Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 303/ШШ2025/00381

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ****************

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****************** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1963 онд Баянхонгор аймгийн Галуут сумд төрсөн, өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 462 дугаар лавлагаа, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж тушаасан зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 13/514 дүгээр албан бичиг, хүсэлт гаргагч ************** ХААТР-1 маягтын хуулбар, гэрч *************нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.

2. Хүсэлт гаргагч **************1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд дээрх газарт ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ************** нь 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1985-1990 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 462 дугаар лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ****** талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 168 дугаар бүртгэлд: “овог, нэр-Цэрэнпалам овогтой Энхбат, ажилладаг байгууллага- Коммунизмын төлөө нэгдэл, эрхэлдэг ажил-малчин, эрхэлж эхэлсэн он-1976 он, оршдог сум-Галуут сум” гэж тэмдэглэжээ.

5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *************** ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар  ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

6. Харин Баянхонгор аймаг дахь засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 462 дугаар лавлагаанаас үзэхэд 1985 оны 7 дугаар сараас бодогдсон, түүнээс өмнөх хугацаанд цалин бодогдоогүй, бусад холбогдох нотлох баримт архиваас гараагүй байх тул хүсэлт гаргагч ************* 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *********** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 00338ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***************1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд дээрх газарт ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ************ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА