| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00351/И |
| Дугаар | 303/ШШ2025/00380 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 303/ШШ2025/00380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ****************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1972 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 53 настай, 4 хүүхэдтэй. Өндөр насны тэтгэвэрт тогтоолгох явцад 1991-1994 он дуустал хугацаанд Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байсныг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие нь 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Богд сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байсан ба энэ хугацаанд ажиллаж байсныг нотлон тогтоож өгнө үү. 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тэтгэвэрт гарах эрх үүсээд байгаа хэдий ч эрүүл мэндийн байдлаас хугацаа хоцорч байгааг минь хүндэтгэн нэн даруй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн 438890 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 441 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн 1992 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 28 дугаар болон 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр тушаалууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс гэрч **************нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ************* нь 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Богд сумын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ***********ын 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Богд сумын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуульд багшаар ажиллаж байсан болох нь түүний 1991-1994 онуудад сар бүр авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 441 дүгээр лавлагаа, сургуулийн эд хөрөнгийн тооллогын комиссын бүрэлдэхүүнд оролцох тухай болон ээлжийн амралт олгох тухай Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн 1992 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 28, 1993 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр тушаалууд, хүсэлт гаргагч **************ыг ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 438890 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ************ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ************** хөдөлмөрийн 438890 дугаартай дэвтрийг Улаанбаатар хотын Багшийн сургуулийн захиргаанаас 1991 оны 06 дугаар сарын 25-ны өдөр нээж, сургуулийн тамга дарж баталгаажуулсан, хөдөлмөрийн дэвтрийн овог, нэр, төрсөн он, мэргэжил, гэрэл зураг зэрэг нь зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.
5. Иймд хүсэлт гаргагч ************* 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Богд сумын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуульд багш, номын санчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************* 1991 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Богд сумын Ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуульд багш, номын санчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА