Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00378

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ********* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1966 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн. Баянхонгор аймгийн ХЗЭ-ийн /хувьсгалт залуучуудын эвлэлийн/ хорооны томилолтоор Баян-Овоо сумын ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар 1987 оны 06-р сарынд томилогдон 1992 оны 08-р сарыг дуустал ажилласан. /Дээрх хугацааны төгсгөлд 1990 онд Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын нөлөөгөөр ХЗЭ-ийн байгууллага 1992 онд Монголын Залуучуудын холбоо болсон/.

2. Эрдэнэцогт сумын Ерөнхий боловсролын сургуульд 1992 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс томилогдон 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хичээлийн жилд багшаар,

3. Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө төвд 1993 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс Зохион байгуулагчаар ажилд орж, 1996 оны 11 дүгээр сарын 01-ний хүртэл өдөр аймгийн ЗДТГ-т шилжин ажиллах болсон тул тус тус чөлөөлөгдсөн.

Иймд миний дээрх холбогдох байгууллагуудад 1987 оны 06 дугаар сараас 1994 онд ажилласан баримт бичиг, хамт ажиллаж байсан байсан гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэн ажилласан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 424 дүгээр лавлагаа, Баян-Овоо сумын ардын депутатуудын хурлыг сонгох арвантав дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/02 дугаартай тогтоол, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Баярын бичиг, депутатын үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймаг, Баян-Овоо сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай захирамж, Албан газруудын дарга, эрхлэгч, штабын бүрэлдэхүүн, МАА-ын хэсгийн дарга нарын семинарын 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн протокол, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын намын үүрийн товчооны хурлын 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дугаартай тогтоол, Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө төвийн даргын 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай тушаал, Монгол улсын Баянхонгор аймгийн Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захирамж, хавсралт, Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө төвийн 1995 оны 05 дугаар сарын 22-ны өрийн 20 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Хүүхэд залуучуудын төвийн 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамж, Монгол улсын Баянхонгор аймгийн Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн захирамж, хавсралт, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаар тушаал, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 696844 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, МХЗЭ-ийн гишүүний 465347 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, 1989 ны 05 дугаар сарын 08-ны өдрийн Баярын бичиг, 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Баярын бичиг, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Баярын бичиг, намын идэвхтний үнэмлэхийн хуулбар, 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баярын бичиг, 1994 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Дурсамж, гэрэл зургууд, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 591 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Намын хорооны товчооны 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаар тогтоол, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс гэрч *********нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч *********** 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Баян-Овоо сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын 10 жилийн дунд сургуульд багшаар, 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө төвд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч *********** нь 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Баян-Овоо сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын 10 жилийн дунд сургуульд багшаар, 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө төвд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан үеийн нотлох баримтуудыг түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 424 дүгээр болон Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 591 дүгээр лавлагаанууд, Баян-Овоо сумын ХЗЭ-ийн нарийн бичгийн даргаар томилох тухай Баянхонгор аймгийн Намын хорооны товчооны 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаар тогтоол, 6 дугаар тойргийн депутатаар сонгосон талаарх Баян-Овоо сумын ардын депутатуудын хурлыг сонгох арвантав дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы 1987 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1/02 дугаартай тогтоол, депутатын үнэмлэхийн хуулбар, цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явуулахад комиссын гишүүнээр албан тушаалынх нь хүрээнд оруулсан талаарх Баянхонгор аймаг, Баян-Овоо сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 27 дугаартай захирамж, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга гэж тэмдэглэсэн Албан газруудын дарга, эрхлэгч, штабын бүрэлдэхүүн, МАА-ын хэсгийн дарга нарын семинарын 1988 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн протокол, арга зүйн зөвлөл байгуулахад гишүүнээр оруулсан талаарх Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын намын үүрийн товчооны хурлын 1988 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дугаартай тогтоол, багш дутагдалтай учир практик хийж байгаа багш ************ практик хийх хугацаанд нь хичээл заалгаж илүү цагийг бодож олгох тухай Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаар тушаал, зохион байгуулагчийн ажилд томилсон талаарх Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө төвийн даргын 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай тушаал, Хүүхдийн төлөө төвд ажилласан хугацаанд холбогдох Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө төвийн 1995 оны 05 дугаар сарын 22-ны өрийн 20 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Хүүхэд залуучуудын төвийн 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 18 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дүгээр захирамж, Монгол улсын Баянхонгор аймгийн Засаг даргын 1997 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн захирамж, хавсралт, Монгол улсын Баянхонгор аймгийн Засаг даргын 1998 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн захирамж, хавсралт, 1986-1993 онуудад авч байсан цалин хөлснөөсөө үйлдвэрчний эвлэлийн гишүүнийхээ хувиар татвар төлдөг байсан талаарх Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний 696844 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, 1983-1990 онуудад намын идэвхтэн, гишүүний хувьд татвар төлдөг байсан талаарх МХЗЭ-ийн гишүүний 465347 дугаартай бат илэрхийлэхийн хуулбар, ажиллаж байх хугацаандаа аливаа уралдаан, тэмцээн, үйл ажиллагаанд идэвхи, санаачлагатай оролцож байсныг нотлох 1988 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Баярын бичиг, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Баярын бичиг, 1989 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Баярын бичиг, 1989 ны 05 дугаар сарын 08-ны өдрийн Баярын бичиг, 1994 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Баярын бичиг, 1994 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Дурсамж,  намын идэвхтний үнэмлэхийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч **************нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *********** ажиллаж байсан байдлууд нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Баян-Овоо сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын 10 жилийн дунд сургуульд багшаар, 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө төвд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *********** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************** 1987 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийг дуустал Баян-Овоо сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1992 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Эрдэнэцогт сумын 10 жилийн дунд сургуульд багшаар, 1993 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Хүүхдийн төлөө төвд зохион байгуулагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА