| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00316/И |
| Дугаар | 303/ШШ2025/00382 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 303/ШШ2025/00382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***********
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч******** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
****** нь 1970 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн. Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 3 дугаар бригадад 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 381 дүгээр лавлагаа, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр тогтоол, түүний хавсралт, Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 13/517 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ********* ХААТР- 1/А/ маягтын хуулб*************ар, гэрч * мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2. Хүсэлт гаргагч *************1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ***************нь 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1987-1988 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 381 дүгээр лавлагаа, болзол дүгнэх тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоол, түүний хавсралт, мөнгө зарцуулах тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 31 дүгээр тогтоол, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч И.Адьяагийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталсан Хүн амын регистрийн картын 066 дугаар бүртгэлд: “овог, нэр-*****************, ажилладаг байгууллага-Ленинч нэгдэл, эрхэлдэг ажил-ямаачин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Баянговь сум” гэж тэмдэглэжээ.
5. Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С*************** ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч **************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *********** 1987 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА