| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00186/И |
| Дугаар | 303/ШШ2025/00390 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 303/ШШ2025/00390
Гэрлэгчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *************,
Хариуцагч: *************************холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. **** миний бие нь ******* 2000 онд танилцан гэр бүл болсон. *************, **********, *********, *********, **************************, ********************* нар төрсөн. ********************* нар нь 18 насанд хүрсэн. Нөхөр *******нь архи дарс хэргэлдэгчгүй. Тэгсэн хэр нь намайг хэл амаар доромжлоод, байнга элдэвлээд, хааяа гар хүрнэ. Гэрээс гадуур гарч ажил амьдралаа хөөцөлдөөд ирэх бүрд гичийдээд, янхандаад гээд хэлэхгүй нэгээр хэлж доромжилно. Өөрөө гадуур гарч ажил хийхгүй гэрт суугаад орсон гарсныг минь бүртгэж дарамтлаад л байж байдаг. Ажил хийж амьдралд нэмэр болохгүй өөрөө ажил хийхгүй байж үнэхээр дарамттай байна. Би тэсээд тэвчээд олон жил боллоо. Хүүхдүүд өсөхийн хэрээр хэрэгцээ нь ихсээд байхад нэмэргүй. Манай ах дүү нартай уулзуулахгүй, ах дүү нарыг гэрээр ирүүлж, оруулж гаргахгүй. Ална шүү, хядна шүү гээл тайван ч гэртээ суух аргагүй хэцүү байдаг. Ээжтэйгээ ч уулзаж чадахгүй амьдарч байна.
Цагдаагийн байгууллагад хандаад баривчилгаанд орж гарч ирээд Нар үзээд 10 хоноод гараад ирлээ би, чи юу хожив гээд зоддог. Алаад хаясан ч төр, цагдаа надад нөлөөлөхгүй гэдэг. Цагдаад олон удаа хандсан. Улам л яргалал, үг хэл нь аймаар болоод байдаг. Миний хувьд энэ хүнд итгэх итгэл, хань гэж бодох бодол ч алга. Холдож сэтгэл, бие амармаар байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйлд чимээгүй бага багаар идүүлсээр өнөөдөр туйлдаа хүрлээ. Амьдралаа өөрөө авч явдаг учир энэ хүний дарамтад цаашид амьдармааргүй байна. Иймээс хүүхдүүдийг миний асрамжид үлдээн гэр бүлийг минь салгаж өгнө үү. Амьдралаа өөрөө авч явдаг учир энэ хүний дарамтад цаашид амьдармааргүй байна. Иймээс хүүхдүүдийг миний асрамжид үлдээн гэр бүлийг минь салгаж өгнө үү. Салж холдож л байвал хүүхдийн тэтгэлэг ч хэрэггүй байна.
Гэрлэлт цуцлуулахтай холбоотой өргөдөл гаргасныг мэдвэл намайг зодох нь тодорхой тул тусдаа амьдрахыг даалгаж, тусдаа байлгаж асуудлаа шийдвэрлүүлмээр байна гэжээ.
2. Хариуцагч ************шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1998 онд ханьтайгаа танилцсан. Танилцахдаа манай хань 2 хүүхэдтэй байсан. Манай эхнэрийн өмнөх нөхөр нь шоронд явсан байсан. Бид хоёр дуганцагтай л амьдралаа эхэлсэн. Сална гээд байгааг нь би мэдэхгүй. Амьдралаа аваад явж байна. ************ гарсан. Би бусад хүүхдүүдийнхээ төрсөн он сар өдрийг мартсан байна. Би өөр дээрээ авна гэж нэхэмжлэл гаргасан. 5 хүүхдээсээ салахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ салалтыг зөвшөөрөхгүй байна. Би ахиад амьдрал босгоно гэж байхгүй гэв. Бид хоёр адилхан нэг нэгнээ янхан жингэр гэж дууддаг. Би гэр бүлийнхээ төлөө амьдарсан. Би энэ амьдралаа үрмээргүй байна. Эхнэртэйгээ эвлэрч амьдармаар байна. Одоо бид 2 хамт амьдарч байгаа. Гэртээ хүүхдүүдтэйгээ инээж хөхрөөд л сайхан байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ дараах арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно, уг хэсгийн 129.1.7 дахь хэсэгт зохигчид эвлэрүүлэн зуучлалын журмаар эвлэрэх хугацаа заах гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 303/ШЗ2025/01188 дугаар шүүгчийн захирамжаар ******** нэхэмжлэлтэй ********* холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэн арга хэмжээ авахыг тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид даалгасан.
Эвлэрүүлэн зуучлагч *******дэмжлэгтэйгээр нэхэмжлэгч хариуцагч ******** болон хариуцагч ********* нар нь эвлэрч, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 122 дугаар эвлэрлийн гэрээ байгуулжээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт Гэрлэгчид эвлэрвэл шүүгч эвлэрлийг баталсан захирамж гаргаж хэргийг хэрэгсэхгүй болгоно гэжээ.
Шүүхээс гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээ авсан хугацаанд гэрлэгчид нь эвлэрсэн үндэслэл тогтоогдож байх тул хуулийн дээрх хэсгийн дагуу * нэхэмжл************элтэй хариуцагч*****************холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэжээ.
Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч *********нэхэмжлэлтэй хариуцагч******** * холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******** болон хариуцагч *******нарын эвлэрлийг баталж, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********нэхэмжлэлтэй хариуцагч ****** холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА