Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00377

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********************

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ********* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд тээврийн хэсэгт грушик, 1985 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тус нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймаг дахь засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4117 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1986 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар тушаал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 13/516 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч **** ХААТР-1 маягтын хуулбар, гэрч ****** мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ******1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочооор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31, 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ******нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочооор ажиллаж байсан болох нь түүний 1985-1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймаг дахь засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4117 дугаар лавлагаа, зэргийн нэмэгдэл олгох тухай Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1986 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09 дүгээр тушаал, удаан жилийн нэмэгдэл олгох тухай Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1988 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 36 дугаар тушаал, удаан жилийн нэмэгдэл олгох тухай Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаар тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 004 дүгээр бүртгэлд: “овог, нэр-*********, ажилладаг байгууллага-Коммунизмын төлөө нэгдэл, эрхэлдэг ажил-жолооч, эрхэлж эхэлсэн он-1981 он, оршдог сум-Галуут сум” гэж тэмдэглэсэн зэргээс үзэхэд хүсэлт гаргагч *******нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочооор ажилласан байх бөгөөд 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цалин гараагүй, холбогдох нотлох баримтгүй болно.

5. Хүсэлт гаргагч ********гаргасан зарим хүсэлтийн шаардлага, нотлох баримт зэрэг нь хоорондоо зөрүүтэй, тухайн зөрүүтэй байгаа шалтгаанаа тайлбарлаагүй, баримт гаргаагүй тул зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

6. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймаг дахь засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4117 дугаар лавлагаанаас үзэхэд 1980-1984 онуудад туслах үйлдвэрээс цалин гарлаа гэх боловч 1980 оны 7 сард 1 төгрөг, 1981 оны 12 сард 60 төгрөг, 1982 онд 1 сард 474 төгрөг, 2 сард 494 төгрөг, 1983 онд 11 сард 280 төгрөг, 1984 онд 6 сард 64 төгрөг гэж түүвэрлэсэн, бусад саруудад цалин байхгүй, мөн Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн зөвлөлийн гишүүдийн 1980 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн хурлын тогтоол, түүний хавсралтаас үзэхэд хүсэлт гаргагч ********** нь нэгдэлд гишүүнээр элсэхдээ ХАА-н салбарт буюу 1 дүгээр бригадад хоньчноор хуваарилагдсан талаарх баримт авагджээ.

7. Гэвч хүсэлт гаргагч ******* нь хөдөө аж ахуйн салбарт огт ажиллаагүй, туслах үйлдвэрт анх ажилд орсон гэх тайлбарыг гаргадаг бөгөөд уг тайлбар нь дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн, мөн туслах үйлдвэрт грушикээр ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн, бусад /ажиллаж байх хугацааны/ тушаалууд архиваас гараагүй, 1 жилийн хугацаанд 1-2 сард нь цалин тэмдэглэсэн байдал нь хүсэлт гаргагч ******* тухайн газар 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тасралтгүй ажилласан гэж үзэх үндэслэлгүй байна.

8. Иймд хүсэлт гаргагч ******* 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн туслах үйлдвэрт грушикээр, мөн 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажилласан хугацааг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Мөн хүсэлт гаргагч ******* хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр нь зөрүүтэй, ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бүрэн гүйцэт тэмдэглэж, холбогдох тамга тэмдгийг дараагүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

          10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч******** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан *********1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1980 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн туслах үйлдвэрт грушикээр, мөн 1991 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдэлд тракторын жолоочоор тус тус ажилласан хугацааг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА