Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00379

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******************

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн. 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага гарсан. 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Хүрээмарал сумын НААҮ-ний төвийн тоног төхөөрөмжийн засварчин, материалын тооцоо гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Хүрээмарал сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүргийн даргаар сонгогдож ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 348 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар тушаал, хөдөлмөрийн 370790 дугаартай дэвтрийн хуулбар, цэргийн 558738 дугаартай батлахын хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 13/515 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ********* ХААТР- 1/А/ маягтын хуулбар, гэрч ************* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2. Хүсэлт гаргагч ****************** 1988 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1988  оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ахуй үйлчилгээний газарт дагалдангаар, 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн тоног төхөөрөмжийн засварчин, материалын тооцоо гүйцэтгэгчээр, 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ************* 1988 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1988  оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ахуй үйлчилгээний газарт дагалдангаар, 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн тоног төхөөрөмжийн засварчин, материалын тооцоо гүйцэтгэгчээр, 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтуудыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 348 дугаар лавлагаа, оёдлын машины засварчны мэргэжилээр дагалдуулан ажиллуулах тухай Баянхонгор аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1988 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 77 дугаар тушаал, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нийтийн аж ахуй үйлчилгээний төвийн даргын 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 27 дугаар тушаал, хүсэлт гаргагч **************** ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн байдлуудыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 370790 дугаартай дэвтрийн хуулбар, цэргийн 558738 дугаартай батлахын хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч **************** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *************** талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 104 дүгээр бүртгэлд: “овог, нэр-Чимэд овогтой Бямбадорж, ажилладаг байгууллага-Улаантуг нэгдэл, эрхэлдэг ажил-туслах ажилчин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Хүрээмарал сум” гэж тэмдэглэжээ.

5. Хүсэлт гаргагч ********************** хөдөлмөрийн 370790 дугаартай дэвтрийг Хүрээмарал сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний газраас нээсэн, дарга нь гарын үсэг зурж, тамга тэмдэг дарагдсан, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овог, нэр, төрсөн он, гэрэл зураг зэргээр нь **************** хөдөлмөрийн дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

6. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч ************************* ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1988 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1988  оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ахуй үйлчилгээний газарт дагалдангаар, 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн тоног төхөөрөмжийн засварчин, материалын тооцоо гүйцэтгэгчээр, 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ****************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *********************1988 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 1988  оны 4 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн ахуй үйлчилгээний газарт дагалдангаар, 1988 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нийтийн аж ахуйн үйлчилгээний төвийн тоног төхөөрөмжийн засварчин, материалын тооцоо гүйцэтгэгчээр, 1990 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ****************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА