК-ийн байр, оффист нүүн орж, байгууллагын нэр хаяг байршуулж, хаалга болон түрээсийн байрны гаднах самбарт нэгдсэн журмаар “Эмон” ХХК-д өөрт нь захиалж, байгууллагын нэр хаягаа байршуулсан байдаг. Иймд “Эмон” ХХК нь өөрийнх нь байр оффист Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл гэдэг байгууллага түрээсээр байрлаж, үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг мэдсээр байж 14 хоногийн дараа уг түрээсийн оффисыг “Эмон” ХХК нь “Түмэн наяд хайрхан” ХХК-д түрээслэх түрээсийн гэрээ байгуулах боломжгүй юм. Иймд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэх гэрээ нь бодит байдал дээр хоёр компанийн хооронд огт байгуулагдаагүй, хуурамч гэрээ юм. Уг байгуулагдсан гэх хуурамч гэрээг хэрэгт “Эмон” ХХК болон “Түмэн наяд хайрхан” ХХК-иас гаргаж өгөөгүй байдаг бөгөөд тус хоёр компанид огт ажилладаггүй, хамааралгүй этгээд болох Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн нарийн бичгээр ажиллаж байсан ажилтан хуурамчаар үйлдэж АТГ-т гаргаж өгсөн байж болзошгүй үйл баримт байдаг. Иймд энэ талаар мөн тодруулж, уг байгуулагдсан гэх гэрээ нь бодит байдал дээр дээрх хоёр компаниудын хооронд байгуулагдсан эсэх, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэх гэрээнд зурагдсан хүмүүсийн гарын үсгүүд жинхэнэ эсэх, гарын үсгийг дуурайлгаж зурж, гэрээг хуурамчаар үйлдсэн эсэхийг үнэн зөвөөр тогтоолгох шаардлагатай байсан бөгөөд шинжээчийн дүгнэлт нь өөрөө шинжилгээний объектын шаардлага хангахгүй, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэх гэрээ эх хувь биш, хуулбар, хар бичвэртэй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэрээнд үндэслэж хийгдсэн тул уг шинжээчийн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй, Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэстэй. Иймд Э.Пын зүгээс уг шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй, зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ асуудлаар дахин шинжээч томилуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гомдол, хүсэлт гаргасан боловч мөрдөгч, прокурор хүсэлтийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан байдаг болно. Шүүхээс дүгнэлт хийхэд онцгой ач холбогдолтой нотлох баримт, баримт сэлт зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ дурдаагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.”, 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсан бөгөөд шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй, Э.Пыг буруугүйг нотлох баримт, зөвлөлийн хурлын шийдвэр, тэмдэглэл, шаардлагатай гэрчийн мэдүүлэг зэргийг огт аваагүй, хэргийн бодит үйл баримт, нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай ажиллагааг хийгээгүй, Э.Пыг буруутай мэтээр илт нэг талыг баримтлан, яллах талын нотлох баримтыг илт цуглуулж, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан тул Э.Пт холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Пыг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед би туслахаа “ажлаа хийхгүй тасалж яваад байна” гэж сануулж байгаад ажлаас нь халсан. Гэтэл туслах маань өс хонзонгийн сэдлээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн байгуулсан гэрээг Авлигатай тэмцэх газарт өгсөн байсан. Тухайн гэрээг жинхэнэ эсэхийг шалгуулахаар миний бие прокурорын шатанд “шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү” гэж хүсэлт гаргасан боловч хүсэлтийг минь огт хангаагүй. Гэтэл тухайн гэрээг үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан. Хуурамч байж болзошгүй гэрээнд үндэслэж тооцоо хийсэн тул тухайн тооцоо бүхэлдээ буруу байна. Гэрээг үзвэл данснаас данс руу шилжүүлсэн мөнгийг гэрээнд хамаарахгүй гэж шинжээч хасаж тооцсон. Мөн бэлэн мөнгөний баримтаар баталгаажсан баримтыг хасаж тооцсон. “Түмэн наяд хайрхан” ХХК, “Эмон” ХХК-ийн нягтлангууд нь хоорондоо 71.000.000 төгрөгийн тооцоо нийлсэн акт үйлдсэн. Үүнийг шинжээчид авч хэлэлцээгүй. Гэрээг байгуулахдаа ажлын хэсэг байгуулж судалгаа хийсний үндсэн дээр зөвлөлийн хурлаар оруулж, шийдвэр гаргасан. Гэрээг зөвхөн зөвлөлийн дарга баталгаажуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, гэрээг баталгаажуулсан хүн нь би боловч шийдвэрийг хамтдаа гаргасан. Зөвлөлийн гишүүд бүгд байгаа. Эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч өгнө үү гэж миний бие удаа дараа хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг минь хүлээж аваагүй. ...” гэв.
Шүүгдэгч Э.Згийн өмгөөлөгч Т.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр болж, Э.Зг гэм буруутайд тооцсон байдаг. Үүний дараа 5 хоногийн завсарлага авч, шийтгэх тогтоол 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гарсан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар мэтгэлцсэн. Анхан шатны шүүхийн шүүгч “Улсын Дээд шүүхийн тогтоолд зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй” гэж тайлбарласан атлаа энэ талаар шийтгэх тогтоолд огт дүгнээгүй. 2023 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол” шүүгч хэргийг түдгэлзүүлнэ гэж, мөн хуулийн 34.17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Үндсэн хуулийн цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ.” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, хуулийг хэрэглэж байгаа шүүх тэр тусмаа шүүгч маш мэдрэг байх ёстой. Гэтэл анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд ноцтойгоор нөлөөлж болохуйц зүйлийг анхаарахгүйгээр орхигдуулсан. Анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын асуудлыг ярьж байхад бид хөөн хэлэлцэх хугацааны талаар ярьж байсан. Гэмт хэрэг 2016 оны 6 дугаар сард эхэлж, 2017 оны 3 дугаар сард дуусгавар болсон. 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байх хугацаанд эхлээд үргэлжлээд дуусчихсан гэмт үйлдэлтэй холбоотой харилцаа байгаа тул хөөн хэлэлцэхтэй холбоотой асуудал зайлшгүй яригдана. Хэдийгээр Улсын Дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоол гарсан байгаа боловч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Солонгоогийн үүсгэсэн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар цэцийн гишүүний тогтоол байгаа. Улсын Дээд шүүхийн шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан үүссэн байгаа. Өнөөдрийг хүртэл энэ маргаан шийдэгдээгүй байгаа. Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаанд тогтоолыг ашиглаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх ёстой байсан. Энэ бол шүүгчид эрх болгосон зохицуулалт биш юм. Харин түдгэлзүүлнэ гэсэн хуулийн тодорхой диспозиц байгаа учраас дээрх хуулийн заалт байгаа тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал дээр маргаж байгаа тохиолдолд зайлшгүй үүнийг түдгэлзүүлж шийдвэрлэх байсан. Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баттөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн /одоо хороо болсон/ хуулийн мэргэжилтэн буюу захиргаа удирдлагын газрын ахлах мэргэжилтнээр ажилладаг. Уг байгууллагад 2014 оны 6 дугаар сараас эхэлж ажилласан. Өөрөөр хэлбэл, Э.Пыг ажиллаж байх хугацаанд ажиллаж байсан. Байр байршлын асуудлын нэршлийн асуудал яригдаж байна. Тухайн түрээсэлсэн байр минь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байдаг “Union building” төвийн 5 давхарт манай байгууллага түрээсээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Түрээсийн гэрээ хийгдэх асуудалтай холбоотой м.кв-ын зөрүү дээрээс дамжуулан түрээслэх гэрээ байгуулсан. Миний бие тухайн үед зарлагдсан бүх шүүх хуралдаанд оролцож байсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн газрын нэршлийн тухайд техникийн шинжтэй алдаа гарсан талаар тэмдэглэлд тусгагдан байгаа. Нэршил энэ хэрэгт төдийлөн ач холбогдолгүй. “Эмон” ХХК болон “Түмэн наяд хайрхан” ХХК нарын хооронд байгуулсан гэрээ хуурамч байсан гэж яригддаг. Уг гэрээ нь 7.500.000 төгрөгөөр хийгдсэн. Даргын туслах, хорооны хурлын нарийн бичгээр Баяраа гэж хүн ажиллаж байсан. Энэ хүн ажлаасаа чөлөөлөгдөхдөө хуурамч гэж яригдаад байгаа гэрээг Авлигатай тэмцэх газар болон Барилга хот, байгуулалтын яамд өгсөн. Барилга хот, байгуулалтын яам нь манай салбарын дээд байгууллага тул хоорондоо харилцдаг. Тухайн үед бид Барилга хот, байгуулалтын яам руу эхэлж үйл ажиллагааны төсвийнхөө саналыг хүргүүлж Засгийн газраар батлуулдаг байсан. Үүний дагуу Барилга хот, байгуулалтын яамнаас зохицуулах зөвлөлд аудитын шалгалт хийгдсэн. Тухайн хуурамч гэх гэрээг Захиргаа удирдлагын дарга Доржбат гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлсэн байдаг. Хавтаст хэргийн 24-25 дугаар талд авагдсан гэрч Доржбатын мэдүүлэгт “Байр нь “Эмон” ХХК-ийн байр учраас тэдний компанитай гэрээ хийх байх гэж бодсон. Гэтэл “Түмэн наяд хайрхан” ХХК-тай 1 м.кв-ыг нь 25.000 төгрөгөөр бодож сард 7.000.000 гаруй төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан байсан. Гэрээг би менежертэй байгуулж, зөвлөлийн дарга Э.Паар батлуулсан” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, тухайн гэрээний зөрүүнээс үүссэн асуудал хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар тогтоогдсон. ...” гэв.
Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр эхэлж, 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр дууссан. Өөрөөр хэлбэл, 7 жилийн өмнө гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн нь тодорхой болсон. Мөн “Union building” гэж техникийн шинжтэй алдааны талаар тайлбарлаж байна. Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд энэ асуудал яригдсан. Шүүхээс “энэ бол техникийн шинжтэй алдаа байх тул гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтой” гэж тайлбарласан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “анхан шатны шүүх шударга бусаар шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд “Union building” гэж техникийн шинжтэй алдаа гаргасан. Энэ нь хуульд зааснаар техникийн шинжтэй алдаа болно. Нэгэнт “Эмон” ХХК-ийн байрыг түрээсэлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Техникийн шинжтэй алдааг анхан шатны шүүх шударга бусаар шийдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээг хуулбар, хуурамч гэсэн агуулга яригддаг. Тухайн гэрээ хуурамч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, шинжээчийн дүгнэлт, санхүүгийн баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр “Эмон” ХХК болон “Түмэн наяд хайрхан” ХХК-ууд нь 7.500.000 төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, хохирлын тухайд объектоос хууль бусаар гарсан мөнгө буюу нийт зохицуулах зөвлөлөөс 94.500.000 төгрөг гаргаж, үлдэх хохирлыг шүүхийн шатанд төлсөн байдаг. Төр 4.000.000 төгрөгийн түрээсийн гэрээг байгуулах ёстой атал өөрийн төрсөн эгч Э.З болон багын найз Ж.Т нараар дамжуулж компаниар авсан үйл баримт юм. Авлигын эсрэг хуулийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх гэсэн үндсэн зарчмуудыг зөрчсөн. Өмгөөлөгчийн зүгээс “байгууллагад тус болох зорилготой байсан” гэж тайлбарлаж байна. Энэхүү үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй. Хэрэв үнэхээр байгууллагад тус болох зорилготой байсан бол зохицуулах зөвлөл “Эмон” ХХК-тай 4.000.000 төгрөгийн гэрээ байгуулах ёстой байсан. “Түмэн наяд хайрхан” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Тухайн компанийн хувийн хэргээс үзэхэд ганцхан зохицуулах зөвлөлтэй гэрээ байгуулсан байдаг бөгөөд өөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байдаг. Үүнээс дүгнэхэд тухайн гэрээг байгуулахын тулд тус компанийг байгуулсан үйл баримт тогтоогдож байна. Мөн тухайн зөвлөлийн статус тодорхой бус байдаг. 2011 онд батлагдаж 2012 онд хэрэгжиж эхэлсэн Хот суурины ус, хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн зарчим нь төрийн чиг үүрэг хэрэгжүүлэх буюу от, суурины хэрэглэгчийг стандартын шаардлагад нийцсэн цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах, цэвэрлэх зориулалттай инженерийн барилга байгууламжийг өмчлөх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь төрийн байгууллага юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.
1. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
2. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Э.П нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байхдаа Э.З, Ж.Т нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан, өөрийн төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон” ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан /гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдах болон түрээслүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж/ 300 м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн,
шүүгдэгч Э.З нь Ж.Т болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байсан Э.П нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, Э.Пын албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан, өөрийн төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон” ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан /гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдах болон түрээслүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж/ 300 м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Түмэн наяд хайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулж, өөрийгөө гүйцэтгэх захирлаар томилуулж, түрээсийн гэрээг давхар байгуулан, гарын үсэг зурж, мөнгийг шилжүүлэн авч хамтран оролцсон,
шүүгдэгч Ж.Т нь Э.З болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байсан Э.П нартай урьдчилан үсгэн тохиролцож бүлэглэн, Э.Пын албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Ж.Тын нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан, төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн “Эмон“ ХХК-аас 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай сарын 4.000.000 төгрөгөөр түрээслэх гэрээ байгуулсан /гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдан болон түрээслүүлэхийг хориглоно” гэснийг зөрчиж сарын 7.500.000 төгрөгөөр түрээслэх давхар гэрээг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд байгуулж, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр түрээсийн төлбөрийг бүрэн шилжүүлж, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын зөвлөл төрийн өмчит үйлдвэрийн газарт 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Түмэн наяд хайрхан” ХХК-ийг үүсгэж байгуулж, гүйцэтгэх захирлаар Э.Зг томилон, түрээсийн гэрээг давхар байгуулах боломжийг олгон хамтран оролцож гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч, иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б“...манай санхүүгээс оффисын байрны түрээсийн төлбөрт нийт 94.500.000 төгрөгийг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн Хас банкны 109500074909 дугаарын дансанд шилжүүлсэн. Үүнээс хойших түрээсийн гэрээг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс “Эмон” ХХК-тай байгуулаад явсан бөгөөд гэрээнд зааснаар түрээсийн төлбөр нь сарын 3.500.000 төгрөг гэж явсан. Үүнээс өмнөх сарын түрээсийн төлбөр 7.500.000 төгрөг гэж явсан нь баримтаараа харагдана. Учирсан хохирол болох 46.500.0000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” /Зхх 52- 53, 4хх 167-168, 6хх 187/,
гэрч Д.Б“...Манай байгууллага “Түмэн наяд хайрхан” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. Түрээслэх объектын хувьд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Эмон бизнес төв”-ийн 5 дугаар давхрын 300 м.кв талбайг сарын 7.500.000 төгрөгөөр түрээсэлсэн. Мөн тус компанитай зөвхөн нэг удаагийн байдлаар 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, дараа нь “Эмон” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай тус байгууллагын 5 дугаар давхрын 210 м.кв талбайг сарын 3.150.000 төгрөгөөр түрээсэлж байгаад 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс “И” таурын 6 дугаар давхрын 270 м.кв талбайг 4.892.000 төгрөгөөр түрээслээд явж байна. Харин “Эмон” ХХК-ийн хуучин түрээс хийж байсан объектод 3 автомашины дулаан зогсоолыг улирлын 1.215.000 төгрөгөөр түрээсэлж байна. Өмнө нь түрээслээд явсан үнээр дахин үргэлжлүүлэн түрээслээд явж байна. Өөр ямар нэг түрээсэлж байгаа зүйл байхгүй болно. “Түмэн наяд хайрхан” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу Түрээсийн төлбөрийг манай байгууллагын Худалдаа хөгжлийн банкны 460006270 дугаар данс, мөн Төрийн банкны 108801378047 дугаар данснаас тус компанийн Хас банкны 5001760847, 10950074909, 1415102510 дугаарын дансанд тус шилжүүлсэн. Үүнд, 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 94.500.000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлсэн байна. ...” /4хх 169-170/,
гэрч Б.М”... “Түмэн наяд хайрхан" ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1 жилийн хугацаатай оффисын өрөө түрээслүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээнд түрээслэх талбайн хэмжээ, сарын түрээсийн төлбөрийн талаар тусгаагүй байна. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатай ажлын байр түрээслэх, түрээслүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан. Гэрээ байгуулсан өдрөөс түрээсийн төлбөрөө төлөөд явсан. Өөрөөр хэлбэл гэрээнд “Эмон бизнес төв”-ийн 5 дугаар давхрын 279 м.кв талбайг нэг сарын 4.000.000 төгрөгөөр оффисын зориулалтаар түрээслүүлэх талаар тусгаж өгсөн. Эхний гэрээг байгуулахдаа засвар хийх хугацаа өгсөн байх. Барьцаа болгож 4.000.000 төгрөг бэлнээр авсан бөгөөд тухайн компани сар бүр түрээсийн төлбөр 4.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан байдаг. Дээрх гэрээг байгуулах үед захирал Э.Нандинзүрх байгаагүй учраас манай нягтлан захирлын нэрийг хоёр гэрээний батлав хэсэгт бичсэн. Манай зүгээс тус компанитай байгуулсан гэрээний 4.2 дахь хэсэгт “түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдах, түрээслэхийг хатуу хориглоно” гэж тодорхой зааж өгсөн. Тийм учраас давхар өөр байгууллагад түрээсэлж болохгүй юм. Тэгэхээр манай байгууллагатай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний дагуу “Эмон“ ХХК-ийн кассад бэлнээр 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр барьцаа 4.000.000 төгрөг, түрээсийн төлбөр 4.000.000 төгрөгийг өгсөн. Мөн бэлнээр 2016 оны 7 дугаар сарын 27-нд 2.322.500 төгрөгийг 7 дугаар сарын түрээсийн төлбөрт өгсөн. Учир нь 2016 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 18 хоногийн хугацааны төлбөр юм. Миний өөрийн Хас банкны 5000695872 тоот дансанд 8 дугаарын сарын түрээсийн төлбөрт 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 4.000.000 төгрөгийг өгсөн. Миний дээрх дансанд 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөгийг, 10 дугаар сарын түрээсийн төлбөрт 2016 оны 10 дугаар сарын 25-нд 4.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын түрээсийн төлбөрт 2016 оны 11 дүгээр сарын 22-нд 4.000.000 төгрөг, гражийн төлбөрт 240.000 төгрөг, 12 дугаар сарын түрээсийн төлбөрт 2017 оны 01 дүгээр сарын 4-нд 4.000.000 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын түрээсийн төлбөрт 2017 оны 01 дүгээр сарын 25-нд 4.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 26-нд гражийн төлбөрт 240.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын түрээсийн төлбөрт 2017 оны 02 дугаар сарын 22-нд, гражийн төлбөрт 240.000 төгрөгийг өгсөн. Барьцаа 4.000.000 төгрөгөөс 1 000.000 төгрөгийг суутгуулан тооцсон. 2017 оны 3 дугаар сарын түрээсийн төлбөрт 2017 оны 3 дугаар сарын 24-нд 3.000.000 төгрөг, гражийн төлбөрт 240.000 төгрөгийг өгсөн. Барьцаа 4.000.000 төгрөгөөс 1 000.000 төгрөгийг суутгуулсан. Ингээд барьцаа 2.000.000 төгрөг үлдсэн. Компанийн Хас банкны 5001084286 тоот дансанд 4 дүгээр сарын түрээсийн төлбөрт 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 4.000.000 төгрөгийг, Компанийн Хас банкны 5001084286 тоот дансанд 5 дугаар сарын түрээсийн төлбөрт 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 4 000.000 төгрөгийг, Компанийн Хас банкны 5001084286 тоот дансанд 6 дугаар сарын түрээсийн төлбөрт 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 3.150.000 төгрөгийг өгсөн. “Эмон” ХХК нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жилийн хугацаатай ажлын байр түрээслэх гэрээг байгуулсан бөгөөд энэ хугацааны түрээсийн төлбөрийг өгсөн. Компанийн Хас банкны 5001084286 тоот дансанд 7 дугаар сарын түрээсийн төлбөрт 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3.150.000 төгрөгийг өгсөн. 2.691.000 төгрөг, зөрүү 459.000 төгрөгөөр хоёр хувааж хийсэн, 8 дугаар сарын түрээсийн төлбөрт 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 1.700.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр 1.450.000 төгрөгөөр нийт 3.150.000 төгрөгийг өгсөн. Түрээсийн төлбөр “Түмэн наяд хайрхан” ХХК гэсэн утгатай хийгдсэн. Компанийн Хас банкны 5001084286 тоот дансанд 9 дүгээр сарын түрээсийн төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр 3.150.000 төгрөгийг өгсөн. Түрээсийн төлбөрийг "Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-с гэж хийсэн. Компанийн Хас банкны 5001084286 тоот дансанд 10 дугаар сарын түрээсийн төлбөрт 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 3.150.000 төгрөгийг өгсөн. Түрээсийн төлбөрийг “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”-с гэж хийсэн. Үүнээс хойш “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс төлбөрөө хийсэн байна. ..." /4хх 179-182/,
гэрч С.З“...Би Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл болон “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн хооронд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 18 дугаартай гэрээг үзлээ, харлаа. Уг гэрээний 3 дугаар хуудсанд “тус компанийн менежер С Зоригтбаатар” гэж нэрийн өмнө зурагдсан гарын үсэг минийх биш юм. Харин гэрээнд зурагдсан овгийн үсэг, нэр бол минийх байна. Би энэ компанийн талаар мэдэхгүй. Мөн тус компанид менежерийн ажил хийж байгаагүй. ...” /4хх 171-172/,
гэрч Б.Д“...Байр нь “Эмон” ХХК-ийн байр болохоор би бодохдоо тэдний компанитай гэрээ хийх байх гэж бодсон. Тэгтэл “Түмэн наяд хайрхан” ХХК-тай м.кв 25.000 төгрөгөөр бодож 1 сард 7 сая гаруй төгрөг төлөхөөр гэрээг би менежертэй нь хийж, зөвлөлийн дарга Э.Паар батлуулсан. “Байр олчихлоо, засвар хийхээр боллоо, түрээсийн гэрээгээ “Түмэн наяд хайрхан” ХХК- тай хийгээрэй” гэж Э.П дарга хэлсэн. Ингээд түрээсийн гэрээг “Түмэн наяд хайрхан” ХХК-тай хийсэн. Сүүлд сонсоход “Эмон” ХХК-ийн байрыг “Түмэн наяд хайрхан" ХХК-аас давхар түрээсэлсэн юм байна лээ. ...” /1хх 24-25/,
гэрч М.Б“...Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь өөрийн байргүй бөгөөд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Одоо Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 100 айлд байрлах ”Эмон” ХХК-ийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа. “Эмон” ХХК-тай Э.Пын төрсөн эгч Э.Згийн хувийн компани болох “Түмэн наяд хайрхан” ХХК нь байрны түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд 279 мкв байрыг сарын 4.000.000 төгрөгөөр 2016.06.13-наас эхлэх 1 жилийн хугацаагаар оффисын зориулалтаар түрээслэхээр заасан байдаг. Гэтэл тус зөвлөл нь “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн түрээсэлсэн байранд сарын 6.250.000-7.500.000 төгрөгийн түрээс төлж үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ 2 түрээсийн гэрээний мөнгөн дүнгийн зөрүү сард 2.500.000-3.500.000 төгрөг болж байгаа. ...” /1хх 17-18/,
гэрч Ч.С“...Намайг ажилдаа 3 сард ороход “Түмэн наяд хайрхан “ ХХК-ийн хүсэлтээр гээд 3 сарын түрээсийн мөнгө 22.500.000 төгрөгийг дарга Э.Пын цохолтоор “Түмэн наяд хайрхан” ХХК руу шилжүүлчихсэн байсан. Би дотроо бодохдоо намайг ажилдаа орчих юм бол энэ мөнгийг шилжүүлэхгүй байж магадгүй гээд урьдчилаад шилжүүлчихсэн байх гэж бодож байгаа. Надад “Түмэн наяд хайрхан” ХХК-тай байгуулсан гэрээ үзүүлээгүй, намайг ажлаа авахад тийм гэрээ байгаагүй. Би хэрвээ тухайн үед байсан бол ингэж мөнгө шилжүүлэхгүй байсан. Яагаад гэвэл түрээсэлж, түрээслүүлж байгаа байгууллагууд харилцан ярилцаж болох ч “Түмэн наяд хайрхан “ ХХК нь 3 сарын түрээсийн төлбөрөө урьдчилж авах хүсэлт дээрээ ямар нэг шалтаг, шалтгаан бичээгүй, шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байсан. 2017 оны 5 сард Барилга хот байгуулалтын яамнаас дотоод аудитын шалгалт орж ирсэн. Шалгалтын үеэр санхүүгийн материал тушаалуудыг аваад явсан. Аудитын дүгнэлт зөвлөмж гэдэг зүйл эргэж над дээр ирээгүй. Яамнаас тодруулахад Э.П даргыг аваад явсан гэдэг. Энэ шалгалтын үеэр Э.Пт зөвлөсөн эсвэл сануулсан байж магадгүй, шалгалтын дараа “Түмэн наяд хайрхан” ХХК-иас гэрээгээ цуцлаад яг байрны үндсэн эзэн ”Эмон“ ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. Аудитын шалгалтын дараа Э.П дарга ““Түмэн наяд хайрхан” ХХК нь тооцоо нийлье гэж байна” гээд тооцоо нийлэх актыг Захиргааны албаны дарга Б.Доржбатаар өгүүлсэн. Би тэгэхээр нь тэр компанийн хүмүүстэй нь уулзаж байж тооцоо нийлье, ямар үндэслэл тооцоогоор манай байгууллагад 8.400.000 төгрөг буцааж өгөх гээд байгааг тодруулах шаардлагатай байгааг хэлсэн. Гэтэл тэр компанийн хүмүүс ирээгүй, тэр тооцоо нийлэх акт нь одоо болтол над дээр байгаа. Тэр 8.400.000 төгрөг ч манай байгууллагад орж ирээгүй. Миний мэдэж байгаагаар "Эмон" ХХК-тай 06 сард байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлбөрийг 7, 8 сард манай байгууллагын зүгээс өгөөгүй. “Эмон” ХХК-ийн нэхэмжлэх орж ирээгүй, 9 сараас түрээсийн гэрээний нэхэмжлэх гэж өгсөн. Миний бодлоор нөгөө “Түмэн наяд хайрхан ХХК-аас өгөх 8.400.000 төгрөгөөс 7, 8 сарын түрээсийн төлбөрийг “Эмон” ХХК-д төлсөн юм болов уу. ...” /1хх 27-28/,
гэрч Г.А"...Б.Мөнхзул 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулаад би 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр гэрээг шинэчилж хийсэн бол 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Мөнхзул ажил дээрээ байгаагүй болоод би хийсэн юм болов уу гэж бодож байна. 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэрээ миний хийсэн гэрээ мөн байна. Тухайн үед компанийн зээлд мөнгө татагдаад байдаг байсан тул түрээсийн төлбөрийг бэлнээр авдаг байсан. “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн хувьд бэлнээр болон Б.М дансаар авч байсан санагдаж байна. Миний ажиллаж байсан үед “Түмэн наяд хайрхан” ХХК нь сар бүр 4.000.000 төгрөгөө төлөөд явж байсан, 2 сарын хугацаанд 3.000.000 төгрөгийг төлж барьцаа 4.000.000 төгрөгөөсөө 2 сарын хугацаанд 1.000.000 төгрөгийг суутгуулж байсан, тооцоо нийлсэн актын хувьд яагаад 64 сая, 71 сая байгаа талаар надад мэдэх зүйл алга. ..." /8хх 213-214/ гэсэн мэдүүлгүүд,
Мөрдөгчийн 2022 оны 11 дүгээр сарын10-ны өдрийн 24 дугаар “...Түмэн наяд хайрхан" ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн түрээсийн гэрээний дагуу “Эмон” ХХК-д 48,000,000.00 төгрөг төлөх байтал Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй давхар байгуулсан 18 дугаартай гэрээний дагуу компанийн харилцах дансаар 94.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан байна. Үүнээс “Эмон" ХХК-д харилцах дансаар болон бэлнээр 48,000,000.00 төгрөгийг өгч, Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй давхар байгуулсан түрээсийн гэрээгээр 46,500,000.00 төгрөгийг илүү авсан байна. ...“Ажлын байр түрээсэлж, хамтарч ажиллах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Түрээслэгч нь өөрийн түрээсэлсэн талбайг гуравдагч этгээдэд дамжуулан худалдах болон түрээслэхийг хатуу хориглоно”... гэснийг зөрчиж Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй давхар түрээсийн гэрээ байгуулсан байна. Түүнчлэн Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл нь “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн эзэмшлийн бус объектыг дамжуулан түрээсэлж, гэрээний хугацаанд 46.500.000.00 төгрөгийг илүү өгч, байгууллагад хохирол учруулсан байна. ...” /9хх 132-148/ гэсэн магадалгаа,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 160 дугаар “...2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 24 дугаартай мөрдөгчийн магадалгаа нь үндэслэлтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар (6хх 111-135, 8хх 219-235) 2016 оны 5 дугаар сарын 31 -ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хоорондох хугацаанд 94.500.000.00 төгрөгийг “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн Хас банкин дахь 5001760847 тоот дансанд шилжүүлсэн байна. “Түмэн наяд хайрхан” ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хоорондох хугацаанд “Эмон” ХХК-д нийт 50.192.500 төгрөг шилжүүлснээс “Эмон” ХХК-тай байгуулсан 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд хамаарах дүн нь 48.000.000.00 төгрөг байна. "Түмэн наяд хайрхан” ХХК нь зөрүү болох 46.500.000.00 төгрөгийг Хас банкин дахь 5001760847 тоот данснаасаа бэлнээр зарлагадан авч зарцуулсан байна. Энэ данснаас 1-р гарын үсэг зурж гүйлгээ хийх эрхтэй хүн нь Э.З байна. ...” /9хх 159-168/ гэсэн шинжээчийн дүгнэлт,
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 01-ны өдрийн 01/55 дугаартай албан бичгээр ирүүлсэн хохирлын баримт тооцоо /6хх 188-189/,
“Эмон” ХХК болон “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн байгуулсан гэрээ /1хх 80-83, 9хх 65- 123/, “Түмэн наяд хайрхан” ХХК болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн байгуулсан гэрээ /1хх 84-87/, “Эмон” ХХК болон Усны Зохицуулах зөвлөлийн байгуулсан гэрээ /1хх 88-91/, “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн албан бичиг /1хх 92-98/, “Эмон” ХХК-ийн дансны хуулга /1хх 99-105/, Байрны түрээстэй холбоотой баримт /1хх 106-107/, “Түмэн наяд хайрхан” ХХК-ийн дансны хуулга /1хх 168-170, 183, 193-216, 4хх 40, 5хх 162-165, 8хх 243-250, 9хх 1-9/, “Түмэн наяд хайрхан” ХХК- тай холбоотой баримтууд /4хх 59-60, 62-76, 6хх 7-38/, “Эмон” ХХК-ийн дансны хуулга /5хх 183-187/, Б.Мөнзулын дансны хуулга /5хх 188-199/, төлбөр төлсөн жагсаалт /5хх 201/, “Түмэн наяд хайрхан” ХХК болон Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн байгуулсан түрээсийн гэрээний тооцоо /6хх 60/, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дансны хуулга /6хх 111-113, 115-135, 8хх 221-237/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлд анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгч Э.Пыг “бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн”, шүүгдэгч Э.З, Ж.Т нарыг “бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэгт хамтран оролцсон” гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, бусдад учруулсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан буюу шүүгдэгч Э.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 70 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16.800.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Э.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 14.400.000 төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч Ж.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 56 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 13.440.000 төгрөгтийн торгох ял тус тус оногдуулсан нь тэдний гэм бурууд тохирсон байна.
4. Шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч Д.Оросоо “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Пт холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгон Э.Пыг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэг нь төрийн албан тушаалтан өөрийн эрхэлж буй албан тушаалыг хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор байгууллагын эрх ашгийн эсрэг ашигласан үйлдэл, эс үйлдэхүй байхаас гадна уг үйлдэл, эс үйлдэхүйн улмаас үлэмж, их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг нийлмэл бүрэлдэхүүнтэй болно.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Э.П, Э.З, Ж.Тыг нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл бүрдсэн байна.
Учир нь шүүгдэгч Э.П нь Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 51 дүгээр захирамжаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар томилогдсон, энэ хугацаанд түүний найз Ж.Т нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Түмэн наяд хайрхан” ХХК-ийг үүсгэн байгуулж, Э.Пын төрсөн эгч Э.З нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллахаар болсон байх бөгөөд “Түмэн наяд хайрхан” ХХК нь “Эмон” ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар оффисын зориулалтаар объект түрээслэх гэрээг байгуулж, “Эмон” ХХК-ийн өмчлөлийн “Эмон бизнес” төвийн 5 давхрын 279 мкв талбайг нэг сарын 4,000,000 төгрөгөөр түрээслэхээр болж, түрээсийн гэрээний дагуу нийт 48,000,000 төгрөгийг “Эмон” ХХК-д шилжүүлсэн байх боловч уг өдрөөс өмнө 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 18 дугаартай түрээсийн гэрээгээр дээрх объектыг сарын 7.500.000 төгрөгөөр “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл”-д давхар түрээсэлж, тус байгууллагаас 94.500.000 төгрөгийг түрээсийн төлбөрт шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.П нь Хот суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эгч Э.Згийн гүйцэтгэх захирлаар ажилладаг, найз Ж.Тын 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үүсгэн байгуулсан “Түмэн наяд хайрхан” ХХК-тай 18 дугаартай түрээсийн гэрээ байгуулан, тус байгууллагад 94.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж, өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилготой, өөрийн удирдаж буй байгууллагын эрх ашгийн эсрэг чиглэсэн үйлдэл байна.
Хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 63/, Авлигатай тэмцэх газар, хяналт, шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 64 дугаартай албан бичиг, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтны жагсаалт /2хх 235-236, 246/ зэрэг нотлох баримтаас дүгнэхэд Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газарт хамаарах хуулийн этгээд байх бөгөөд хот суурин газрын ус ашиглалт үйлчилгээнд зохицуулалт хийх, үйлчилгээний үнэ тариф тогтоох, тусгай зөвшөөрөл олгох үндсэн чиг үүрэгтэй улсын төсвөөс санхүүжиж, төрийн үйлчилгээг хэрэгжүүлдэг байгууллага болохын хувьд тус байгууллагын удирдах албан тушаалтан Э.П нь Монгол Улсын нэгдсэн орсон Авлигын эсрэг НҮБ-ын конвенц, Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.8 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаалтанд хамаарна.
Мөн Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан болон сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн ...гэрээ байгуулах... үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн 4.1-д заасан этгээдэд бусад хууль тогтоомжид тусгайлан хориглосноос гадна авлигын дараах зөрчлийг хориглоно, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”-ийг хориглоно гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Э.П дээрх хуулийн заалтыг санаатай зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хууль бус үйлдэл хийсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Э.Пын албан тушаалын эрх мэдлээ урвуулах үйлдлээ хэрэгжүүлсэн арга хэлбэр болох түрээсийн гэрээний үнийн дүнгээр гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоож, хохирогч Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд 94.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан “...шүүгдэгч Э.Пын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй, гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болохыг тогтоож чадаагүй, гэмт хэргийн улмаас байгууллагад ямар нэгэн хор хохирол учруулаагүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх хуулийн зохицуулалттай ба гэмт хэрэг хэзээ илэрснээс үл хамааран тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцдог.
Шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед буюу 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хооронд үйлдэгдсэн бөгөөд шүүгдэгч Э.Пыг Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1702001350086 дугаар /1хх 231-232/, шүүгдэгч Э.Зг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 218 дугаар /6хх 64-69/, шүүгдэгч Ж.Тыг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 6 дугаар /6хх 86-90/ прокурорын тогтоолуудаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолд Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох" зохицуулалтыг хэрэглэнэ гэж заасан тул шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.
Харин, анхан шатны шүүх Э.П, Э.З, Ж.Т нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхдээ алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/1134 дугаар шийтгэх тогтоолын:
Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Пын өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ЕРӨНХИЙ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА